Гал тогооны хамгийн үнэтэй 10 хэрэгсэл

0

Ахуйн хэрэглээний цахилгаан бараа болон тавилга үнэтэй байхаас ч аргагүй, ялангуяа гал тогоо зэрэгт ашигладаг цахилгаан хэрэгслийн хувьд яриад ч хэрэггүй биз ээ. Энд дурдагдах гэж буй зарим нэг цахилгаан хэрэгслийн үнээр бүхэл бүтэн байр ч авч болно.

1. Skybar – дарс хадгалах, хундагалах: 1000 доллар

Нэг дор гурван өөр төрлийн дарс хөргөх зориулалттайгаар хийгдсэн. Автоматаар дарс хундагалахаас гадна задалсан виног 10 өдөр хүртэл муутгахгүй хадгалж чадна.

Гал тогооны хамгийн үнэтэй 10 хэрэгсэл 1

2. Blendtec Stealth холигч: 2330 доллар

Blendtec фирмийн энэхүү холигч нь “стелс” нэр авсан, учир нь энэ дэлхийн хамгийн дуугүй холигч юм. 15 амперийн хүчин чадалтай, удирдах самбар нь мэдрэгч дэлгэцтэй, USB оролттой.

Гал тогооны хамгийн үнэтэй 10 хэрэгсэл 2

3. Dacor Discovery дарсны машин: 5299 доллар

Хагас болон бүтэн хундага дүүргэх дарс хундагалах хүчин чадалтай. Үүнээс гадна зэвэрдэггүй гангаар хийгдсэн бөгөөд хэм хянах системтэй. 4 өөр төрлийн дарсыг (онгойлгосон байсан ч хамаагүй) нэг дор 2 сар хүртэл хадгалж чадна. LCD дэлгэцтэй бөгөөд удирдлагын мэдрэгч дэлгэц бүхий хэрэгсэл.

Гал тогооны хамгийн үнэтэй 10 хэрэгсэл 3

4. Sub-Zero Wolf хөлдөөгч: 4250 доллар

Хөргөгч, хөлдөөгчийн үүргийг гүйцэтгэх шургуулгууд ямар ч гал тогоонд тохирно. Мөн хүнсний бүтээгдэхүүнийг төрөл төрлөөр нь хадгалахад зориулсан тусгаарлагчтай тул ашиглахад бүр ч хялбар.

Гал тогооны хамгийн үнэтэй 10 хэрэгсэл 4

5. Mugnaini түлээгээр ажиллах зуух: 8500 доллар

Гэрээсээ гаралгүй уламжлалт аргаар пицца хийж идэхийг хүсч байгаа бол энэ зуух танд тохирохгүйг сануулъя. Mugnaini – уламжлалт зуух болон орчин үеийн шарах шүүгээг хослуулсан цахилгаан хэрэгсэл юм. Гэхдээ л пицца болон талх барьж болно.

Гал тогооны хамгийн үнэтэй 10 хэрэгсэл 5

6. Hammacher жимсний шүүс шахагч: 9900 доллар

Өглөө бүрийг жүржийн шахсан шинэ шүүсээр эхлэх гайхамшигтай байх болов уу, мэдээж ресторанд шахсан шүүснээс л дээр байж таарна. Минутанд 30 жүржийн шүүс шахах чадалтайгаас гадна 2,5 литр хэмжээтэй шүүс гаргана. Мөн нэг дор өөр өөр жимсний шүүсийг шахсан ч болно.

Гал тогооны хамгийн үнэтэй 10 хэрэгсэл 6

7. La Cornue грилл: 10,000 доллар

Махгүйгээр өөрийнхөө амьдралыг төсөөлж чадахгүй байгаа бол дэлхийн хамгийн чадалтай гриллийг аваарай. Эргэлдэх хоёр шортой грилл нь ямар ч төрлийн махыг амттай, шүүслэг болгоно.

Гал тогооны хамгийн үнэтэй 10 хэрэгсэл 7

8. Victoria Arduino Venus эспрессо-машин: 20,000 доллар

Кофе хүний амьдралд чухал байр суурь эзлээд удаж байгаа. Энэхүү эспрессо-машиныг Victoria Arduino-гийн зуун жилийн ойд зориулж ердөө 100 ширхэгийг л гаргасан. Нэгийг нь хуучин Ромын Пап-д бэлэглэж байсан удаатай.

Гал тогооны хамгийн үнэтэй 10 хэрэгсэл 8

9. Meneghini Arredamenti хөргөгч: 41,000 доллар

Аварга том хөргөгч сонирхдог бол та анхаарлаа нааш хандуулна уу. Хэдий 40,000 долларын үнэтэй ч мөс хийх, хадгалах маш том тасалгаатай тул та харамсахгүй. Хөргөгчний гадаргууг захиалгаар нарс болон бусад модоор бүрүүлж болно.

Гал тогооны хамгийн үнэтэй 10 хэрэгсэл 9

10. Sveid тусгай захиалгын онгойлгогч: 70,000 доллар

Гал тогооны хамгийн үнэтэй хэрэгсэл. Нисэх онгоц хийдэг титанаар хийсэн, гэхдээ хүсвэл алт, платиниум зэргээр ч захиалж болно.

Гал тогооны хамгийн үнэтэй 10 хэрэгсэл 10

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/12/28 at 01:47

    Энэ хамгийн доод талынх вино онгойлгогч уу?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *