Байнга гомдоллож, гоншгонож байдаг хүн таны амьдралын энергийг сорж байдаг

3

Аливаа зүйлд харамсах, гэмших зэрэг мэдрэмжийг сайн чанар гэж үздэг. Гэхдээ эдгээр мэдрэмжийг зөв илэрхийлэх хэрэгтэй. Хэрвээ хэн нэгэнтэй ярилцсаны дараа ядарсан, сульдсан байвал биеэ авч явах байдлаа өөрчлөх хэрэгтэйг илтгэх ажээ.

Бидний амьдрал асуудлаар дүүрэн. Хаа сайгүй л асуудал байгаа, бидний ойр дотны хүмүүс, найз нөхөд ямар нэгэн зүйлд эсвэл хэн нэгний талаар гомдоллодог. Нэг талаасаа байх л асуудал мэт – хүн сэтгэлээ тайвшруулахын тулд асуудлаа гадагшлуулах нь зүйн хэрэг. Нөгөө талаасаа байнга бусдын гомдлыг сонсох нь өөрийнхөө эрч хүчийг шавхаж байгаа хэрэг юм.

 

Сөрөг хүний нөлөө

Бусдын зөвлөгөө, дэмжлэг авахын тулд зовлонгоо ярьдаг хүмүүс байна. Бас өөрийнхөө сөрөг энергийг бусдад өгөх зорилготой хүн ч байна. Энэ хоёрыг ялгаж салгаж сурах хэрэгтэй.

Хоёрдугаар бүлэгт хамрагдаж байгаа хүмүүс таныг зүрх сэтгэлгүй, хүн ойлгодоггүй гэж буруутгах болно. Тэд өөрсдийнх нь үгийг сонсохгүй байгаагийн шалтгааныг ойлгохгүй. Тэд таныг гэм зэмтэй мэт сэтгэгдэл төрүүлэхийг хүсэж байгаа эсвэл ямар нэгэн таагүй байдалд оруулахыг хичээнэ. Та үүнд нь санаа бүү зов. Хортой харилцаанаас татгалзаж чадсанаар та өөрийнхөө энергийн урсгалыг идэвхжүүлж, өөрийгөө хүндлэх чадвар нэмэгдэх болно.

 

Яагаад гомдол сонсох хэрэггүй вэ?

Гомдол хэлж байгаа хүн амьдралаа өөрчлөхийн тулд юу ч хийдэггүй. Тэд өрөвдүүлэх дүрийг сонгосон. Түүний сэтгэл зүйн тогтоц бас дэлхий ертөнцийг ойлгох чадвар нь ч тийм.

Түүний үгийг сонслоо гээд та юугаар ч тусалж чадахгүй? Юугаар ч шүү. Түүнд тусламж хэрэггүй, түүнд ярих л хэрэгтэй. Зорилгогүй яриа ямар ч утгагүй.

Гомдол хэлснээр өөрийнхөө азгүйтэл, бүтэлгүйтлийг цайруулж байгаа хэрэг юм. Зөвхөн мэргэжлийн хүн л тэдний сэтгэл зүйг өөрчилж чадна.

Хүний өөрийн муу бодол бусад хүнд мөн сөргөөр нөлөөлдөг.

Тулгарсан асуудалд байнга гомдоллоод байвал асуудлаа хэзээ ч шийдвэрлэж чадахгүй, яагаад гэвэл та шийдвэрлэх хүсэлгүй байгаа юм. Гомдол хэлж байгаа хүнийг ч мөн адил тайтгаруулж чадахгүй, яагаад гэвэл түүнд тайтгарал огт хэрэггүй. Түүний хүсэн тэмүүлж байгаа цорын ганц зүйл бол – өөрийнхөө хувь тавилангаас зугтааж хариуцлагаасаа мултрах л хүсэл юм. Өөрөөр хэлбэл ямар ч боломжгүй зүйлийг хүсэж байна.

Байнга гомдол сонсоод байвал бидэнд юу тохиолдох вэ?

Бид эрч хүчээ хий дэмий алдана. Бид туслахыг хүсэж байгаа хэдий ч асуудал шийдэгдэхгүй. Бид дахин дахин туслахыг хичээсээр л, эцэст нь ямар ч хүчгүй болж сөхрөн унана.

Сульдаж байгаагийн анхны шинж тэмдэг:

  1. Сэтгэл хөдлөл тогтворгүй болох
  2. Өөрийнхөө асуудлыг шийдэх чадваргүй болох
  3. Анхаарал төвлөрөл муудах
  4. Сөрөг бодол давамгайлах

Гомдоллож явдаг хүмүүсийн сөрөг энергид хэрхэн автахгүй байх вэ?

1. Зайгаа барина

Гомдоллогч таны эс үйлдэлд эхлээд гомдоно. Үнэн хэрэгтээ хүн болгон түүний гомдлыг эс тоогоод байвал тэр асуудлаа өөрөө шийдэх арга хэмжээ авч эхлэх юм. Үүний оронд хүмүүс түүний гомдлыг сонссоор байвал улам л гомдол хэлдэг болгож хувиргана.

 

2. Түүнтэй холбоотой өрнөж байгаа үйл явдал болгон өөрийнх нь хариуцлагатай шууд холбоотой гэдгийг ойлгуул

Та түүнийг сонслоо гэж бодоё. Түүний үгийг сонсож цагаа үрснээс хойш одоо түүний ойлголтыг өөрчлөхөд цаг зарцуул, жишээ нь: түүний гомдоллоод байгаа асуудал нь ойр зуурын тулга тойрсон асуудал бөгөөд үүнээс гадна амьдралд илүү их нөлөө үзүүлэх том асуудал байгааг хэлээрэй.

 

3. “Сул дорой байдлаа” бүү харуул

Гомдоллож байгаа хүн бол – дарангуйлагч. Түүний удирдлага дор бүү ор. Хэрвээ орвол өөрийгөө ч, түүнийг ч баллаж орхино.

Чамд байнга гомдол хэлж байгаа хүний сөрөг үйл явдал хэзээ ч өөрчлөгдөхгүй. Таныг хүчгүй болгож санаа нь амраад дараагийн золиосоо хайж эхэлнэ.

 

4. Хил хязгаар тогтоо

Тэр таны эрх болон орон орон зайг хүндэлж байх ёстой, түүнээс ч та ингэхийг хүс. Мөн ярианы сэдвийг ч гэсэн шаардлагатай үед солих эрх танд бий. Байнга “гай зовлон, гачигдал” ярьмааргүй байна гэдгээ та өөрөө хэл. Энэ байдлаар түүнийг хүчээр сөрөг зүйл яриулахгүй байлгана.

Сөрөг сэтгэл санаатай тэмцэх өөр бусад аргыг та мэддэг бол бидэнтэй сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай.

43
ГоёГоё
17
БахархмаарБахархмаар
7
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
6
ХөөрхөнХөөрхөн
6
Ха ХаХа Ха
4
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

17 Сэтгэгдэл

  1. Ц. Алтанцэцэг

    Ц. Алтанцэцэг

    2018/05/02 at 15:29

    Б. Дусал

  2. Barsaa Osorkhuu

    Barsaa Osorkhuu

    2018/05/02 at 15:45

    гомдол ярьж байгаа хүн ихэвчлэн их арчаагүй, хандлага муутай хүн байдаг юм шиг санагддаг

  3. Munhuush Ch

    Munhuush Ch

    2018/05/02 at 15:56

    Г.Номуунаа Номи monique sonsohoo bolitsgooy haha

  4. Agiigoo Agiigoo

    Agiigoo Agiigoo

    2018/05/02 at 16:09

    Busdd stglin dem ugh n bru yu bhaw toohgu orhilo gd butn uilste shan enrgit uldnch gj yu bhude gsh

  5. Б. Дусал

    Б. Дусал

    2018/05/02 at 16:17

    Medmèer yum bna

  6. Г.Номуунаа Номи

    Г.Номуунаа Номи

    2018/05/02 at 16:35

    yg tgd gomdlood bdag humuustee bhdaa uur ym bodood bdag shd unuudur ymar hool hiihu ntr geed haha

  7. Кука Жадик

    Кука Жадик

    2018/05/02 at 17:37

    Харин тийм байдаг

  8. Gerelt Ireedvi

    Gerelt Ireedvi

    2018/05/02 at 18:39

    Mongolchuud hezeenees l hvnii mus chanar saitai zovlon oilgodog hvmvvs bdgsan ug n

  9. Byambaa Tumur

    Byambaa Tumur

    2018/05/02 at 19:17

    Gomdolloj bj sanaa ni amardag iim khumuus khezee ch zasrakhgui bkhuu kkkk ??? Busdaas l buruu khaij bval boldog yum shigee ???

  10. Tamir Chuluunbaatar

    Tamir Chuluunbaatar

    2018/05/02 at 20:15

    Navi Navi

  11. Nandia Ganbaatar

    Nandia Ganbaatar

    2018/05/02 at 20:27

    Ha ha Munhuush Ch ???

  12. Maralmaa Uuganbayr

    Maralmaa Uuganbayr

    2018/05/02 at 22:56

    Gomdolloj goshgonohoor yasiin ter hun ch gesen gomdliig ni medej aldaagaa uhaarna biz deee!!!!!!!

  13. Munhuush Ch

    Munhuush Ch

    2018/05/03 at 06:47

    sorry me haha Nandia Ganbaatar

  14. Nandintsetseg Sampil

    Nandintsetseg Sampil

    2018/05/03 at 06:51

    тэр хүнд өөр сэтгэлээ уудлах хүн байхгүй ч байж болно хүн хүн өөр өөр байдаг байх тэр бүр муу болох нь ч арай юмаа

  15. Neegii Nergui

    Neegii Nergui

    2018/05/03 at 07:50

    ҮНЭН МАШ ҮНЭН

  16. Urnaa Enkhtur

    Urnaa Enkhtur

    2018/05/03 at 12:40

    Ene bol yag unen shuu.

  17. Bold Saruul

    Bold Saruul

    2018/05/03 at 20:42

    yag vund gomdlj hend gomdloj baigagas bolh baihda

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *