Халаасны хулгайчаас хэрхэн өөрийгөө хамгаалах вэ?

3

Халаасны хулгайчийг ямар ч алдаа мадаггүй шууд илрүүлнэ гэж байхгүй. Туршлагатай цагдаагийн ажилтан ч шууд хараад тодорхойлж чадахгүй, яагаад гэвэл тэд жирийн хүмүүсээс ялгараад байх онцгой шинж агуулдаггүй байна: гаднах байдал нь жирийн л иргэд шиг, өдөр тутмын энгийн хувцастай. Гэсэн хэдий ч зарим нэг шинжийг сайтар ажиглавал олж мэдэж болно, жирийн хүмүүст байхгүй шинж байгаа эсэхийг сайтар анхаараарай:

  • Нүд нь гүйлгэнэх. Хулгайч нар боломжийн золиосоо хайхаас гадна араас нь мөрдөж байна уу гэсэн айдастай явдаг.
  • Гартаа “халхавч”-тай явна – гараа нуухын тулд цүнх эсвэл уут барьсан байна.

Халаасны хулгайч илүү ойртохын тулд танд туслах санал тавина. Жишээ нь, эмэгтэй хүний гараас барьж нийтийн унаанаас буухад нь тусалж байгаа мэтээр харагдуулна эсвэл дэлгүүрт ороход нь хаалга барьж өгч эмэгтэйг урдуураа оруулна.

Хулгайч хулгайлах зүйлээс хоёр хуруугаараа эсвэл хавчаараар сугалж авна. Мэдэгдэхгүйгээр цүнхийг нээж чадаагүй бол иртэй зүйл ашиглаж зүсэх зэрэг үйлдэл гаргана. Зарим тохиолдолд халаасны хулгайч нар хосоороо ажилладаг. Нэг нь хүний анхаарлыг яриа өдөж сарниулна, нөгөө нь тэр хооронд халаас эсвэл цүнхнээс эд зүйлсийг нь сугалж авна.

 

Халаасны хулгайч нар золиосоо хэрхэн сонгож авдаг вэ?

Ийм төрлийн гэмт хэрэгт ихэвчлэн – эмэгтэйчүүд, тэтгэврийн болон өсвөр насныхан өртдөг. Хулайгч нар тэднийг сонгож авдаг нь тэдний сонор сэрэмж, анхаарал сул явдагтай холбоотой. Урьдчилан тооцоогүй нөхцөл байдал гарлаа гэхэд тэд олигтой эсэргүүцэл үзүүлж чадахгүй, яагаад гэвэл насанд хүрсэн эр хүн шиг хүч гарган тэмцэх чадваргүй хүмүүс юм.

Нийтийн унаанд сууж хулгайн ажлаа хийж байгаа гэмт хэрэгтнүүд золиосоо гудамжинд явж байхад нь таньж дагаж эхэлдэг байна. Тэд хүмүүсийн хувцсыг хараад л түрийвчиндээ хичнээн төгрөгтэй явааг баримжаагаар мэддэг болсон байдаг.

Халаасны хулгайч нар хэрхэн зэвсэглэдэг вэ?

Тэдний ажиллах дуртай газрууд гэвэл – зах, худалдааны төв, нийтийн тээврийн хэрэгсэл, галт тэрэгний буудал. Олон хүн цугласан газар цүнх болон арын халааснаас эд зүйлс сугалж авахад амархан байдаг ажээ.

Хотын нийтийн тээврийн хэрэгслийн хувьд хүмүүс ажилдаа цуглах эсвэл тарах цагаар чихцэлдэж байхад хүмүүс юу ч анзаарч мэдэрдэггүй. Зорчигчдын цуг тэд автобус, микро, троллейбуст сууж ажлаа амжуулах ажээ.

Халаасны хулгайчийн золиос болохгүйн тулд:

1. Гэрээсээ гарахдаа түрийвчинд байгаа мөнгөө тоолоорой. Илүү зүйл авч явах хэрэггүй.

2. Хэрвээ их хэмжээний мөнгө авч явахаас өөр аргагүй бол түрийвчинд хийх хэрэггүй. Өөр өөр хэсэгт хувааж хийнэ. Их хэмжээний мөнгийг аль болох цүнх эсвэл хувцасны дотор халаасанд хийнэ.

3. Гэрээсээ гарахаас өмнө түрийвч цүнх болон халааснаас цухуйж байгаа эсэхийг сайтар шалгаарай.

4. Цүнхний цахилгаан, түгжээ нь бүрэн түгжигдсэн эсэхийг сайтар шалга, олон хүнтэй газар цүнхээ биедээ нааж явна. Нурууны ард цүнх сул явах ёсгүйг анхаарна уу.

5. Мөнгөтэй цүнхээ дэлгүүрийн түрдэг тэрэг дээр хэзээ ч сул хаяж болохгүй, мөн цүнхээ онгорхой байлгаж болохгүй. Бас таныг түлхэх эсвэл хэн нэгэн хүрэхээс өөрийгөө хамгаал.

6. Олон нийтийн дунд мөнгөө бүү тоол, бүх мөнгө байрандаа байгаа дүр бүү үзүүл. Энэ бүх үйлдэл хулгайчийн анхаарлыг татна.

7. Нийтийн унаанд хажууд суугаа зорчигчийг сайтар ажиглаарай, мөн хажууд зогсож байгаа, буухад зөрж байгаа хүмүүсийг ч харж явна. Хажууд суугаа эсвэл зөрж байгаа хүмүүс халааснаас түрийвч сугалдгийг мартаж болохгүй.

8. Унаанд өгөх мөнгөө урьдчилан бэлдсэн байх ёстой, автобусны буудал эсвэл автобусан дотор мөнгө бэлдэх газар биш.

9. Нийтийн унаанд танд хэн нэгэн хүрэх эсвэл түлхэж байвал анхаарал болгоомжтой байх хэрэгтэй, энэ байдлаар таны анхаарлыг татаж хулгайн үйлдлээ хийх гэж байна.

10. Цүнхээ суган доороо эсвэл цээжиндээ ил барих хэрэгтэй, цүнх байнга таны нүдэнд ил харагдаж байх ёстойг бүү март. Гар утсаа хувцасны халаасанд сул хийж огт болохгүй.

11. Хэрвээ та халаасны хулгайчид ямар нэгэн байдлаар эд зүйлсээ алдсан бол яаралтай цагдаа дууд. Гэмт хэрэг гарсан даруйд цагдаад мэдэгдэж чадвал халуун мөрөөр нь гэмт хэргийг илрүүлэх боломж өндөр байдгийг анхаарна уу.

5
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Huyagaa Bat

    Huyagaa Bat

    2018/05/03 at 11:10

    Halaasgui omd omsoh.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *