Алдартай хамтлаг, дуучдын тоглолтынхоо үеэр хүсдэг зүйлс

0

Алдартай хамтлаг, дуучдын тоглолтынхоо үеэр хүсдэг зүйлсХамтлаг дуучид, уран бүтээлчдийн хувьд сонсогчид, шүтэн бишрэгчиддээ зориулан тоглолтоо хийнэ гэдэг өндөр хариуцлагатай ажил байдаг. Дуулах дуу, тоглох хөгжим, тайзны гэрэл чимэглэл, хувцас хэрэглэл, нүүр будалт гээд маш олон зүйлийг мэргэжлийн түвшинд бэлтгэхийг шаарддаг тоглолтынхоо үеэр Дэлхийн алдартай хамтлаг, дуучид маш сонирхолтой, хачин хүсэлтүүдийг тавьдаг байна. Хэн гэгч дуучин, хамтлаг ямар этгээд содон санал хүсэлт тавьдгийг дараах жагсаалтаас харцгаая.

1. Леди Гага: Жижиг савтай мөсөн дээр хийсэн бяслаг
2. Найн Инч Нэйлз /Nine Inch Nails/: Хоёр хайрцаг эрдэнэшишийн цардуул
3. Ван Хален /Van Halen/: Исгэлэн кремтэй май загас, цорготой том савтай вазелин, M&M’s чихэр /гэхдээ нэг ч ширхэг бор өнгөтэй чихэр байх ёсгүй/

4. Принц: Зөгийн бал, нимбэг, элсэн чихэр, крем, цэвэр цагаан гааны үндэс бүхий цай, кофены бүрдэл мөн витамин В12 бүхий тариур

5. Мэрилэн Мэнсон: Баавгайн дүрстэй резинэн чихэр

6. Рианна: Өдрийн аль ч цагт байсан гүйцэд болгосон өндөг, гахайн утсан мах, зайдас, цацагт хяруулын мах

7. Нью Кидз он де Блок: Хаген Дас мөхөөлдөс, Орео жигнэмэг

8. Фрэнк Синатра: Абсолют архи, Жек Дениелз виски, Чивас Ригал виски, Курвуазье конъяк, Бифитер жин, улаан цагаан дарс, 24 ширхэг хүйтэн сам хорхой, Лайф Сейверс чихэр, ханиалганы үрэл

9. Билли Айдол: Жүнз, Пепперидж Фарм шоколадтай жигнэмэг

10. Бейонсе: Сармис, далайн давс, хар болон улаан перецээр сайтар амталсан шүүслэг шарсан тахиа, Пепси ундаа

11. Баста Раймс: 24 хэсэг шарсан тахиа, Роуг Райдер бэлгэвч, Гиннес шар айраг

12. Бритни Спирс: Загас ба шарсан төмс, МакДоналдсын чизбургер талхгүйгээр, 100 ширхэг хар чавга болон инжир жимс, Диана гүнжийн жаазтай зураг

13. Эксл Роуз: Вондер Бридийн цэвэр цагаан талх, Дом Перигнон оргилуун дарс

14. Мэрайя Кэри: Соруултай Кристалл оргилуун дарс

15. Фу Файтерс: Том зайдаснууд
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *