Интернэтэд хамгийн алдартай мийм дүрийн 8 эздүүд, олны дунд танил болсон дүрээсээ хойш хэрхэн өөрчлөгдсөн бэ?

0

Интернэтийн хүч гэж дуусашгүй юм! Ямар ч хүн, амьтныг алдартай болгож чадна, хэдхэн хоногийн дотор шүү дээ (заримдаа бүр хэдхэн цагийн дотор). Үүний тулд сошиал сүлжээнд хэрэглэгчдийн дунд бөмбөг дэлбэлэx хэмжээний зураг эсвэл бичлэгээ л байрлуулахад хангалттай. Ингээд л анхаарлын төвд орох нь тэр. Гэхдээ баталгаатай амжилт гарах нь бас эргэлзээтэй. Огт санамсаргүй байсан тохиолдлууд л илүү алдаршаад байгааг амьдралаас харж болох юм.

Орчин үеийн блогерууд ч интернэт миймийн нүүр царай болсон эдгээр хүмүүс шиг өөрсдийн шүтэн бишчрэгчдийн анхаарлыг бүрэн татаж чадахгүй. Эдгээр хүмүүсийн ихэнх нь өөрсдийгөө алдартай хүн болно гэж бодоо ч үгүй явж. Гэвч хувь тавилан тэдэнд өөр зүйлийг бэлджээ. Энд дурдагдах ихэнх мийм “хуучирсан”-д тооцогдох хэдий ч бид одоо ч ямар нэгэн байдлаар тэднийг ашигласаар л байгаа нь үнэн.

Бидэнд баяр хөөр бэлэглэж байсан алдартай миймийн дүрүүд хэрхэн өөрчлөгдсөнийг сонирхоцгооё.

“First World Problems” – Сильвия Боттини

silviabottini

Уйлж буй бүсгүйн мийм Сильвия Боттинигийн ачаар төрсөн юм. Тэрээр жүжигчин, загвар өмсөгч бүсгүй. Сильвия өөрийнхөө алдар хүндийг хошигнон хүлээж авдаг ба сошиал сүлжээнд энэхүү алдартай миймээ хааяахан репост хийдэг болжээ.

 

“Side Eyeing Chloe” – Хлоя Клем

chloeclem

Уг мийм 2013 онд ид алдаршиж байлаа. Хлоя тэр үед ердөө хоёрхон настай бяцхан охин байжээ.

 

“I don’t know girl” – Миа Талерико

miatalerico101

Миа нэг нас хүрэв үү үгүй уран сайхны болон цуврал кинонд тоглох болжээ (“Good Luck Charlie”, “A Photographic Memory” болон “Mani” бүтээлүүдийг нь онцгойлон дурдах ёстой). Тэрээр өнөөдөр ердийн л нэг охин болсон. Түүний сошиал хуудсаар ороход л ойлгомжтой болно, Миа өөрийн аялал, баяр наадмын гэрэл зургуудаас хуваалцдаг ажээ.

 

“Overly Attached Girlfriend” – Лайна Моррис

laina

 

“Salt Bae” – Нусрет Гёкче

nusr_et

Туркийн тогооч Нусрет Гёкчегийн махан дээр давс цацаж байгаа бичлэг интернэтээр тараад үнэхээр алдартай болсон юм. Түүний нэрийн хуудас болсон уг хөдөлгөөн үзэгчдэд ихэд таалагдсан учраас шууд л мийм болгон ашиглажээ. Уг мийм нь ямар нэгэн зүйлийг хөнгөхөн хялбар хийж байгааг илтгэнэ.

 

“Math Lady, Confused Lady” – Рената Сорра

rsorrah

Жүжигчин Рената Сорра “Senhora do Destino” цуврал кинонд дүр бүтээсэн бөгөөд түүний дүр Мария де Назара Тедеск ямар нэгэн чухал асуудлаар бодолд автах хэсэг гардаг. Яг л энэ хэсэг олноо алдаршсан мийм болжээ.

 

“I have to do this” – Лавелл Кроуфорд

lavellsthacomic

 

“Blinkin White Guy” – Дрю Скэнлон

dannyodwyer

Эндээс та бүхэн алдартай миймүүдийн бусад баатруудыг сонирхож болно. Тэд өөрсдийг нь алдаршуулсан миймийн үеэсээ танигдахгүй болтол өөрчлөгджээ.

98
БахархмаарБахархмаар
25
Ха ХаХа Ха
13
ТэнэглэлТэнэглэл
11
ГоёГоё
9
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *