“Кавказад oлзлогдсон бүсгүй буюу Шурикийн шинэ адал явдал” (1967 он) киноны талаарх сонирхолтой баримтууд болон зураг авалтын үеийн түүхэн гэрэл зургууд

0

“Шурик ууланд” – нүдний шилтэй оюутан залуугийн адал явдлыг өгүүлэх дараагийн киноны нэрний анхны хувилбар. Леонид Гайдай өөрөө аль хэдийн залхсан байсан боловч үзэгч олон авхаалжтай залуу, бүтэлгүй гурван гэмт xэрэгтнүүдийн зөрчилдөөнийг үргэлжлүүлэн үзэхийг хүснэ.

Илүү инээдмийн бас зөрчилдөөнтэй болгохын тулд намын ажилтныг оруулахаар шийджээ. Тухайн үед сонин дээр сүйт бүсгүй хyлгайлах явдал дорнод нутагт тасрахгүй байгаа талаар уншсан зохиолчид кино зохиолдоо ашиглахаар шийдсэн гэдэг. Ингээд Саахов журмын нөхрийн эргэн тойронд бүх үйл явдал өрнөнө.

Киноны үйл явдал

Хотын оюутан Кавказ нутгийн уламжлалт соёлыг судлах даалгавартайгаар зорино, түүний үндсэн зорилго – ардын аман зохиол, тэр дундаа үлгэр домог, оньсого цуглуулах ажилтай. Хундаганы үг нь ардын аман зохиолд орно гэж хөөрхий муу Шурикийг сэнхрүүлснээс болоод эгээтэй л арxичин болохоо дөхнө.

Сoгтуу толгой, мaнарсан оюун санааны хар гайгаар лонхны найз Сааховын хорон санааг ойлголгүй сүйт бүсгүй хyлгайлах ажилд оролцоход бэлэн гэдгээ Шурик хэлдэг. Үнэндээ Сааховын ятгалгад орсон хэрэг л дээ. Намын гишүүн зуны амралтаараа нагац ах дээрээ ирсэн залуу бүсгүйтэй гэрлэхээр шийдэж. Санаагаа гүйцэлдүүлэхийн тулд нагац ахдаа их хэмжээний инж амлана, бас гурван бүтэлгүй нөхрийг хөлслөн авдаг билээ. Азаар нэг сайхан хотын оюутан өөрөө гарт нь ороод ирсэнд ихэд олзуурхана – Нина түүний хорон муу санааг хэзээ ч гадарлахгүй Шурикт итгэнэ. Мэдээж түүний төлөвлөгөө ёсоор явахгүй нь ойлгомжтой…

 

Орчин үеийн трейлер

 

Сонирхолтой баримтууд

1. “Ы” ажиллагаа” киноныхоо бүтцээр анхлан явах төлөвлөгөөтэй байжээ, нэг ёсондоо тусдаа хоёр үйл явдал гарна гэсэн үг юм. Олны хайрыг татсан оюутан Шурик болон цэpэг цaгдаагаас зугтааж өөрсдийгөө уулын хүмүүс гэдгээр халхалсан гэмт xэргийн гурвалын адал явдал үргэлжилнэ.

2. Гол дүрийг бүтээсэн Наталья Варлей – гимнастикч, акробатчин, циркийн мэргэжлийн жүжигчин хүн. “Оюутан, эвлэлийн гишүүн, тамирчин, тэгээд зүгээр л үзэсгэлэнтэй Нина”-гийн дүрийн шалгаруулалтад тэр үеийн алдартай хэмээгдэж байсан 500 орчим зөвлөлтийн эмэгтэй жүжигчид оролцжээ. Циркийн тайзан дээр үзүүлбэр үзүүлж байсан Варлейг хараад л кино бүтээгчид өөрсдийн кино төсөлд Нинаг яг тохирно гэж үзсэн юм.

3. Киноны уянгын хэсэг дээр кино зохиолчид ажилласан, харин хөгжилтэй хэсгийг Гайдай нөгөө гуравт шагналын болзолтойгоор даатгажээ. Амжилттай болох инээдмийн хэсэгт шил оргилуун дaрс өгнө. Эцэст нь Юрий Никулан ялсан гэдэг, киноны зураг авалт дуусахын алдад нийт 24 шил оргилуун дарс авах болзол хангасан байна. Гэхдээ бодитоор үүнээс илүү хөгжилтэй хэсгүүдийг тухайн үед нь гаргаад яваад байж, тухайлбал Моргуновыг тaрих аймшгийн том тaриурыг та санаж байгаа биз дээ? Тэр хэсгийг Никулин бодож олсон юм.

 

Александр Демьяненко (Шурик) болон Люся илжиг

4. Георгий Вицин бүтээсэн дүрээ бодвол огт арxи амсдаггүй нэгэн, тиймээс аяга шар айраг барьчихаад “Амьдрах сайхан гэдэг! Сайхан амьдрах бүр ч илүү гэдэг дээ” хэмээн хэлдэг хэсгийг авах гэж багагүй асуудалтай тулгарч байжээ.

5. “Кавказад oлзлогдсон бүсгүй буюу Шурикийн шинэ адал явдал” киног олон сая үзэгчид үзэх боломжийг Леонид Брежнев олгож, тэрнээс биш Союзфильмийн архивын тавиур дээр тоосонд даруулаад мартагдах байлаа. ЗХУ-ын улсын кино үйлдвэрийн дарга Алексей Романов уг бүтээлийг яг л тийш нь илгээх гэж байсан юм. Түүнд Гайдайн хийсэн киноноос юу ч таалагдсангүй – хэтэрхий хурц хошигнол, зоригтой дуу, нийгмийн нухацтай асуудлуудыг шууд ил гаргаж харуулсан бүтээл болсон гэж тэрээр үзжээ. Азаар Романовыг албан ёсны xориг тавихаас өмнө кино бүтээл Ерөнхий нарийн бичгийн ширээн дээр очсон байна. Брежневт “Кавказад oлзлогдсон бүсгүй буюу Шурикийн шинэ адал явдал” кино үнэхээр их таалагджээ.

 

Зураг авалтын үеийн түүхэн зургууд

Уг киноны зураг авалтын үеийн гэрэл зургууд цаанаа л нэг сайхан мэдрэмж төрүүлдэг. Үнэхээр давтагдашгүй аугаа том бүтээл, дэлхийн инээдмийн киноны сор, мөн зөвлөлтийн үеийн киноны зураг авалтын түүхэн зургууд.

1.

Юрий Никулин,  Наталья Варлей хоёр

 

2.

 

3.

 

4.

Германы «Adler Trumpf» машин, 40-оод онд гарч байжээ.

 

5.

 

6.

 

7.

 

8.

 

9.

 

10.

 

11.

 

12.

 

13.

 

14.

 

15.

 

16.

 

17.

 

18.

 

19.

 

20.

 

21.

 

22.

“Кавказад oлзлогдсон бүсгүй буюу Шурикийн шинэ адал явдал” киноноос танд хамгийн их таалагддаг хэсэг нь юу вэ?

12
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *