Купи Хоп буюу Индонезидоо тун алдартай хөмөрсөн аягатай кофе. Зөвхөн соруулаар сорж уудаг энэ арга нь олон зуун жилийн түүхтэй аж

0
0
5,661

Таваг дээр буруу харуулж тавьсан аягатай кофег зөвхөн Индонези улсаас л харах боломжтой. Купи Хоп хэмээн нэрлэдэг энэ кофе нь тус улсын Суматра арлын Баруун Асед түгээмэл хэрэглэгддэг бөгөөд аягандаа шууд нэрэгдэж, таваг руу урсан ордог гэдгээрээ тун онцлогтой.

Si Gam/Wikimedia Commons

Уушийн газрууд ашиг орлогоо нэмэгдүүлэх үүднээс олон төрлийн арга ашиглаж, шинэлэг бүтээгдэхүүн нэвтрүүлдэг ч Купи Хопын хувьд энгийн нэгэн үйлчлүүлэгч татах гэсэн оролдлого бус олон зуун жилийн түүхтэй, соёлын өвд бүртгэлтэй уламжлалт ундааны нэгэн төрөл ажээ.

Анх халуун сав төдийлөн хэрэглээнд нэвтрээгүй байсан цаг үед Асегийн нэгэн загасчин эр загасчилж явахдаа халуун кофе уухын тулд энэ аргыг анх хэрэглэсэн түүхтэй. Кофены аягыг доош харуулж хөмөрч тавьснаар кофе илүү удаан халуунаа барихын зэрэгцээ тоос шороо, шавж зэрэг зүйлс кофенд орохоос бүрэн сэргийлж байсан тул Купи Хоп тус бүс нутгаар ихэд дэлгэрчээ.

Түүнчлэн нутгийн иргэд аягыг хөдөлгөж, өргөхгүйгээр соруулыг аяга доогуур шургуулж кофегоо амтархан уухыг ч чадварлаг сурсан байдаг ажээ. Мэдээж хэрэг таваг дээр буруу харуулж тавьсан дүүрэн кофетой аягыг өргөвөл тавагнаас хальж асгарах эрсдэлтэй билээ.

Иймээс тэд шургуулсан соруулаараа үлээж, шаардлагатай хэмжээний кофег таваг руу гаргаад түүнийгээ уудаг ажээ. Энэ замаар тэд кофег илүү удаан хугацаанд халуунаар нь уудаг байна.

2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.