Гэр бүлтэй эмэгтэйчүүд хүртэл дотроо нууцхан унтаж үзэхийг хүсдэг 10 хөлбөмбөгчин. Нэгдүгээр байрт хэн орсон гэж бодож байна?

0

Спортын ноён оргилуудын нэг байсан David Beckham энэ жагсаалтыг тэргүүлж, талбайн гадна ч хамгийн шилдэг нь гэдгээ баталж чадлаа.

Английн шигшээ багийн экс ахлагч 44 настай хөлбөмбөгчин маань гэр бүл зохиосон эхнэрүүдийн унтахыг хүсдэг залуусын жагсаалтыг нийт 21.25%-иар тэргүүлжээ.

Тэрээр дэлхийн хамгийн секси залуу, хамгийн хэлбэр сайтай эрүүтэй залуу гэсэн нэр алдруудыг хүртэж байсан бол ийнхүү гурав дахь гуншингаа хүртсэн байна.

1324 гэр бүл зохиосон эмэгтэйг “Ticketgum.com” сайт санал асуулгадаа оролцуулжээ.

Интер Миами клубын эзэн болох David Beckham энэхүү жагсаалтад багтсан тамирчдаас хөлбөмбөгийн спортоос зодог тайлсан цорын ганц нэр дэвшигч байсан юм. Гэвч тэр Olivier Giroud болон Cristiano Ronaldo нарын урд бичигдэж чадсан байна.

Сонирхолтой нь Челси болон Ювентус клубуудын супер одууд шилдэг 3-т хүртэл багтаж чадаагүй бөгөөд тэд дөнгөж 7.5% болон 6.25%-ийн санал авчээ.

Тэднийг жагсаалтад хойгуур байр эзлэхэд нөлөөлсөн зүйлс нь Ronaldo-гийн үсээ боох болсон шинэ стиль, Giroud-гийн энэ жил талбай дээр бага гарч, камерын өмнө ховорхон үзэгдсэн зэрэг шалтгаануудыг нэрлэж болох юм.

Getty Images – Getty

Харин хамгийн итгэмээргүй зүйл болсон нь Тоттенхэм клубын сэлгээний хаалгач Paulo Gazzaniga жагсаалтад 2-р байр эзэлжээ.

Мөн Челси клубын тоглогч Ruben Loftus-Cheek энэхүү жагсаалтын 3-р байрт шалгарсан бөгөөд бөмбөгтэй тоглох чадвар сайтай энэ залуу 2019-2020 оны улиралд бэртэл гэмтлээс болоод албан ёсны тоглолтонд хараахан оролцоогүй байгаа боловч, энэ хугацаанд “Burberry” брендийн нүүр царай болсон нь жагсаалтад дээгүүр байр эзлэхэд нөлөөлсөн байна.

Учир нь тэрээр 13.75%-ийн санал авсан юм.

Эвертон клубын Andre Gomes шинэ дасгалжуулагч болох Carlo Ancelotti-гийн удирдлаган дор эргэн формоо олж байгаагаас гадна, энэхүү жагсаалтын 4-р байрт шалгарчээ.

Тэгвэл Эзэн хааны Реал Мадрид клубын од Marco Asensio гэмтлээсээ эргэн ирэхээр шаргуу хөдөлмөрлөж байгаа энэ үед хүүхэд шиг царайныхаа тусламжтайгаар жагсаалтын 5-р байрт шалгарч чадсан байна.

Мэдээж хөлбөмбөгтэй холбоотой жагсаалтад Lionel Messi багтахгүй байна гэж юу байхав. Аргентины шигшээ баг болон алдарт Каталоны Барселона клубын довтлогч маань жагсаалтын 9-р байрыг өөрийн болгожээ.

Харин Реал Мадрид клубын ахлагч Sergio Ramos 3.75%-ийн саналаар жагсаалтын баян ходоод болсон байна.

Гэр бүлтэй эхнэрүүдийн унтаж үзэхийг хамгийн ихээр хүсдэг 10 хөлбөмбөгчин

10. Sergio Ramos – 3.75%

 

9. Lionel Messi – 5%

 

8. Cristiano Ronaldo – 6.25%

The Mega Agency

 

7. Gerard Pique – 7.5%

 

6. Olivier Giroud – 7.5%

Renaud Corlouër

 

5. Marco Asensio – 8.75%

 

4. Andre Gomes – 11.25%

 

3. Ruben Loftus-Cheek – 13.75%

 

2. Paulo Gazzaniga – 15%

 

1. David Beckham – 21.25%

Handout

Та энэхүү жагсаалттай санал нийлж байна уу? Таны бодлоор хамгийн дур булаам хөлбөмбөгчин хэн бэ?

5
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Риналь

    2020/04/12 at 18:13

    Би лав хүсэхгүй байна. Илүү сайхан залуучууд байдаг болохоор

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *