Зөвхөн Сингапурт л олж харах боломжтой, сонирхол татам 20+ дүр зураг. Хотын гудмаар нь нохой, муур бус харин халиу сэлгүүцэх ажээ

0

Зохион байгуулалттай аялахаас илүүтэй нүдээ аниад харсан зүг рүүгээ явах нь илүү их сонирхолтой аялал болдог талтай. Ингэж аялбал аялагчдад зориулсан гарын авлагад заасан замаар явах биш харин гудамж тохой бүрээр шагайж, оршин суугчидтай нь элдвийг ярилцах боломж нээгдэнэ. Сингапур нь хот улс бөгөөд баян чинээлгээрээ дэлхийд 2 дугаарт жагсах улс – аялахад хамгийн таатай газар мөнөөс мөн.

Алс хол орших улс орнуудын гэрэл зураг өөрийн эрхгүй сонирхол татах тул бид энэ удаад Сингапур улсыг сонгон авлаа.

Хөвгүүдэд зориулсан жирийн л нэг сургууль

© diulury911 / Pikabu

Сургуульд сагсан бөмбөгийн талбай, төдийгүй нь регби, хөлбөмбөгийн талбай, усан сан болон хүүхдийн бэлтгэлийн танхим бий. Мөн хөвгүүд баасан гариг болгонд 3 цагаар хичээллэх клуб сонгох ёстой. Сонголтод: кемпинг, сагсан бөмбөг, волейбол, шатар, уран зураг гэх мэт. Анар ургах цэцэрлэгт хүрээлэн, мөн хавч тэжээж болох жижигхэн цөөрөмтэй эко булантай. Сургалтын сарын төлбөр 10 ам.доллар, хүүхдийн сургалтын төлбөр нь эцэг эхийн тэтгэврийн нэрийн данснаас автоматаар суутгагдана.

 

Кофе захиалтал надад ийм зүйл өглөө

© googlymooglygooby / Reddit

 

Онгоцны буудал дээр таксинд суух нэгэн гарцыг дэлгэцээр шууд харуулж байгаатай таарлаа. Хүн бага байгаа зогсоолыг харж байгаад такси барих боломжтой

© k4114 / Reddit

 

Манай хотын гудамжаар нохой, муур сэлгүүцэх бол Сингапурт халиу бэлчинэ

© notti_oreo / Reddit

 

Халиутай санамсаргүй тааралдвал яах ёстойг тодорхой танилцуулсан самбар бий

© spatulainevitable / Reddit

Та халиутай таарвал яах ёстой вэ:

  • Нохойгоо оосорноос нь барина
  • Бүү хүр, бүү хойноос нь хөө, буланд бүү шах. Алсаас ажиглана.
  • Хэтэрхий чанга ярьж болохгүй, гэрэл асааж зураг дарж болохгүй.
  • Халиуг хооллохыг xориглоно.
  • Хог бүү хая, усанд хүрц үзүүртэй зүйл хаяхыг xориглоно.

 

Замын хажуугийн зүлгэн дээр ургах хан боргоцойн гэрэл зургийг л та нартай хуваалцахыг хүслээ

© heyroons / Reddit

 

Онгоцны буудалд бүртгүүлж ачаагаа өгөхийн тулд дугаарлах хэрэггүй. Тусгай автомат машины тусламжтайгаар өөрсдөө бүртгэлээ хийж болно

© Chubby And Away / YouTube, © Chubby And Away / YouTube

 

Сингапур дахь Apple-ийн дэлгүүр. Нэрийн дэлгүүр хотын хамгийн алдартай хэсэг болох Marina Bay Sands-т байрладаг юм. Louis Vuitton-ы дэлгүүр л Apple рүү дөхөх юм уу даа?

© amsilf / Pikabu

“Павильон руу орох гүүрэн зам бий л дээ, гэхдээ дэлгүүр рүү нь зөвхөн газар доорх замаар л орно. Павильон орох экскалаторын зам урт бөгөөд Apple-ийн техникээр тоноглогдсон. Ажилтнууд нь таны асуултанд хариулахад бэлэн зогсож байдаг, бас яагаад ч юм таныг ажиглаж байгаа юм шиг санагдсан шүү”.

 

Саяхан хэдэн өдөр ажлаар Сингапур яваад ирлээ. Тэнд ретро тоглоомын лангуу байна, бага насаа дурсах шиг л боллоо

© cwpobs / Pikabu

 

Утсаа цэнэглээд, давхар илүүдэл жингээсээ бага ч болов хасах боломж – унадаг дугуйн цэнэглэгч

© lionfish / Pikabu

 

Их сургуулийн номын санд унтах зориулалттай капсул байрлуулжээ. Ном уншаад ядарвал 30 минут дуг хийж болно. Үнэгүй захиалгаа урьдчилан өгөх хэрэгтэй.

© lionfish / Pikabu

 

Сингапурын бороо

© Slaffko / Pikabu

 

Гоё автомат машин

© sklatch / Reddit

Норвегийн яргай загас зарах автомат машин.

 

Олон улсын онгоцны буудалд байрлах нэгэн кафены савлууран сандал

© XtinaAnn / Reddit

 

Энэ дүр зураг “The Lion King” хүүхэлдэйн киног санагдууллаа

© dolemutt / Reddit

 

Эгч маань гэрийнхээ цонхоор ойртож буй аадар борооны гэрэл зургийг даржээ

© merelyok / Reddit

 

Сингапурын сэндвич-зайрмаг үнэхээр амттай. Үнэндээ сингапурчууд үүнийг “сэндвич” гэдэг утгаар нь л хүлээж авдаг

© Giftistaken / Reddit

 

Сингапурт дээвэр дээрээ ургамал тарьсан 10 автобусыг туршилтаар явуулж эхэлжээ

© SBS3908M_Productions / Reddit

 

Цэцэрлэгт хүрээлэнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан савлуур байдаг, тэд ч гэсэн бусдын адил зугаацах эрхтэй

© KingTommmmy / Reddit

 

Бас нэг зүйл сурч авлаа: Сингапурт сүши идэхийг хүсвэл оройн 7 цагаас өмнө худалдаж аваарай

© HeavyArmsJin / Reddit

 

Сингапурт очсон хүмүүс Marina Bay Sands зочид буудалд байрлахыг хичээдэг. Оройн цагаар эсвэл цэлмэг шөнөөр ийм л гэрэл зураг дарж болно.

© AwesomeFreman / Pikabu

Та Сингапурт очихыг хүсэж байна уу? Очиж үзсэн бол аяллынхаа тэмдэглэлээс бидэнтэй хуваалцаарай.

8
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *