Таны богино долгионы зуух маш олон ид шидтэй: амтат бялуу хийхээс авахуулаад дугтуйнаас марк салгах гээд… Швейцарь хутга шиг л олон үйлдэлтэй хэдий ч та энэ бүгдийг мэдэлгүй л өнгөрдөг. Ямар ид шидтэйг нь танд хэлээд өгье.
Нимбэгийн шүүсийг дусал ч үлдээлгүй амархан шахах арга
Өндөр хүч дээр нь 20 секунд орчим халаахад нимбэгийн шүүсийг маш амархан шахаж болно.
Өвс ногоо хатаах
Яншуй зэрэг хоол амтлагч ногоонуудыг хэдхэн минутын дотор хатаана, бас ямар ч хог тарихгүй гэдгийг бүү мартаарай.
Секундын дотор сармисны хальсыг арилгана
Өндөр хүч дээр 15 секунд халаасан сармисыг арилгахад маш хялбар.
Хатсан талхыг шинэ мэт болгоно
Тийм ээ, боломжтой шүү. Чийгтэй алчууранд хуучирсан талхаа ороогоод 10 секунд орчим халаана.
Зөөлөрсөн чипсийг дахин шаржигнуур болгох
Даавуун алчууран дээр чипсээ асгаад багахан халаана. Алчуур ялгарсан тосыг шингээх тул чипс шаржигнуур болно доо.
Халуун жин бэлдэх
Чийгтэй алчуурыг 1 минут орчим халаагаад л бэлэн боллоо.
Дөрвөлжин сахарыг нунтаг болгох
Чийгтэй алчуур тавьсан хайрцганд дөрвөлжин сахараа хийгээд таглана. 20 секунд халаасны дараа сахар амархан үйрч нунтаг болно.
Зуух хурдан цэвэрлэх арга
Энэ аргыг та үнэлэх болно. Багахан хэмжээний уксустай савыг зууханд хийж 5 минутын турш халаана. Богино долгионы зуух гялалзсан, сэнгэнэсэн үнэртэй болсныг та анзаарах болно.
Хоолны хэрэгсэл богино долгионы зууханд тохирох эсэхийг шалгах
Шалгах гэж буй аягандаа ус хийнэ. Устай аягаа тавган дээр тавьж зуухандаа минут орчим халаана. Хэрвээ ус халж аяга хүйтэн хэвээрээ байвал богино долгионы зууханд ашиглаж болно, хэрвээ аяга нь халсан ч ус нь хүйтнээрээ бол зууханд хийж болохгүй гэсэн үг юм.
Жимс, ногооны хальсыг амархан арилгана
Улаан лооль, тоорыг 30 секунд орчим халаагаарай, хальсыг салгахад дараа нь амархан байх болно.
Дэлбэрэхээс урьдчилан сэргийлээрэй
Зарим ногоонууд, тухайлбал төмс, улаан лооль, хулуу зэргийг богино долгионы зууханд болгоход дэлбэрээд байдаг тул зууханд хийхээсээ өмнө сэрээгээр цоолоорой.
Дугтуйнаас марк салгах
Марк дээр хэдхэн дусал ус дусаагаад 20-30 секунд халаахад л марк дугтуйнаас сална.
Нулимс гаргахгүйгээр сонгино хэрчих
Сонгиноо дундуур нь нэг хуваагаад 30 секунд орчим халаана. Одоо та уйлахгүй ээ.
Зөгийн бал хайлуулах
Өтгөрсөн зөгийн балтай шилэн савны тагийг аваад 2 минут орчим халаахад зөгийн бал шингэрнэ.
Амттай загас бэлдээрэй
Богино долгионы зууханд загас бэлдэхэд амаргүй ч танд нэг нууцыг хэлж өгье. Нэгдүгээрт, загасны мах нойтон биш байх хэрэгтэй, загасаа хувааж байгаа бол адил хэмжээтэй хэрчих хэрэгтэй. Гуравдугаарт, загас бүрэн болоогүй байхад нь зуухнаас гаргаарай загас өөрөө болох болно.
Улаан шош дэвтээх
Өнөөдөр улаан шоштой хоол хийхээр болтол дэвтээж тавиагүй байна уу? Санаа зоволтгүй. Бидэнд амархан арга байна. Багахан хүнсний сод, багахан давстай усанд улаан шошоо хийгээд 10 минут орчим халаагаарай. Гаргаж ирээд 40 минут байлгахад таны улаан шош бүтэн шөнийн турш дэвтсэн юм шиг л болно.
Өндөг болгох
Буцалсан устай саванд дусал уксус дусаагаад өндгөө хагалж хийгээд өндөгний шараа шүдний модоор хагална. Саваа хүнсний скочоор битүүлж 30 секунд орчим халаасны дараа өндгөө эргүүлж дахин 20 секунд халаана. Амтлаад идээрэй.
Сайхан үнэртэй гал тогоо
Зуухандаа самар, анхилуун үнэртэй ногоо зэргийг тавьж халаагаарай.
Зуух цэвэрлэх бас нэгэн арга
Гар дор бэлэн уксус байхгүй бол цаасан алчуур норгоод зуухандаа хийж 5 минут халаагаарай. Чийг ууршиж хуурай болсон цаасан алчуураар зуухыг цэвэрлэхэд маш амархан боллоо.
3 минутанд бэлэн болох омлет
Өглөөний хоолыг хурдан бэлэн болгох хэрэгтэй байна уу? Хэдхэн өндөг, бяслаг, сүүтэй хольж давс, перецээр амтлаад минут гаран зуухандаа болгоно.
Аяган пармезан бяслаг
Энэ бяцхан заль таны найз нарыг алмайруулах болно. Пармезан бяслагийг нимгэн болтол нь хүнсний цаасан дугуй хэлбэртэйгээр илдээд бяслаг шаргал өнгөтэй болтол нь зууханд халаана. Шаргалтсан бяслагийг зуухнаас гаргаж доош харуулсан жижиг савны ёроолд нааж хэлбэрт оруулаад дээр нь мөн адил хэмжээний савыг тавьж бяслагийг хэсэг дарна. Аяган бяслагаа амтат салатаар дүүргээрэй.
Төмсний чипс хийх
Зөөлөрсөн чипсийг шаржигнуур болгох бол гайхалтай хэрэг, харин өөрөө чипс хийнэ гэдэг бол агуу хэрэг. Өөрөө чипс хийхийн чимхлүүр ажил бол төмсөө нимгэн хэрчих. Нимгэн хэрчсэн төмсөө тавган дээр тавиад 3 минут орчим шарна, дунд нь эргүүлнэ шүү.
Эрдэнэшиш болгох
Эрдэнэ шишийг хальстай нь зүгээр л зуухандаа хийж халаана. Хэдэн минутын дараа хальс нь амархан салж эрдэнэшиш зөөлөн, амттай болсон байна .
Брауни бэлдэх
Сахар, корица, какао, давс, гурил, ваниль, масло бас усаа бүгдийг нь хольж саванд хийгээд л зуухандаа 2 минут халаахад амтат брауни бэлэн болох нь тэр дээ.