Жижигхэн эрхтэнтэй эрчүүдэд зориулсан танилцах сайт шинээр нээгджээ. Нээлтээ хийгээд удаагүй байтал маш олон хүн бүртгүүлсэн гэнэ

0

Уг сонирхолтой сайт “Dinky One” гэх нэртэй ба өөртөө итгэл дундуур, жижиг эрхтэнтэй эрчүүдэд зориулагдсан аж. Уг танилцах үйлчилгээ үзүүлдэг сайтын хэлж байгаагаар эрэгтэй хүний эрхтний дундаж хэмжээ 14 см байдаг ба зөвхөн энэ хэмжээнээс бага хэмжээтэй эрхтэнтэй эрчүүд энэхүү сайтад бүртгүүлж болох юм байна.

Сайтыг үүсгэн байгуулагчийн үзэж байгаагаар энэ үйлчилгээ хэмжээг чухалд тооцдоггүй хүмүүст туслах зорилготой ажээ – заримдаа далай тэнгисийг харж зогсохоос илүү, давалгааг нь мэдрэх гайхалтай байдаг, тийм биш гэж үү?

Pexels

Сайтын үүсгэн байгуулагч David Minns “Pink News” эх сурвалжид ярилцлага өгөх үеэрээ дараах зүйлсийг хэлжээ:

“Насанд хүрэгчдийн кинонд ихэнхдээ хэвийн хэмжээнээс том хэмжээтэй эрхтэнтэй эрчүүдийг тоглуулдаг. Дээрээс нь нэмж хэлэхэд п*рно сайтууд дээр эрхтэнээ хэрхэн томруулах тухай зар сурталчилгаа маш их байдаг.”

“Энэ бүхэн эрэгтэй хүний өөртөө итгэх итгэлийг үгүй хийж, өөрийнхөө эрхтний хэмжээнд эргэлзэхэд хүрдэг. Зарим эрчүүдийнх том, заримынх нь дундаж, үлдсэн хэсгийнх нь хэвийн хэмжээнээс жижиг байдаг.”

 

 

“Харин манай сайт бүх жижиг эрхтэнтэй эрчүүдийг хайрцагнаасаа гарах, найзын хүрээлэлд байгаа хүмүүсийн шоглож хэлэх үгийг байнга сонсолгүй, өөртөө итгэлтэй болоход туслах болно.” гэжээ.

Үнэхээр эрэгтэй хүний эрхтний хэмжээнд ач холбогдол өгдөг олон эмэгтэйчүүд байдаг болохыг бид хэд хэдэн кинонууд дээрээс харж байсан билээ.

Pexels

Уг сайт нээгдэж, үйл ажиллагаа нь эхлэхтэй зэрэгцээд 30,000 залуу аль хэдийнээ бүртгүүлсэн ба тэдний 71% нь эрчүүд байгаа бол, 2% нь трансжендер, үлдсэн нь эмэгтэйчүүд (сонирхлоороо, эрчүүдтэй танилцах зорилгоор) гэнэ.

Хамгийн сонирхолтой нь “Dinky One” сайт шинэ хэрэглэгч бүртгэхдээ дээрх 3 ерөнхий сонголтоос гадна өөр бусад 24 хүйсийн тодорхойлолтыг санал болгох боломжтой ажээ: хосолсон болон саармаг гэх мэт.

Уг сайт мөн аппликейшнаа гаргаж байгаа ба түүгээрээ дамжуулан бүх хүмүүсийг бүртгэх боломжтой болох гэнэ – дан ганц жижиг ч биш, дундаж хэмжээтэй эрхтэнтэй эрчүүд ч гэсэн бүртгүүлж болох аж.

4
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *