Сөдөн куртик цэвэрлэх шилдэг арга

0

Өвлийн хүйтэн өдрүүдэд сөдөн куртик шиг хөнгөн, дулаахан хувцас хаа ч үгүй. Удаан эдэлгээтэй, гадаад төрх нь шинээрээ мэт байлгахыг хүсч байвал зөв арчлах ёстой болно.

Ингээд та бүхэнд гэртээ сөдөн куртикээ өөрөө цэвэрлэж хими цэвэрлэгээний мөнгө хэмнэх аргыг зааж өгье.

1. Угаахаасаа өмнө товч, цахилгааныг бүрэн товчилсон байна. Хэрвээ үстэй бол заавал салгаж аваарай. Дотрыг нь гадагш нь харуулна.

2. Угаалгын машинд өөр бусад хувцастай холихгүйгээр тусад нь хийж угаана.

3. Зөвхөн шингэн угаалгын бодисоор угаана. Угаалгын нунтаг хэрхэвч хэрэглэж болохгүй: муу зайлагддаг, өд сөд нь наалдаж мэднэ. Угааж дуусаад ангижруулагч, зөөлрүүлэгч бодис хэрэглэх хэрэггүй, толбо үлдээж магадгүй.

Сөдөн куртик цэвэрлэх шилдэг арга 1

4. Угаалгын машины хамгийн зөөлөн горимыг сонгоно. Бага хэмээр угаах буюу 30 хэмийн ус хамгийн тохиромжтой. Угаасны дараа 3-4 удаа зайлна.

5. Угаалгын үед өд сөдийг хугалахгүй байх тал дээр анхаар. Үүний тулд угаалгын машиндаа угаалгын тусгай бөмбөлөг эсвэл теннисний зөөлөн бөмбөг хийж эргүүлээрэй.

Сөдөн куртик цэвэрлэх шилдэг арга 2

6. Зөв хатаах – энэ бол чухал хэсэг юм шүү. Угаалгын машинаас угааж дууссан куртикээ гарган ирж буцаагаад гадна талыг нь эргүүлээрэй. Сэрүүхэн газар хатаавал илүү тохиромжтой. Халаагуурын хажууд хатааж болохгүй шүү.

7. Угаасан куртик нэг өдрийн дотор хатахгүй байж болно. Үе үе куртикээ сэгсэрч өд, сөдийг нь салгахаа мартав аа.

Эдгээр зөвлөгөөний дагуу сөдөн куртикээ угаавал таны куртка үргэлж шинэ мэт харагдах болно.

 

11
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Like

    2015/12/27 at 12:29

    Taalagdaj bn heregtei zuwlguu ugch tusalsand bayrllaa ta nartaa bvgddn amjilt

  2. Oyu Bekhkhuyag

    Oyu Bekhkhuyag

    2015/12/27 at 14:39

    Ilgen gutal tseverleh arga bna u? Shoe’s love-d 1 gutlaa tseverluulsen . Umsuhiin argagui sunaad palbiichjee.

  3. Туяа

    2017/03/09 at 08:33

    Сөд нь бөөгнөрсөн курткээ яах вэ???

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *