Та үүнийг амсаж үзсэн үү?

0

Та үүнийг амсаж үзсэн үү?


Кофе хэмээх амттайхан ундаанд дурладаггүй хүн гэж бараг л байхгүй. өглөө босоод эсвэл өдрийн цайныхаа цагаар тухтайяа суугаад аяга халуун кофе оочиж суух гэдэг хорвоо дэлхий дээрх хамгийн гайхамшигтай мөчүүдийн нэг гэж хэлэх хүн маш олон. Тэгвэл тамшаалан уух дуртай амтат кофеныхоо тухай хэр ихийг мэддэг юм бол? Кофег хаана хийдэг, яаж боловсруулснаар хүмүүсийн амтархан уух дуртай кофе бий болдог гэхчилэн асуултуудын хариуг дараах дэлхийн хамгийн үнэтэй кофенуудаар жишээлэн өгье.5. Brazil Fazenda Santa Ines coffee
Та энэ кофены ердөө ганцхан фунт буюу 500 гр хүрэхгүй хэмжээтэйг авъя гэхэд л 50 орчим доллар төлөх хэрэгтэй болно. Энэ нь үнэ кофены амтыг илэрхийлж байна гэсэн үг. Энэ кофе дэлхийн хамгийн шилдэг кофег шалгаруулдаг Cup of Excellence тэмцээнд бараг үргэлж шахам тэргүүлж байдаг. Канадын алдарт брэнд Artigiano кафены нэрийн кофе гэж хэлж болох энэ кофены үр Бразилийн хувьд харьцангуй өндөр гэгдэх газар нутагт ургадаг. Тиймээс арай илүү удаан шардаг. Single espresso-гийн гайхалтай өрсөлдөгч байж чаддаг энэ кофег амталснаар та өдөр бүр уудаг кофе болон жинхэнэ кофе хоёрын ялгааг мэдрэх болно.

[ XopoM.com ] фото

4. Guatemalan El Injerto coffee

Гватемал кофе нь дэлхийн хамгийн амттай кофены нэгд тооцогддог. Гватемал кофены амт чанарт нөлөөлдөг олон зүйлс байдгаас дурдвал хангалттай хэмжээний өндөрлөг бүс нутаг, хөрс болон цаг агаарын нөхцөл гэх мэт. Гватемалын Antiguas хэмээх газар нь маш алдартай бөгөөд туйлын өндрөөр үнэлэгддэг кофетой. Гватемалын баруун хэсэгт байх өндөр уулархаг Huehuetenango-д ургадаг кофены үр ер бусын онцгой амтаараа ялгардаг. Coban, Fraijanes, Quiche-гийн кофенууд ч сайхан. Atitlan-д сүүлийн хэдэн жилийн турш маш сайн чанарын кофе үйлдвэрлэж байна. Нэг фунт кофенд 60 орчим, магадгүй түүнээс ч илүү ихийг төлөх хэрэгтэй.

[ XopoM.com ] фото

3. Island of St. Helena Coffee Company

1708 онд анх Францууд Энэтхэгийн далайн дундах Bourbon арал дээр кофе тариалсан нь энэ кофены үүсэл болжээ. Дэлхийн хамгийн үнэтэй кофенуудын нэг Bourbon Arabica кофег Европт тархах замыг нээсэнд нь Напелеоны цөллөгт талархахаас аргагүй юм. Гайхалтай чанартай энэ кофены ганцхан фунтэд 80 доллар төлөх бол энүүхэнд. St. Hellena компани жил ердөө 12 тонн кофе л үйлдвэрлэдэг нь бүтээгдэхүүний ховор байдлыг бий болгосноор үнийг нь өсгөдөг ч байж болох юм.

[ XopoM.com ] фото

2. Hacienda La Esmeralda Coffee, Panama

Forbеs сэтгүүлд нийтэлснээр дэлхийн хамгийн үнэтэй хоёр дахь кофе болох энэ кофеноос ганц фунтыг авахын тулд та 100 гаруй доллар төлөх шаардлагатай. Панам дахь Hacienda La Esmeralda-д үйлдвэрлэдэг Hacienda La Esmeralda Special кофе бол үнэхээр онцгой. Ялангуяа бергамот лийр шиг гайхалтай хурц, чамин үнэр нь энэ кофег бүр ч хосгүй болгодог. Нacienda кофегоо хэрхэн хийдгийг харуулах гэж аялал зохион байгуулдаг нь жинхэнэ кофенд дурлагчдын сонирхлыг бүр ч ихээр татдаг байна.

[ XopoM.com ] фото

1. Kopi Luwak: Indonesia

Нийтлэлийг маань уншигч та бүхэн хамгийн үнэтэй кофе Бразиль эсвэл Панамаас гаралтай гэж бодож байгаа бол эндүүрэл. Дэлхийн хамгийн үнэтэй кофе Индонезид харьяалагддаг бөгөөд Kopi Luwak хэмээх энэ кофег үйлдвэрлэх явцын нэгээхэн хэсэг нь Luwak гэж нэрлэгдсэн дорго хэмээгч амьтны идэж, хоол боловсруулах замаар дамжин гарсан кофены үрнээс гаргаж авдаг явдал юм. Индонезийн Суматра арал дээр хийгддэг, доргоны гэдсээр дамжсан энэ кофены нэгхэн фунт нь 160 долларын үнэтэй.

[ XopoM.com ] фото
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

27 Сэтгэгдэл

  1. Зочин

    2011/07/24 at 09:50

    yanaa bid nar amitnii ideeed ylgaruulj gargasan yum uuhii zavaan naasan

  2. i_freezer

    2011/07/24 at 09:50

    Yoo BraVo… SHuuD UuMaAr SaNaGDJiiNshDe… kekeke
    So NiCe

  3. i_freezer

    2011/07/24 at 09:53

    [quote]yanaa bid nar amitnii ideeed ylgaruulj gargasan yum uuhii zavaan naasan[/quote]
    TeGLee GeeD HuMuuS OdOo BoLToL TaTGaLZaaGu L BGaa N SoNiN BiSH Gjuu….

  4. Suiton

    2011/07/24 at 10:18

    }{e}{e
    :-P

  5. Donjman

    2011/07/24 at 10:32

    coffee ch goy shүү

  6. Зочин

    2011/07/24 at 10:39

    haha chaag hamgiin deed zergleliin copi luwak uuj uzsnd bi erglzj bnshu bid nar uugaad zavaan ntr gechijee gachin halisniihn usiign uudin bj bandi ve

  7. tuulaixan

    2011/07/24 at 10:49

    Байнгын хэрэглээ гэж

  8. tulga_b13

    2011/07/24 at 11:08

    heheehe

  9. BA3

    2011/07/24 at 11:11

    5uulaa goy yum bn

  10. ben_jr

    2011/07/24 at 12:07

    Suutei tsai l goy kkk.

  11. Зочин

    2011/07/24 at 13:06

    gaval

  12. Crunch

    2011/07/24 at 13:22

    w00hooh nice2

  13. Jerking

    2011/07/24 at 13:25

    [quote]Suutei tsai l goy kkk.[/quote]

    Thh suutei tsai l geo :))

  14. Зочин

    2011/07/24 at 16:51

  15. SoL0

    2011/07/24 at 18:05

    xaxa emeegiin sүүtei tsai goy

  16. D_g13

    2011/07/24 at 22:24

    Хамгийн үнэтэйд амттайд нь Kopi Luwak ордог нь үнэн. Гэхдээ хоёрт нь Jamaica Blue Mountain, гуравт нь Hawaiian Kona ордымаа.

  17. i_freezer

    2011/07/25 at 00:49

    [quote]haha chaag hamgiin deed zergleliin copi luwak uuj uzsnd bi erglzj bnshu bid nar uugaad zavaan ntr gechijee gachin halisniihn usiign uudin bj bandi ve[/quote]
    Deed zergiihiig n bish ch gsn zindaa chamaas havi iluu….
    Iim yuman dr soylgu gdgee bitgii gaihuuljaagaachde….

  18. i_freezer

    2011/07/25 at 00:50

    [quote]Suutei tsai l goy kkk.[/quote]
    Kekekeke yag unen…. sanal negdew kkk

  19. astrod

    2011/07/25 at 01:50

    udur bolgon xeregledeg shd

  20. Batsetseg

    2011/07/25 at 10:46

    amitnoo gedseer damjsan sonin l um tegeed tiim l sxan amttai bdiin bxda. suutei tsai iluu goyshd gexguyu xexe

  21. SuMySteRy

    2011/07/25 at 20:53

    [quote]udur bolgon xeregledeg shd[/quote] gu blgude 160n dollar tolod u

  22. CrEEeeZZZ

    2011/07/26 at 19:22

    xaxa

  23. Зочин

    2011/07/29 at 15:04

    kkk. Luwak yag odoo uugaad suujine tehuu. tas tas

  24. galpurev

    2011/07/31 at 20:11

    [quote]udur bolgon xeregledeg shd[/quote]
    haha ymar bultertsen gar ve hahaha

  25. gimi

    2011/08/04 at 19:12

  26. gimi

    2011/08/04 at 19:14

    [quote][quote]udur bolgon xeregledeg shd[/quote]
    haha ymar bultertsen gar ve hahaha[/quote]
    koffee g l udur bgon heregledeg gsn blgui d

  27. Зочин

    2013/11/14 at 05:56

    I am eager of learning Flash, is there any piece of writing associated to Flash, if yes, then please post it, thanks.
    ugg ブーツ http://gg.gg/ocos

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *