Шүршүүр – тайвшрах өдөр тутмын шилдэг арга. Харин шүршүүрт орохдоо хийж заншсан зарим нэг зүйлүүд муу нөлөө үзүүлдэг болохыг та мэдэх үү? Судлаачид та бүхнийг шүршүүрт орохдоо гаргадаг дараах 10 алдаанаас зайлсхийхийг зөвлөж байна. Энэхүү зөвлөгөөг дагаснаар та эрүүл бие, сайхан үстэй байх болно.

Шүршүүрт орохдоо бидний гаргадаг 10 алдаа

1. Хөлийг угаахгүй орхих

Шүршүүрт орохдоо гаргадаг нийтлэг 10 алдаа 1

Хөлийг мөөгөнцөр, нянгаас хамгаалахын тулд байнга угааж, цэвэрлэх ёстой. Саван, скраб ашиглан сойз, бие угаах порлоноор үрж угаана, ялангуяа хөлийн хурууны завсрыг сайтар угаагаарай. Дараа нь хуурай болтол нь арчина.

 

2. Бие угаах порлоныг угаалгын өрөөнд өлгөх

Шүршүүрт орохдоо гаргадаг нийтлэг 10 алдаа 2

Нойтон порлоныг угаалгын өрөөнд өлгөж орхидог. Нойтон чийгтэй өрөөнд уг порлонд улам л их нян үүсэх шалтгаан болно. Дараагийн удаа усанд орохдоо бохир порлоноороо биеэ угаана. Тийм учраас шүршүүрт орж дуусаад порлоноо сайтар угааж цэвэрлээд хуурай болтол нь задгай газар тавьж хатаагаарай.

 

3. Алчуураар ширүүн арчих

Шүршүүрт орохдоо гаргадаг нийтлэг 10 алдаа 4

Та урьд өмнө энэ тухай бодож байгаагүй юу? Арьсаа хуурай болгож байна гээд ширүүн арчиж байгаа нь зүлгүүрээр үрж байгаатай л адил. Зөөлөрсөн арьсыг гэмтээх аюултай. Зөөлөн алчуураар арчиж биш арьсан дээрээ зөөлөн дарж усыг шингээж авна.

 

4. Өдөр болгон толгойгоо угаах

Шүршүүрт орохдоо гаргадаг нийтлэг 10 алдаа 3

Зарим нэг хүмүүс өдөр болгон толгойгоо угаадаг, харин мэргэжилтнүүд үүнийг буруу гэж үзэж байна. Зөөлөн, эмзэг үстэй хүмүүсийг долоо хоногтоо хоёроос илүүгүй удаа шампунь хэрэглэхийг зөвлөжээ. Үсээ байнга угаах нь үсний тослогийн хэвийн хэмжээг алдагдуулж хэврэг болгоход нөлөөлдөг байна.

 

5. Чийгшүүлэгч тос түрхэхгүй хойш тавих

Шүршүүрт орохдоо гаргадаг нийтлэг 10 алдаа 6

Шүршүүрт орсны дараа бие тайвширч шууд л орондоо ормоор болдог. Тэгээд л чийгшүүлэгч тос түрхэхээ хойш тавих нь элбэг. Угтаа бол арьс чийгтэй байхад чийгшүүлэгч тос түрхвэл улам үр дүнтэй ажээ.

 

6. Бэлтгэлийн дараа шүршүүрт орохгүй байх

Шүршүүрт орохдоо гаргадаг нийтлэг 10 алдаа 5

Заавал шүршүүрт орох ёстой. Энэ нь зөвхөн хөлснөөс үнэртэх эвгүй үнэрээ дарах ариун цэврийн хувьд биш, мөн эрүүл мэндийн талаасаа мөрдөх ёстой дэглэм. Хөлсний нянгууд үржиж үрэвсэх, батга нэмэгдэхэд шууд нөлөөлнө.

 

7. Шүршүүрт удаан орох

Шүршүүрт орохдоо гаргадаг нийтлэг 10 алдаа 7

Эрүүл мэндэд тустай хэмээн олон хүн халуун устай ванн эсвэл шүршүүрт удаан ордог. Ингэснээр арьсны өөрийн чийгийг алдагдуулахад хүргэдэг байна. Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар 10-15 минут ороход хангалттай гэжээ.

 

8. Ангижруулагчийг толгойн дээд хэсэгтээ түрхэх

Шүршүүрт орохдоо гаргадаг нийтлэг 10 алдаа 9

Шүршүүрт усанд орж байхдаа ангижруулагчийг толгойн дээд хэсгээс эхлэн түрхдэг. Энэ бол том алдаа. Ингэснээр толгойн тослогийг улам нэмэгдүүлэхэд хүргэдэг байна. Үсний уг болон нийт уртын дагуу хуйхандаа хүргэхгүйгээр түрхэхийг зөвлөжээ.

 

9. Хүйтэн устай шүршүүрээс зайлсхийх

Шүршүүрт орохдоо гаргадаг нийтлэг 10 алдаа 8

Ихэнх хүмүүс халуун шүршүүрээс гарч ирэнгүүтээ гоо сайхандаа анхаарал тавьж эхэлдэг. Хэдхэн секунд хүйтэн устай шүршүүрт ороход эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө, ядаж 30 секунд: дархлаа сайжирч, стресс тайлахад нөлөөлөх ажээ.

 

10. Урт үсийг алчуураар боох

Шүршүүрт орохдоо гаргадаг нийтлэг 10 алдаа 10

Бас нэгэн түгээмэл алдаа. Үсээ угааж дуусангуутаа алчуураар чанга боох нь үсийг гэмтээхэд хүргэдэг. Үснээс дусах усыг зөөлөн дарж аваад үсээ өөрөөр нь хатаагаарай, алчуураар бүү боо.

15
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
5
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2016/11/25 at 13:15

    Сайхан зөвлөгөө байна

  2. Nora Nola

  3. anuka

    2016/11/29 at 16:20

    tegeed ter aldaaa n haana bnaa

  4. Зочин

    2016/12/03 at 09:31

    bayrlalaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *