
Бид урьд өмнө үзэгдэж байгаагүй цаг үед амьдарч байна. Дэлхийн нийт хүн амын 1/3 нь хөл хорионд орж, агаарын нислэгийн тоо эрс буурч, үйлдвэрүүд хаалгаа барьж, бидний амьдрал зогсонги байдалд орсон. Гэвч та цонхоо онгойлгож, эргэн тойрноо харах юм бол ямар нэгэн зүйл өөрчлөгдсөнийг анзаарах болно. Тэнгэр цэлмэж, агаар цэвэршжээ. Бүү санаа зов, энэ бол хий юм харсан зүйл огтхон ч биш.
Шинжлэх ухааны шинэ судалгаагаар дэлхий даяар агаарын бохирдол огцом буурч байгаа талаар мэдээлсэн. Эрдэмтэд азотын исэл Парист 54%, Мадрид, Ром болон Миланд 50% буурсныг олж тогтоов. “NASA”-гийн мэдээлснээр АНУ-ын зүүн хойд хэсэгт агаарын бохирдол 30% буурсан бол, Хятадад мөн агаар цэвэршиж эхэлсэн гэнэ.
Эх сурвалжуудын өгч буй мэдээллийг сонсох нэг өөр, өөрийн нүдээр бодит байдлыг харах бас нэг өөр хэрэг. Тиймээс бид танд дэлхийн томоохон хотуудад агаарын бохирдол хэрхэн буурч байгааг харуулсан “өмнө ба дараах” харьцуулалт бүхий фото зургуудыг хүргэж байна.
1. Энэтхэгийн “Дайны хаалга” хэмээх дурсгалт газар, Шинэ Дели, Энэтхэг

2. Лос Анжелес, Калифорни

3. Шинэ Дели, Энэтхэг

4. Милан, Итали

5. Венецийн давстай нуур

6. Венецийн Гранд суваг, Итали

7. Хойд Жакарта, Индонез

8. Ямуна гол, Шинэ Дели, Энэтхэг

9. Жакарта, Индонез

10. Цахилгаан хүчдэлийн цамхагууд, Шинэ Дели, Энэтхэг

11. Исламабад, Пакистан








