Үзэсгэлэн гоо Моника Беллуччигийн 15 ишлэл

0

Моника Беллуччи бол гайхамшигтай эмэгтэй бөгөөд энэ дэлхийн гоо үзэсгэлэнт бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор орно. Тэрээр өдгөө 51 настай ч олон хүмүүсийн сэтгэл зүрхийг эзэмдсэн хэвээр, олон ч кинонд дүр бүтээсэн бөгөөд амьдралын сайн сайхныг мэдэрч чаддаг нэгэн билээ.

Энэ гайхамшигт эмэгтэйн ухаалаг үгсийг бид та бүхэнд хүргэхээр түүвэрлэн авлаа. Гоо үзэсгэлэнтэй хүний дотоод сэтгэл нь ариун гэдгийг та эндээс мэдрэх болно.

Үзэсгэлэн гоо Моника Беллуччигийн 15 ишлэл 1

  • Гоо сайхан гэдэг зүйл эмэгтэй хүнд хоёр нөхцөлд л асуудал үүсгэдэг: хэзээ ч гоо сайхангүй эсвэл гоо сайхнаас өөр юу ч байхгүй бол.
  • Дотоод сэтгэлийн тайвшрал – гадаад төрх ямар харагдах биш харин дотоод сэтгэлдээ чи юу мэдэрч байгааг хэлнэ. Би аз жаргалтай хүн, яагаад гэвэл хайр дурлалыг амссан – би маш том гэр бүлтэй хүн шүү дээ.
  • Эмэгтэй хүн болгон хайрлуулахыг хүсдэг.
  • Найз нөхдийнхөө хүрээнээс би өнөөдрийн амьдралын гайхамшгийг мэдэрч байна.
  • Гоо сайхныг ямар нэг ачаа мэт бүү бод. Энэ бол буруу ойлголт. Гоо сайхан гэдэг бол маш том боломж, та үүнд талархаж л чадна. Гоо сайханд төгсгөл гэж бий – энэ бол цаг хугацааны асуудал юм. Чи сайхан харагдахад 3 минут анхаарлаа хандуулахад л хангалттай, харин үүний дараа чи олон хүний харцыг булааж чадна.
  • Чамд атаархаж байгаа хүнийг бүү үзэн яд, яагаад гэвэл тэд чамайг илүү дээр гэдгийг хүлээн зөвшөөрөөд үзэн ядаж байгаа юм.
  • Хөгшрөөд, миний гадна төрх намайг баясгахгүй болсон цагт би юу хийх вэ? Миний ээж юу хийж байсан би тэрийг л хийнэ. Би толинд харахаа болиод хүүхдүүдээ харж баясах болно.
  • Бид ид шидэнд дуртай, тийм ч учраас кино үзэх дуртай  биз дээ.
  • Би “Өөрийнхөө биеийг хайрлаж сур” гэж залуу бүсгүйчүүдэд дандаа хэлдэг юм. Төгс бие гэж байхгүй. Тиймээс өөрийгөө байгаар нь л хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй.
  • Эмэгтэйлэг байх гэдэг нь байгаагаар байж мэдрэмтгий байхыг хэлнэ.
  • Би хэзээ ч туранхай байхгүй. Би байгалиасаа залхуу. Идэх ч дуртай. Миний байгаа нь л энэ. Өөрөөр байхыг ч хүсэхгүй байна.
  • Тэвчээртэй байж сур. Бид ер нь хэн бэ: аварга том бөмбөлөг дээр тэнцвэрээ алдахгүйгээр хурдлан давхиж буй галзуучууд юм. Ийм нөхцөл байдалд хэн төгс байж чадах вэ дээ?
  • Саяхан даа, миний охин надад: “Ээж ээ, би яг чам шиг болохыг хүсч байна. Би ажил хиймээргүй байна. Би ээж болмоор байна. Намайг том болохоор миний охин л ажил хийнэ” гэж билээ. Энэ бол гайхамшиг: охин минь намайг ажил хийдэггүй гэж боджээ.
  • Цаг хугацаа бүгдийг устгана. Танд улаан шинэ алим байна гэж төсөөлье. Багахан хугацааны дараа таны шинэ алим үрчийж, өт хорхойгоор дүүрнэ. Хүмүүс ч мөн адилхан.
  • Би дахиад 20 настай байхыг огтхон ч хүсэхгүй байна.

 

4
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. KKKKKKKKKKKKKK

    2016/02/13 at 23:17

    OKEY

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *