Баян чинээлэг болоход бидэнд саад болдог сэтгэхүйн 8 онцлог

3

Хүн бүр л хангалуун амьдрахыг хүсдэг, гэсэн хэдий ч тэр болгон мөрөөдлөө биелүүлж чадах нь ховор. Хөлсөө дуслуулан ажиллана, илүү мөнгө хураахын тулд өөрөөсөө ихийг харамлана, үр дүнд нь нэг л байрандаа эргэлдсээр л… Үүний гол шалтгаан зарим тохиолдолд сэтгэхүйтэй холбоотой байдаг – мөрөөдлийн оргилдоо хүрэхэд тодорхой саад болох ажээ.

Баяжихад саад болж буй сэтгэлгээний дутагдлыг танд танилцуулахаар бэлдлээ.

1. Суралцах гэдэг зүйлийг зөвхөн залуучуудын л хийх ажил гэж бодох

Ухаантай хүн л өөрийгөө юу ч мэдэхгүй байгаагаа сайн ухаардаг. Бид өдөр болгон ямар нэгэн шинэ зүйлд суралцахын тулд амьдардаг. Илүү их мэдлэг – илүү их боломж, ялангуяа шинэ технологийн энэ их хурдацтай хөгжиж байгаа эрин үед байнга суралцаж байх ёстой.

 

2. Илүү их хүнд ажил хийх, бас их ажиллах хэрэгтэй

Та амралтын өдрөөр амрахгүй, баяр наадмаар ч амрахгүй өдрийн 20 цаг ажиллаж болно. Гэхдээ таны хичээл зүтгэлийн үр дүн гарахгүй буюу зорилгодоо хүрч чадахгүй байгаа бол арга барилаа өөрчлөх ёстойг илтгэнэ. Чухам юу өөрчлөх ёстойг та сайтар бодоорой, зорилгодоо хүрэхийн тулд юу хийх ёстой вэ? Магадгүй ажлын байрандаа шүүмжлэлтэй хандах уу эсвэл өрсөлдөгч нарын байр суурь ямар байна, ур чадвараа дээшлүүлэх сургалтанд суух уу – ингэснээр та илүү өндөр цалинтай ажилд орох боломж нээгдэхийг үгүйсгэхгүй.

 

3. Байнга “За” гэж хэлэх

Амжилттай хүмүүс ихэнх тохиолдолд “үгүй” гэж хэлдэг. Аливааг зөв эрэмбэлж сурах хэрэгтэй. Татгалзаж сур, хэн нэгний уяан дор бүү яв. Хэн нэгэнд таалагдахгүй байх вий гэж бүү ай. Өөрийнхөө ашиг сонирхлын дагуу ажилла. Удирдагч бай, бусдаар бүү удирдуул.

 

4. Алдаа гаргахаас айж бүгдийг хяналтандаа байлгах хүсэл

Алдаа зайлшгүй шаардлагатай. Биднийг сургана, юу болж байна юу болохгүй байгааг ойлгуулна. “Би биш бол өөр хэн гэж” гэсэн зарчмыг баримтлан өөрөө бүх зүйлд зүтгэх огт хэрэггүй. Хувааж удирд – маш үр дүнтэй систем. Мэргэжилтнүүдийг хайж ол. Тэдэнд бүрэн итгэ.

 

5. Байнгын хэмнэлт дор амьдрах

Чухам ийм л нөхцөл байдал ядуурлыг бий болгодог. Хэрвээ та зоос болгоныг бодож байгаа бол саяын тухай бодож чадахгүй. Нэг масштабаас нөгөө рүү үсрэх боломж үгүй болно. Өөрийгөө хөгжүүлэх, бизнесээ өргөжүүлэх зэрэг өөрт хөрөнгө оруулахаас айх хэрэггүй. Хөрөнгө оруулалт л ноогдол ашиг авчирдгийг бүү март.

 

6. “Үргэлж хэрэглэгчийн зөв байдаг” гэдэг үгийг шууд утгаар ойлгох

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн төлөө үхэн хатан үйлчлэхийг хичээнэ, гэхдээ – хэрвээ таны цаг, эрүүл мэндийг дэмий үрэхээр бол татгалзаж сурах хэрэгтэй. Ийм үйлчлүүлэгчид илүү өндөр үнэтэй болно, тэдэнд зарцуулсан нөөцийг илүү үр дүн, өгөөжтэй төсөлд зарцуулах нь хавьгүй дээр.

 

7. Байнга бусдад таалагдах хүсэл

Дүр эсгэж биш өөрөөрөө байх нь чухал. Зарим нэг хүмүүс өөрийнхөө хүслээс гадуурх ажил хийж, хоббигоор оролддог. Интернетээс саятан, тэрбумтнуудын зургийг хайж үзээрэй. Ихэнх бага орлоготой хүмүүс илүү баян харагдахыг хүсдэг, байгаагаасаа илүү баян харагдах хүсэлтэй. Энэ бол ядуучуудын нийтлэг алдаа – гадаад төрхөндөө өөрийн боловсрол, бизнестээ оруулах хөрөнгө оруулалтаас илүү их мөнгө зарцуулдаг байна.

 

8. Өв залгамжлана гэж найдах

Та орон гэргүй байж үзсэн үү? Хэрвээ тийм бол танд дуулгах сайхан мэдээ байна. Олон зуун орон гэргүй хүмүүс амьдралаа өөрчилж чадсан юм, тэд саятан, тэр ч бүү хэл тэрбумтан ч болж чаджээ. Мэдээж зарим нэг нь баян гэр бүлд төрснийгөө азтай гэнэ, тэд маш их хөрөнгө залгамжлан авна шүү дээ. Гэхдээ ойр дотны хэн нэгэн баян хүн удахгүй өөд болохыг хүлээх эсвэл саятан аав ээжгүйдээ гуниж суух бол тэнэглэл – ийм байдал юунд ч хүргэхгүй.

Сүүтэй лаазанд живдэг мэлхийн түүхийг санаж байгаа биз дээ? Хэн нэгэн бизнесээ тэгээс эхлүүлж амжилтад хүрсэн л байгаа.

25
ХөөрхөнХөөрхөн
12
БурууБуруу
12
Ха ХаХа Ха
12
БахархмаарБахархмаар
8
ГайхмаарГайхмаар
7
ХарамсалтайХарамсалтай
6
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Eegii Enhee Byambaa Dorjkhorloo Regi Regi

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *