Цөмийн зэвсгийн талаарх сонирхолтой 20 баримт

2

Японы Хирошима, Нагасаки хотуудад хаясан бөмбөгийн цацрагийн хэмжээ өнөө үед хэвийн болсон билээ.

Цөмийн зэвсгийн тухай сонирхолтой 20 баримт 1

Цутоми Ямагути гэдэг хүн Хирошима, Нагасаки хотод дэлбэлсэн атомын бөмбөгийн дэлбэрэлтийг хоёуланг нь үзэж туулсан цөөхөн Япончуудын нэг билээ.

Цөмийн зэвсгийн тухай сонирхолтой 20 баримт 2

Цөмийнн дэлбэрэлтийн дараа амьд үлдсэн бас нэгэн хүн болох Шигеки Танака 1951 онд Бостоны марафонд түрүүлж байжээ.

Цөмийн зэвсгийн тухай сонирхолтой 20 баримт 3

Японд хаясан атомын бөмбөгүүд  Fat boy (бүдүүн хүү) болон Little boy (бяцхан хүү) гэсэн кодолсон нэрстэй байжээ.

Цөмийн зэвсгийн тухай сонирхолтой 20 баримт 4

Анх Нагасаки биш Кокура хотыг бөмбөгдөх төлөвлөгөөтэй байсан боловч үүлэрхэг, харагдах нөхцөл муу байснаас хотоо сольжээ.

Цөмийн зэвсгийн тухай сонирхолтой 20 баримт 5

1626 онд тарьсан бонсай мод Хирошимагийн атомын бөмбөгдөлтийг давж гарсан ба одоо АНУ-ын музейд хадгалагдаж байна.

Цөмийн зэвсгийн тухай сонирхолтой 20 баримт 6

Бөмбөгдөлтөөс сарын дараа Хирошима хотыг цунами дайрч бас дахин 2000 хүний амийг авч одсон байна.

Цөмийн зэвсгийн тухай сонирхолтой 20 баримт 7

1962 онд АНУ Японд хаяснаас 100 дахин хүчтэй бөмбөгийн сансарт буюу Номхон далайгаас 400 км-ийн өндөрт дэлбэлжээ.

Цөмийн зэвсгийн тухай сонирхолтой 20 баримт 8

1988 он хүртэл цөмийн дайны үед хэрэглэх 2 тэрбум долларыг “Mount Pony” гэдэг объектод хадгалж байв.

Цөмийн зэвсгийн тухай сонирхолтой 20 баримт 9

1950-иад оны үед Лас-Вегасын гол сонирхуулах зүйл нь газар дээрх цөмийн туршилт байв.

Цөмийн зэвсгийн тухай сонирхолтой 20 баримт 10

Хүйтэн дайны үед АНУ өөрийн хүч чадлыг харуулахын тулд Саран дээр цөмийн бөмбөг дэлбэлэх төсөл хүртэл боловсруулж байжээ.

Цөмийн зэвсгийн тухай сонирхолтой 20 баримт 11

Янз бүрийн ослын явцад 11 цөмийн бөмбөг алдагдсан бөгөөд одоо хүртэл олдоогүй байна.

Цөмийн зэвсгийн тухай сонирхолтой 20 баримт 12

Устөрөгчийн бөмбөг бүтээсэн Эдвард Теллер үүнийгээ дайны зорилгоор хийгээгүй ба Панамын суваг адил суваг бүтээхэд ашиглахаар тооцож байв.

Цөмийн зэвсгийн тухай сонирхолтой 20 баримт 13

Компьютерийн томографын шинжилгээний явцад хүн Хирошимад тэсэлсэн шиг тэсрэлтээс 2,5 км-ийн зайд байхад авах радиацтай (цацраг туяа) тэнцүү хэмжээний цацрагийг хүлээн авна.

Цөмийн зэвсгийн тухай сонирхолтой 20 баримт 14

Нью-Мексикод анх удаа газар доорх цөмийн туршилт явуулсан ба энэ газар атомын бөмбөгний музей ажилладаг. Гэхдээ тэрээр жилд ердөө 12 цаг л нээлттэй байдаг гэнэ.

Цөмийн зэвсгийн тухай сонирхолтой 20 баримт 15

Хамгийн том атомын бөмбөг болох хаан-бөмбөгийг тэсрэлтийн аргаар тэсэлсэн бөгөөд үүнээс үүсэх сейсмиг (газар хөдлөх) давалгаа дэлхийн бөмбөрцгийг 3 бүтэн тойрсон байна. (сейсмо биш дэлбэрэлтийн долгион ингэж тойрсон гэх нь бий)

Цөмийн зэвсгийн тухай сонирхолтой 20 баримт 16

Зэвсэг солилцох программын дагуу АНУ-ын цөмийн бөмбөгнүүд Бельги, Герман, Итали, Голланд, Турк улсуудад хадгалагддаг байна.

Цөмийн зэвсгийн тухай сонирхолтой 20 баримт 17

Хаа нэг газар цөмийн туршилт хийж үү үгүй юу гэдгийг мэдэхийн тулд тухайн газар цези-137, стронц-90 байна уу үгүй юу гэдгийг эхлээд шалгадаг. Эдгээр изотоп нь 1945 оны анхны цөмийн дэлбэрэлт хүртэл байгаль дээр байгаагүй билээ.

Цөмийн зэвсгийн тухай сонирхолтой 20 баримт 18

1961 онд Америкийн агаарын цэргийн хүчний онгоц Хойд Каролины дээгүүр нисэж явахдаа 2 цөмийн бөмбөгийг санамсаргүй унагаасан ба азаар дэлбэрээгүй байна.

Цөмийн зэвсгийн тухай сонирхолтой 20 баримт 19

1979 онд Америкийн хиймэл дагуул Vela 6911 Энэтхэгийн далайд болсон нэгэн үл мэдэгдэх тэсрэлтээс үүссэн гэрлийн цацралтыг тэмдэглэж авсан ба Велагийн үзэгдэл хэмээх энэ үзэгдэл 3 килотонн атомын бөмбөг тэсрэх үед болдог үзэгдэлтэй адил байж.

Цөмийн зэвсгийн тухай сонирхолтой 20 баримт 20

19
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
6
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. ганаа нь байнөө

    2015/12/26 at 22:34

    тэр алдагдсан цөмийн зэвсэг л аюултай санагдаж байна шүү

  2. Baatarsukh Bazar

    Baatarsukh Bazar

    2015/12/27 at 05:19

    buu uzegd

  3. Zochin 111

    2015/12/28 at 00:21

    Ter haan bombog gedeg ni Tsar bomba shuu dee. 50 megatonn huchtei bombog baisan gedeg yum bna lee. Orosuud Americiig davj garah gej hiisen gedeg. Americuudiin tsomiin turshilt bain bain hiigdej delhii niitiig tsochrooj baisan bogood Orost bainga zanalhiilj baij. Tiimees Orosiin erdemten aguu tsomiin fizikch Sakharovoor udirduulsan bag ene bombogiig hiisen bogood tesrelt ni mash huchtei baisan baina.
    Tesreltiin dolgion delhiig 3 toirson bogood Scandinaviin ornuudiin hotuudad bishingiin shilnuud but but userch baisan gedeg. Americuud ehleed tesreltees uussen seismologiin (gazriin chichirgeenii uzuulelt ) uzuuleltiin uzeed nudendee itgeegui gedeg. Bugd asar ih huchtei zevseg baina geed aigaad Orostoi heleltseer hii gej zovloldoj baisan gedeg. Ene bombog ni huiten dainiig haluun tsomiin bolgohoos avarsan gej uzdeg yum.

  4. sdasdsa

    2017/08/07 at 22:36

    TSAR BOOMB AIMSHIGTAI

  5. Галаа нь байна2

    2017/08/08 at 22:50

    Тэр алдагдаад олдоогүй 11 цөмийн бөмбөг л аймар санагдлаа.

  6. Галаа нь байна2

    2017/08/08 at 22:50

    Тэр алдагдаад олдоогүй 11 цөмийн бөмбөг л аймар санагдлаа.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *