Роетерс агентлагийн 2012 оны шилдэг гэрэл зургууд

0

Роетерс агентлагийн 2012 оны шилдэг гэрэл зургууд


Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Лондон хотноо төв байраа байрлуулсан Роетерс Reuters агентлаг нь олон улсын мэдээний том агентлаг билээ. Британий үндэстэн дамнасан хэвлэл мэдээлэл, санхүүгийн мэдээллийн Reuters Group-ын мэдээллийн бие даасан компани болох тус агентлаг цаг хугацааны тохиолыг харгалзан үзэж, улиран одож буй 2012 оны шилдэг гэрэл зургуудаа багцлан олон нийтийн хүртээл болгосныг сайтынхаа үзэгч та бүхэнд толилуулж байна. Роетерс агентлагийн мэдээний 2012 оны шилдэг гэрэл зургуудыг тухлан сууж таалан болгоохыг урья.GORAN TOMASEVIC, Сири, Алеппо хот. 2012 оны 8-р сарын 14. Сирийн чөлөөт армийн байлдагч байшин дотроос мэргэн буудагчийн буугаар буудаж байна. 1991 оноос хойш өрнөж буй Сирийн дайны бодит байдлыг харуулсан энэ зургийг Canon EOS -1D Mark 4, lens 16-35mm, f2.8, 1/15, ISO 400 аппаратаар авчээ.

LUCY NICHOLSON, АНУ. 2012 оны 6-р сарын 8-нд Сан Квентиний мужийн шоронд бүлэг эмчилгээний хэсэгт эмчлүүлж байгаа хоригдлуудыг харуулсан энэ зургийг Canon EOS 5D Mark II, lens 24mm, f3.5, 1/25, ISO 400 аппаратаар авчээ.

ALESSANDRO BIANCHI, Итали, Ромын ойролцоо 2012 оны 3-р сарын 23-ны өдөр нохойгоо дотор нь суулгасан Fiat 500 маркын машинаа түрж байгаа эмэгтэйн энэ зураг хийн үнийн өсөлтийг харуулсан бөгөөд Canon EOS 1 Mark IV, lens 70-200mm at 135mm, f2.8, 1/500, ISO 800 аппаратаар авчээ.

BOBBY YIP, Умард Солонгос, Пхеньян хот. Kim Il-sung University их сургуулийн усан сангаас гарч ирж байгаа эмэгтэй болон Солонгосын үндэсний хувцастай эмэгтэйг харуулсан энэ зургийг Canon EOS-5D Mark II, lens: 16-35mm at 23mm, f4.5, 1/45, ISO 400 аппаратаар авчээ.

PAUL HANNA, Итали, Гиглио арлын эрэг дээр хайргадсан Коста Конкордиа аялалын хөлөг онгоцны нэрийг сийлсэн сандал эргийн уснаа угаагдан байгааг харуулсан энэ зургийг 2012 оны 1-р сарын 20-нд Canon EOS 5D Mark II, lens 25mm, f6.3, 1/320, ISO 200 аппаратаар авчээ.

BEAWIHARTA, Индонез, Бантен суурин. Циберанг гол үерлэснээс болж, уг голын дээгүүрх 2001 онд баригдсан дүүжин гүүрний тулгуур эвдэрч, гүүр нурсан бөгөөд Сангхианг Танжунг дахь сургуульдаа очихын тулд сурагчид эвдэрсэн гүүрний нэг талын хөндөл төмөрнөөс барьж явдаг болжээ. 2012 оны 1-р сарын 19-ний өдрийн энэ зургийг Canon EOS 5D Mark II, lens 70-200mm at 75mm, f5.6, 1/200, ISO 500 аппаратаар авчээ.

LUNAE PARRACHO, Бразил. Бразилын засгийн газраас Амазоны сав газарт 60 гаруй далан барихаар төлөвлөсний нэг нь Бело Монте усан цахилгаан станцын далан бөгөөд Дэлхийд хэмжээний хувьд гуравт тооцогдох уг далан нь хүрээлэн буй орчин болон нутгийн уугуул иргэдийн хувьд том цохилт болж байгаа юм. 2012 оны 6-р сарын 15-нд Бразилын умард хэсэг дэх Виториа до Шингу хотод баригдаж буй далангийн барилгын газрын хашааны дээгүүр нисэж байгаа нисдэг тэргийг нум сумаар онилж байгаа нутгийн уугуул иргэдийг харуулсан энэ зургийг Nikon D3, lens 24mm, f7.1, 1/1600 sec, ISO 250 аппаратаар авчээ.

DANISH SIDDIQUI, Энэтхэг. 2012 оны 2-р сарын 14-нд Мумбай хотоос урагш 400 орчим км-ын зайд орших Колхапур хотын Акхаара төвд болсон уламжлалт шаврын барилдааны тулааны үеэр гулгахаас сэргийлж, шавраар гараа үрж байгаа бөхийн энэхүү зургийг Canon EOS 5D Mark II, lens 16-35mm, f2.8, 1/500, ISO 1600 аппаратаар авчээ.

NACHO DOCE, Бразил. 2012 оны 3-р сарын 23-ны нар мандахаас өмнө Сан Паулод долоо хоног тутмын физик эмчилгээндээ явахаар хувцаслаж бэлтгэн буйдан дээр сууж байгаа Амор Дивиногийн хүүхдүүд Dhones, Izabely, Samille нар. Амор Дивиногийн хүүхдүүд Pelizaeus-Merzbacher гэх ховор төрлийн генетикийн мэдрэлийн өвчнөөр өвчилжээ.

ANDREW BIRAJ, Бангладеш. Бангладешийн Тангайл хотын Кандапара эмсийн хүрээлэн дэх жижигхэн өрөөндөө өөрийн нөхөр Бабугаа тэвэрч байгаа 17 настай биеэ үнэлэгч Хашигийн энэ зургийг 2012 оны 3-р сарын 4-нд Canon 5D Mark II, lens 24mm, f1.0, 1 second аппаратаар авсан бөгөөд тус улс дахь олон туршлагагүй, залуу биеэ үнэлэгчдийн хайртай залуус, нөхрүүд эмсийн хүрээлэнгийн гадна амьдарч, эрчүүдийн ноёрхсон энэ нийгэмд аюулгүй байдлынхаа төлөөнөө тэднээс мөнгө эсвэл секс авдаг байна. Хашигийн хувьд өдөрт 15-20 үйлчлүүлэгчид үйлчилж, 800-1000 дака /9.75 – 12.19 доллар/ олдог ба Кандапарагийн ядуусын эмсийн хүрээлэнд дарангуйлалд дарагдсан хүнд хэцүү амьдралаар амьдарч байгаа олон өсвөр насны биеэ үнэлэгчдийн нэг юм.

DANISH SIDDIQUI, Энэтхэг. 2012 оны 8-р сарын 10-нд Мумбай хотод болсон Жанмаштамигийн хинду фестивалийн үеэр дээр дүүжилсэн аарцтай савыг хагалахын тулд хүн пирамид босгох гэж байгаа сүсэгтнүүдийн энэ зургийг Canon EOS 5D Mark II, lens 50mm, f8, 1/400, ISO 1000 аппаратаар авчээ.

STEFANO RELLANDINI, Англи. Лондонгийн Олимпийн наадмын үеэр 2012 оны 8-р сарын 9-нд Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд эрэгтэйчүүдийн 200 метрийн зайн уралдааны төгсгөлийн шатанд оролцож буй Ямайкын тамирчин Усэйн Болтын энэ зургийг Canon EOS D 1X, lens 70-200mm, f10, 1/125, ISO 2000 аппаратаар авчээ.

CHERYL RAVELO, Филиппин. 2012 оны 5-р сарын 11-нд Манилагийн ядуусын хороололд гал гарч, олон айлын байшин галд автсан ба завийг орлуулан хийсэн оронцгоор галаас зугтаж байгаа ядуу оршин суугчид. Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр галд дор хаяж, 1000 байшин сүйдэж, 5000 гэр бүл орон гэргүй үлдсэн гэнэ. Энэ зургийг Canon EOS 7D, lens 21mm, f2.8, 1/200, ISO 200 аппаратаар авчээ.

MICHAEL BUHOLZER, Украйн. Евро 2012 хөл бөмбөгийн тэмцээнд Украйн болон Францын багууд тоглохын өмнө Донецк хот хүчтэй аадар бороонд цохигдсон бөгөөд тэр өдрийн дараа халуун, чийглэг өдөр Украйнчууд, Францууд төрийн дууллаа дуулсан байна. Евро 2012-ын Д группээс Украйны эсрэг Франц тоглохын өмнө 2012 оны 6-р сарын 15-нд Донецкын Донбасс цэнгэлдэх хүрээлэнд бие биенийгээ үнсэж байгаа Францын хөл бөмбөгийн фанатуудын энэ зургийг Canon EOS 1D X, lens 70-200mm at 70mm, f2.8, 1/1300sec аппаратаар авчээ.

ERIC THAYER, АНУ, 2012 оны 1-р сарын 15. Өмнөд Каролины Флоренс дахь зоогийн газарт сонгуулийн сурталчилгааны компанит ажлын үеэр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Рик Санторумыг хэвлэлийнхэн хүрээлэн бүчиж байх үеэр хоол идэж байгаа эмэгтэйн энэхүү зургийг Canon EOS 5F Mark II, lens 24mm, f4, 1/400, ISO 2500 аппаратаар авчээ.

ALY SONG, Хятад. 2012 оны 7-р сарын 6-нд Шандонг мужийн Чиндао хотын далайн эрэг дээр амарч байгаа нейлон баг өмссөн эмэгтэйчүүдийн энэ зургийг Canon 5D Mark II, lens 35 mm, f1.8, 1/4000, ISO 50 аппаратаар авчээ. Энэхүү нейлон багийг 7 жилийн өмнө нэгэн эмэгтэй нарны туяаг хаах зорилгоор зохиосон бөгөөд одоо нутгийн усны хувцасны дэлгүүрүүдэд өргөнөөр худалдаалагдаж болжээ.

STRINGER, Турк, Сирийн хил. Сирийн Рас аль-Айн хотоос Туркын хилийн Цейланпинар хот руу дүрвэж байгаа Сиричүүд өргөстэй төмөр утсан дээгүүр үсэрч байгааг харуулсан энэ зургийг 2012 оны 11-р сарын 9-ний өдөр Canon EOS 60D, lens 18-135mm at 35mm, f10, 1/320, ISO 400 аппаратаар авчээ.

MOHAMMED SALEM, Газа хот. 2012 оны 11-р сарын 20-нд Газа хотод Canon Mark 4, lens 16-35mm, f2.8, ISO 400 аппаратаар авсан энэ зурагт Израйлийн талд ажилласан хэмээн сэжиглэгдсэн эрийн биеийг мотоциклоор чирэн давхиж байгаа буутай Палестин эрчүүдийн төрхийг харуулжээ.

BAZ RATNER, Афганистан. 2012 оны 4-р сарын 26. Афганистаны өмнөд дэх Кандагар суурингийн нэгэн байшинд хаалга руу буугаа онилон сууж буй АНУ-ын явган цэрэг Nicholas Dickhut-ын энэхүү зургийг Canon EOS-1D Mark IV, lens 16-35mm, f3.5, 1/60, ISO 800 аппаратаар авчээ.

DADO RUVIC, Босни. Canon EOS 5D Mark II, lens 17-40mm, f10, 1/30, ISO 125 аппаратаар авсан энэхүү зургийг 2012 оны 7-р сарын 10-нд Сребреника хотын ойролцоох Потокари суурин дахь Дурсгалын төвийн дээр аянга цахиж байх үед авчээ. 1995 оны 7-р сард Боснийн дайны үеэр голчлон эрчүүд, хөвгүүдээс бүрдсэн 8000 орчим Босничуудыг Босни Сербийн цэргийн удирдагч Ратко Младичийн удирдлагаар хоморголон устгасан бөгөөд тэрхүү амь үрэгдэгсдээс танигдсан 520 хохирогчдын цогцсыг энд оршуулсан байна.

KEVIN LAMARQUE, АНУ, 2012 оны 7-р сарын 1-ний өдөр Мэрилэндийн Бетесда хотын Congressional Country Club-т болсон AT&T үндэсний гольфын тэмцээний үеэр долоо дахь цохилтоо хийсэн тамирчин Тайгер Вудсын цохиуран дээр нарны гэрэл ойж байгааг харуулсан энэ зургийг Canon EOS1D MK IV, lens 500mm, f5.6, 1/1000, ISO 200 аппаратаар авчээ.

STAFF, Мянмар. 2012 оны 6-р сарын 10-нд Рахине мужийн нийслэл Ситве хот дахь буддист Рахине болон муслим Рохингя нарын хооронд тэмцэл болсон бөгөөд энэхүү тэмцэлд оролцогч үндэсний цөөнхийн төлөөлөгч Рахине эр гараар хийсэн зэвсгээ барин шатаж буй байшингийн наана алхаж байгаа энэ зургийг Canon 5D Mark II, lens 16 mm, f4, 1/ 320, ISO 100 аппаратаар авчээ.

SERGEI KARPUKHIN, Орос, Магнитогорск хот. Дэлхийн хамгийн том төмөрлөгийн үйлдвэрүүдийн нэг, 1930 онд Магнитогорск хотод баригдсан төмөрлөгийн үйлдвэрийн наана, 2012 оны 7-р сарын 13-ны нар мандах үеэр уулзаж байгаа нутгийн иргэдийн энэ зургийг Canon EOS-1D Mark IV, lens 70-200mm at 70mm, f2.8, ISO 2500 аппаратаар авчээ.

MIAN KHURSHEED, Пакистан. 2012 оны 4-р сарын 13-нд Пакистаны нийслэл Исламабадаас баруун хойш 165 км зайд Малаканд мужийн Даргай нэртэй газрын зам дээр малын тэжээл болгож ашигладаг улаан буудайн сүрэл хэтрүүлэн ачсаны улмаас гэдрэг саван унасан хангамжийн машиныг босгохоор оролдож байгаа хүмүүсийн энэ зургийг Canon EOS 5D Mark II, lens 16mm, f10, 1/400, ISO 1000 аппаратаар авчээ.

STEVE NESIUS, АНУ, Сэнди хар салхи Нью Жерсигийн эргийг дайрснаас гурав хоногийн дараа буюу 2012 оны 11-р сарын 1-ний өдөр далайн эрэг дээрх галзуу хулганы эвдэрч сүйдсэн төрхийг харуулсан энэ зургийг Nikon D3, lens 70-200mm at 92mm, f5, 1/800, ISO 400 аппаратаар авчээ.

TORU HANAI, Япон. 2011 оны 3-р сарын 11-нд цунамид өртсөн Мияаги мужийн нутаг дэвсгэрт байсан гэрийнхээ суурин дээр энэхүү байгалийн гамшиг болсноос нэг жилийн дараа буюу 2012 оны 3-р сарын 11-нд ирсэн 7 настай Вакана Кумагайн энэ зургийг Canon EOS 5D Mark II, lens 24mm, f2.0, 1/3200 sec, ISO 100 аппаратаар авчээ.

NAVESH CHITRAKAR, Непал. Катмандугийн төрөх эмнэлэг болон эмч нарын хариуцлагагүй байдлаас болж хүүхдээ төрүүлээд амь алдсан 28 настай Tara Sharma Phuyal-ын нөхөр Khilnath Phuyal-ыг ах нь тэвэрч байна. Phuyal-ын гэр бүлийн бусад гишүүд болон дэмжигчид эмнэлгийн гадаа эсэргүүцлийн жагсаал хийж байгаа ба 2010 оны байдлаар Непалд эхийн эндэгдэл 100.000 амьд төрөлт тутамд 170 байгаа гэсэн тооцооллыг НҮБ-ын Мянганы сорилтын сангаас өгсөн мэдээлэлд бичсэн байдаг байна.

ANDY CLARK, Канад. Бритиш Колумбын Агассиз суурингийн Агассиз хурдны зам дээр 2012 оны 7-р сарын 7-ны Бямба гаригийн үдэш болсон авто уралдааны үеэр гүнж шиг хувцаслан зогсож байгаа Jennifer Knoepfel-ын энэ зургийг Canon EOS 5D Mark III, lens 24-105mm, f7.1, 1/125, ISO 1250 аппаратаар авчээ. Тэрээр урт даашинз, титэм өмссөний нэг шалтгаан нь шөнийн уралдааны ялагчид гардуулах цомыг харуулах болсон явдал байжээ.

CHINA DAILY, Хятад. 2012 оны 6-р сарын 12-ны өдөр Фужиан мужийн Шуангши хотод машинаас төмөр торнууд унаж, тэнд гүүрний барилгын ажил дээр ажиллаж байсан ажилчны биед зоогдсон осол гарсан ба энэхүү ослын үеэр түүний биед зоогдсон долоон төмөр торыг авах мэс заслыг нутгийн эмнэлэгт хийх боломжгүй байсан учир уг ажилчныг Ханжоу хотын эмнэлэг рүү шилжүүлжээ. Ослоос есөн цаг орчмын дараа эхлүүлсэн энэхүү мэс ажилбарын үеэр ажилчны биед зоогдсон төмөрний уртаас богиносгох аргыг гал сөнөөгч санаачилж, гардан хийсэн бөгөөд богиносгож тайрсан үлдэгдэл төмрүүдийг ажилчны биеэс гаргаж авах мэс ажилбар таван цаг гаруйн хугацаанд үргэлжилж, амжилттай дуусгавар болсон байна. Энэ зургийг мэс ажилбарын үеэр Canon EOS-1D Mark III, lens 25mm, f3.2, 1/50, ISO 1000 аппаратаар авчээ.

LUCAS JACKSON, АНУ. 2012 оны 5-р сарын 3-ны өдөр Техасын Даллас хотод Лондонгийн Олимпод оролцох АНУ-ын тамирчдын багийнхны хэвлэлийнхэнтэй хийсэн дээд хэмжээний уулзалт болсон ба энэ уулзалтын үеэр Америкийн далбааны өмнө спортын хувцас хэрэглэлтэйгээ зургаа авахуулсан туялзуур жадны тамирчин Alexander Massialas-ын энэ зургийг Canon 1D Mark IV, lens 24-70mm, f8, 1/250, ISO 100 аппаратаар авчээ.

UESLEI MARCELINO, Бразил. Бразилын Амазоны сав газарт амьдардаг Yawalapiti хэмээх нутгийн уугуул омгийн төлөөлөл залуу хүү Шингу голын усанд толгойгоо дүрж байгааг харуулсан энэ зургийг 2012 оны 5-р сарын 9-ний өдөр Canon EOS 1D Mark IV, lens 24mm, f1.4, 1/4000, ISO 50 аппаратаар авсан бөгөөд тус омгийнхон өнгөрөгч 8-р сард омгийнхоо хамгийн хүндтэй хүний нас барсны хүндэтгэлд зориулсан Куаруп хэмээх ёслолоо хийжээ. Энэ жилийн Куаруп ёслолоор тус омгийнхон өөрсдийн агуу удирдагч гэж үздэг Yawalapiti Indian хүн болон Бразил дахь уугуул иргэд ба боловсролын харилцаанд төвлөрсөн асуудлыг хөнддөг гэдгээрээ алдартай улс төрч, антропологич, нэртэй зохиолч Darcy Ribeiro хоёрт хүндэтгэл үзүүлжээ.

LUKE MACGREGOR, Англи. 2012 оны 8-р сарын 3-ны өдөр 2012 оны Лондонгийн Олимпийн үеэр Tower Bridge-ийн доор дүүжилсэн Олимпийн цагирагны ард мандаж буй сарны энэ зургийг Canon 5D Mark III, lens 400mm + x1.4 converter, f4, 1/400, ISO 4000 аппаратаар авчээ.

YANNIS BEHRAKIS, Грек. 2012 оны 5-р сарын 23-нд Афины төв дэх Псири дүүргийн Маврос Гатос зоогийн газрын тогооч 30 настай Manolis Ouranos нь Афины Технологийн их сургуульд дөрвөн жил суралцаж, иргэний инженерийн зэрэгтэй төгссөн бөгөөд дэд бүтцийн салбарт тогтмол ажилд орж чадна гэж итгэдэг байсан ч сүүлийн дөрвөн сарын турш тогоочийн ажил хийж байгаа аж. Тогоочийн цалингаар амьдарч байгаа тэрээр хоол хийх хичээлийг судлах болсон байна.Грек дэх ажилгүйдлийн үеийнхний төлөөлөл болсон түүний энэ зургийг Canon 5D Mark III, lens 16-35mm at 16mm, f2.8, 1/80, ISO 800 аппаратаар авчээ.

AMMAR AWAD, Йерусалим. Зүүн Йерусалимд Land Day өдрийг тэмдэглэх үеэрх энэ зургийг Canon EOS Mark III, lens 16-35mm, f3.2, 1/250, ISO 200 аппаратаар авсан ба 2012 оны 3-р сарын 30-нд Йерусалимын хуучин хот дахь Дамаскусын хаалганы гадна мөргөлчдийн үүсгэсэн мөргөлдөөний үеэр шархадсан Палестины босогчийг баривчлахаар чинжүүтэй шүршигч ашиглаж байгаа Израйлийн хилийн цагдаа нарыг харуулжээ. Израйлийн аюулгүйн хүчнийхэн жил бүр болдог Land Day-ийн эцэстээ хүчирхийлэл болон хувирсан энэхүү раллигийн үеэр Палестины чулуугаар шидэгч бүлгийг тараахын тулд резин бөмбөг, нулимс асгаруулагч хий, цочирдуулагч гранат ашигласан байна.

LUCAS JACKSON, АНУ. Нью Йоркын Staten Island дүүргийн New Dorp эрэгт Сэнди хар салхинд нэрвэгдсэн гэрээ цэвэрлэхийн зэрэгцээ сураггүй алга болсон хөршөө амьд мэнд гэдгийг дуулаад баярлан нулимс унагаж байгаа энэ эмэгтэйн зургийг 2012 оны 11-р сарын 1-ний өдөр Canon 5D Mark II, lens 16-35mm, f2.8, 1/200, ISO 400 аппаратаар авсан байна.

EDUARDO MUNOZ, АНУ. 2012 оны 10-р сарын 30-нд Нью Йорк хотод Сэнди хар салхины нөлөөгөөр цахилгаан эрчим хүчний түр зогсолт хийсний дараа Goldman Sachs-ын барилгаас бусад олонх барилгууд нь харанхуй болсон Доод Манхэттаны байдлыг харуулсан энэ зургийг Canon EOS 5D Mark II, lens 24 mm, f1.4, 1/500, ISO 1600 аппаратаар авчээ.

MOHAMED AL-SAYAGHI, Йемень. 2012 оны 5-р сарын 28-нд Sanaa хотноо орших al-Sabyeen эмнэлгийн эмчилгээний хүнсний хангамжийн төвд хатангир болсон хүүхдээ тэврэн суугаа энэ эмэгтэйн зургийг Canon EOS 5D Mark II, lens 16-35mm at 35mm, f2.8, 1/50, ISO 500 аппаратаар авчээ.

BAZ RATNER, Израйль. 2012 оны 6-р сарын 16-ны өдөр Тель Авивын өмнөд хэсэг дэх Левинский цэцэрлэгт хүрээлэнд гулгуур дээр тоглож байгаа Израйль охины гулгаж байгаа гулсуурын доор Суданы дүрвэгч эр унтаж байгааг харуулсан энэ зургийг Canon EOS 1 Mark IV, lens 16-35mm at 16mm, f2.8, 1/320, ISO 200 аппаратаар авсан ба сүүлийн жилүүдэд Израйлийн хил рүү 60.000 орчим Африкууд орж ирсэн байна.

MUKESH GUPTA, Кашмир. 2012 оны 8-р сарын 19-нд Жаммуд орсон аадар борооны дараа үерлэсэн Тави голын усан дундах сүмийн энэ зургийг Canon EOS 5D, lens 16-35mm at 35mm, f8.0, 1/320, ISO 320 аппаратаар авчээ.

GORAN TOMASEVIC, Сири. 2012 оны 8-р сарын 7-нд Алеппогийн төв Salaheddine дүүрэгт Сирийн армийн танкны галд өртөж, дэлбэрсэн гар хийцийн бөмбөгний хэлтэрхийд оногдож, хөл нь гэмтсэн Сирийн чөлөөт армийн байлдагч өвчиндөө шаналан орилж байгааг харуулсан энэ зургийг Canon EOS -1D Mark4, Shutter speed 1/25 sec, Aperture f/4, iso 400, lens 16-35 mm аппаратаар авчээ.

RICARDO MORAES, Бразил. 2012 оны 6-р сарын 20-нд Рио де Жанейрод болсон нийгэм болон хүрээлэн буй орчны хариуцлага сэдэвт ард түмний чуулга уулзалтанд оролцохоор метрогоор явж байгаа нутгийн уугуул иргэний зургийг Canon EOS 5D Mark II, lens 16-35mm, f2.8, 1/10 sec, ISO 250 аппаратаар авчээ.

BRIAN SNYDER, АНУ. 2012 оны 10-р сарын 26-нд Охайо мужийн Умард Кантонд сонгуулийн компанит ажил эхлэхийн өмнө Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Mitt Romney-гийн өрөөний цонхны шилэн дээр ажилчдын дүрс туссан энэ зургийг Canon EOS-1DX, lens 50mm, f1.4m 1/160, ISO 3200 аппаратаар авчээ.

LUCAS JACKSON, АНУ. 2012 оны 11-р сарын 6-нд Рокавейс хойгийн Queens дүүрэгт Сэнди хар салхины нөлөөгөөр үүссэн хог хаягдлын дунд алхаж байгаа энэ эрийн зургийг Canon Mark IV, lens 70-200mm, f8, 1/1250, ISO 160 аппаратаар авсан байна.

SHAMIL ZHUMATOV, Афганистан. 2012 оны 6-р сарын 12-нд Афганистаны өмнөд хэсэгт эргүүлд явж байгаад зохиомол тэсрэх хэрэгсэлд өртөж, шархадсан нөхрийнхөө төлөөнөө сэтгэл зовниж байгаа Америкийн армийн цэргүүдийн энэ зургийг Canon EOS-1D Mark IV, lens 16-35mm at 16mm, f14, 1/640, ISO800 аппаратаар авчээ.

OSMAN ORSAL, Турк. 2012 оны 10-р сарын 10-ны өдөр Турк Сирийн хил дээр орших Оронтес гол дээгүүр Турк руу зөөвөрлөгдөн явж байгаа шархадсан Сири эрийн энэ зургийг Canon EOS 1D Mark IV, lens 16mm, f2.8, 1/640 аппаратаар авсан байна.

SUHAIB SALEM, Газа хот. 2012 оны 11-р сарын 15-нд Газа хотод болсон Израйльчуудын агаарын дайралтын дараа эвдэрч сүйдсэн байшингаа шалгаж байгаа Палестин эрийн энэ зургийг Canon D1x, lens 50 mm, f1.4, ISO 200 аппаратаар авчээ.

MINZAYAR, Мянмар. 2012 оны 11-р сарын 6-нд Kyaukphyu хотын East Pikesake дүүрэгт болсон хүчирхийллийн үеэр алагдсан эхийнхээ дэргэд суугаа гөлөгний энэ зургийг Canon EOS 5D, lens 50mm, f2.5, 1/60, ISO 200 аппаратаар авчээ.

NIR ELIAS, Израйль. 2012 оны 11-р сарын 15-нд Kiryat Malachi хотын өмнөд хэсэгт ойртон ирж буй пуужингийн дуут дохиог сонсоод айж мэгдэн сандарч байгаа Израйльчууд.

FREDY BUILES, Коломбиа. 2012 оны 1-р сарын 12-нд Меделлин дэх Commune 13-т нийтийн гадаах урсдаг шатаар явж байгаа хүмүүсийн энэ зургийг Canon EOS-1D Mark IIN, lens 28mm, f2.8, 1/200, ISO 400 аппаратаар авсан ба 384 метрийн урттай, 6 хэсэг бүхий энэ гадаах урсдаг шат Коломбиагийн хоёр дахь том хотын хамгийн ядуу дүүргийн нэгд амьдардаг 12,000 оршин суугчдыг доош буухад туслах зориулалтаар баригджээ.

JORGE DAN LOPEZ, 2012.9.13. Гватемал хотоос 189 орчим км-ийн зайд орших Alta Verapaz мужид гурван эрийн хамт хулгай хийсэн хэмээн буруутгагдсан эрийг модоор цохиж байгаа энэ эмэгтэйн зургийг Canon Mark IV, lens 15mm, f 2.8, 1/ 800 ISO 250 аппаратаар авсан ба дөрвөн эрийг нутгийн иргэд хүчээ нэгтгэн барьж авчээ. Энэ эр мачете хутга барин сургууль руу орж, 8 болон 13 настай хоёр хүүхдийн амийг хөнөөсөн учир түүнийг хүмүүс амьдаар нь шатаасан хэмээн нутгийн хэвлэлд мэдээлжээ.

JOHN KOLESIDIS, Грек. 2012 оны 10-р сарын 9-нд Германы канцлер Ангела Меркелын айлчлалыг эсэргүүцсэн аймшигтай эсэргүүцлийн үеэр Афины Syntagma Square талбайд Парламентын барилгын урдуур нүцгэн гүйж байгаа эсэргүүцэгчийн энэ зургийг Canon EOS-1D Mark IV, lens 16-35 mm at 35 mm, f9, 1/800, ISO 400 аппаратаар авчээ.

CHINA DAILY, Хятад. 2012 оны 11-р сарын 22-нд Жежианг мужийн Венлин хотод шинэхэн баригдсан замын дундах барилгын дэргэд зогсоо машины энэ зургийг аппаратаар авсан ба энэ тухай мэдээллийг бид урьд нь та бүхэнд хүргэж байсан билээ.

YEMEN’S DEFENCE MINISTRY, Йемень. 2012 оны 5-р сарын 30-нд Yemeni хотын ойролцоо аль Кайдатай холбогдсон цэргүүдийн эсрэг гал нээж буй танктай цэргүүдийн энэ зургийг Sony DSC H5, f5.6, ISO 125 аппаратаар авчээ.

NAVESH CHITRAKAR, Непал. 2012 оны 4-р сарын 13-нд Катмандугийн ойролцоох Бахтапурын эртний хотод Bisket фестивалийг үзэж байгаа эмэгтэй болон түүний өмнө зогсоо хүүхдийн энэ зургийг Canon EOS 5D Mark II, lens 16mm, f2.8, 1/41, ISO 400 аппаратаар авсан ба Непалын шинэ жилийг тэмдэглэдэг 9 хоногийн энэ фестивалийн үеэр сүсэгтнүүд тус тусын газар руу түрдэг тэргээр очихыг хичээдэг ба ялагч нь ирж буй шинэ жилд азтай байх нь гэж баярладаг байна.

KEVIN LAMARQUE, АНУ. 2012 оны 8-р сарын 21-нд Охайо мужийн Колумбус хотын Capital University-д компанит ажлынхаа үеэр үг хэлж байгаа Барак Обамагийн толгойг тусгай дэлгэцэн төхөөрөмж хаасан энэ зургийг Canon EOS1D MK IV, lens 70-200mm, f5.6, 1/500, ISO 200 аппаратаар авчээ.

RICK LOOMIS, АНУ. 2012 оны 10-р сарын 13-нд Лос Анжелес гүнлэгийн Inglewood хот дахь Калифорни сансар судлалын төвд Space Shuttle Endeavour хөлгийн зургийг авч байгаа эрийн энэ зургийг Canon EOS 1D Mark IV, f11, 1/250, ISO 100 аппаратаар авчээ.

SIPHIWE SIBEKO, Өмнөд Африк. 2012 оны 8-р сарын 16-нд Йоханнесбургаас баруун хойш 100 км-ын алсад байх Rustenburg хот дахь өмнөд африкын уурхайн гадаа эсэргүүцэл хийгч уурхайчид руу гал нээж буй цагдаагийн энэ зургийг Canon EOS-1D Mark IV, lens 70-200mm at 102mm, f5.6, 1/320, ISO 250 аппаратаар авчээ. Lonmin-ы Марикана цагаан алтны уурхайд мачете хутга болон модоор зэвсэглэсэн хэдэн мянган уурхайчдын эсрэг цагдаа нар гал нээсний улмаас хэд хэдэн цусанд будагдсан цогцос газар дээр хэвтэн үлдсэн юм.

SOE ZEYA TUN, Мянмар. 2012 оны 4-р сарын 11-нд Yangon-д Мянмарын шинэ жил усан фестивалийг тэмдэглэх үеэр зохиогдсон Punk Music Show-ны оролцогч залуу эр ардчиллыг дэмжигч удирдагч Aung San Suu Kyi-гийн зураг бүхий хүрэм өмссөн нь энэ бөгөөд зургийг Canon EOS 5D Mark II, lens 50mm, f2.2, 1/1250, ISO 500 аппаратаар авсан байна.

ILYA NAYMUSHIN, Орос. 2012 оны 10-р сарын 4-нд Красноярск хотод спагат суугаад ном уншиж байгаа бүжгийн коллежийн оюутан 18 настай Yuri Kudryavtsev-ын энэ зургийг Canon EOS 5D Mark II, lens 16-35mm at 16mm, f5, 1/400, ISO 1600 аппаратаар авсан ба энэ залуу 16 настай оюутан Marina Volkova-гийн хамт Оросын алдарт бүжиг дэглээч Yuri Grigorovich-ын 85 насны ойд зориулсан нэг долоо хоногийн мэргэжлийн балетын тэмцээнд оролцжээ. Kudryavtsev, Volkova нар Санкт-Петрбургийн Михайловскийн театрын зохион байгуулсан 2011 оны бүх Оросын балетын сургуулиудын тэмцээнд Grand Prix шагналын эзэн болсон юм.

RUPAK DE CHOWDHURI, Энэтхэг. 2012 оны 4-р сарын 13-нд Кришанадевпур тосгоны Chadak ёслолд оролцогч хинду эр хүзүүгээ хутгаар нэвт зоожээ. Бенгалийн хуанлигаар жилийн сүүлийн өдөр болдог энэ ёслолд хэдэн зуун хиндучууд оролцдог ба энэ гэрэл зурагчны хувьд энэ хүний уг үйлдлийн үнэн бодит байдлыг шалгах боломжгүй байсан гэнэ.

SUSANA VERA, Испани. 2012 оны 7-р сарын 12-нд Памплона хотод болдог Сан Фермин фестивалийн үеэр бухын тулааны дэвжээн дээр зэрлэг буханд мөргүүлэн унаж буй Роетерс агентлагийн гэрэл зурагчин Joseba Etxaburu-гийн энэ зургийг Canon EOS-1D Mark IV, lens 70-200mm, f3.5, 1/640, ISO 500 аппаратаар авчээ. Etxaburu-гийн хувьд баруун өвдгөндөө багахан шарх авсан бөгөөд одоо зургаа авсаар яваа юм.

JIM URQUHART, АНУ. 2012 оны 9-р сарын 16-нд Pinedale хотын баруун талд Bridger National Forest-д гарсан ойн түймрийн өтгөн утаанд усны саваа дүүргэж байгаа гал сөнөөх нисдэг тэрэгний энэ зургийг Canon 5D Mark III, lens 70-200mm at 142mm, f3.2, 1/1600, ISO 100 аппаратаар авчээ.

ESAM AL-FETORI, Либия. 2012 оны 9-р сарын 11-нд Benghazi дахь АНУ-ын консулын газрын гадаа зогсож байгаа эсэргүүцэгчийн энэ зургийг Canon 5D Mark II, lens 16-35mm at 18mm, f2.8, 1/40, ISO 1250 аппаратаар авчээ.

ANDREW BURTON, АНУ. 2012 оны 9-р сарын 12-нд Нью Йоркын загварын долоо хоногт J. Mendel-ийн 2013 оны хавар, зуны коллекцийг танилцуулж буй загвар өмсөгчийг харж байгаа үзэгчдийн энэ зургийг Canon EOS 5D Mark II, lens 70-200mm at 145mm, f2.8, 1/125, ISO 3200 аппаратаар авчээ.

MAXIM ZMEYEV, Орос. Шоронд хоригдсон Pussy Riot хамтлагийн гишүүдийг дэмжигч, уран бүтээлч Pyotr Pavlensky 2012 оны 7-р сарын 23-нд Санкт-Петрбургийн Казань дуганы гадаа амаа оёсон байдалтайгаар зогсож, эсэргүүцлээ илэрхийлж байгааг харуулсан энэ зургийг Canon EOS 5d Mark III, lens 135mm, f2.0, ISO 200 аппаратаар авчээ.

ANATOLII STEPANOV, Украйн. Киев дэх Украйны олон нийтийн байгууллагын Gay-Forum-ын тэргүүн Svyatoslav Sheremet-ийг зодож байгаа үл таних этгээдүүдийн энэ зургийг Canon EOS-1D Mark III, f5.7, 1/664, ISO 800 аппаратаар авсан ба Sheremet хэвлэлийнхэнтэй уулзсан уулзалтын дараа халдлагад өртсөний учир төлөвлөж байсан гей парад нь цуцлагджээ. Тэдний халдлагыг хэвлэлийнхэн баримтжуулж байгааг мэдсэн этгээдүүд зугтаж одсон байна.

AMMAR AWAD, West Bank. 2012 оны 4-р сарын 5-нд Hebron хотын West Bank-д оршин суудаг Еврей иргэдийг Израйлийн цагдаа нар хөөн гаргасны дараа байшинг тусгаарлан хаасан цагдаагийн хаалтны ойролцоо өөрийнх нь зургийг авах гэсэн Палестин хүнээс зургаа авахуулахаас зайлсхийн гараа өргөсөн Еврей хүүгийн энэ зургийг Canon EOS Mark III, lens 16-35mm, f5.6, 1/250, ISO400 аппаратаар авчээ.

KEITH BEDFORD, АНУ. 2012 оны 7-р сарын 17-нд зочид буудал руугаа явахаар Suri охиноо тэврэн гэрэл зурагчдын дэргэдүүр өнгөрч яваа жүжигчин Tom Cruise-ын энэ зургийг Nikon D800, lens 28mm, f6.3, 1/250, ISO 640 аппаратаар авчээ.

MICHAEL DALDER, Герман. 2012 оны 10-р сарын 3-ны үдшийн бүрэнхийгээр үзэсгэлэнт Koenigssee нуурын дээгүүр үнээнүүдээ завиар зөөвөрлөж байгаа Баварийн фермерүүдийн энэ зургийг Canon D1 x , lens 135mm, f4, 1/2000, ISO 1600 аппаратаар авсан ба фермерүүд өвлийн улирал ирэхээс өмнө зөвхөн завиар л явж хүрэх нарийн хөндий рүү Альпын хөндийгөөс явж байгаа нь энэ юм.

DANISH SIDDIQUI, Афганистан. 2012 оны 5-р сарын 11-нд Кабул дахь толгодын орой руу дөт замаар гарахаар хана өөд авирч байгаа Афган эрийн энэ зургийг Canon 5D Mark II, lens 70-200mm, f2.8, 1/250, ISO 800 аппаратаар авчээ.

SHANNON STAPLETON, АНУ. 2012 оны 7-р сарын 20-нд Колорадо мужийн Аврора хотод театрт кино үзэхээр ирсэн хүмүүс рүү гал нээсэн хүний хохирогч болсон хүмүүсийн төлөөх эсэргүүцлийн жагсаалын үеэр залбирч байгаа Marietta Perkins нэртэй энэ эмэгтэйн зургийг Canon Mark IV, lens 35mm, f4.0, 1/640, ISO 400 аппаратаар авчээ.

GORAN TOMASEVIC, Өмнөд Судан. 2012 оны 4-р сарын 23-нд Rubkona хотод болсон Суданы агаарын хүчний дайралтын үеэр зам даган гүйж буй энэ эмэгтэйн зургийг Canon EOS -1D Mark4, Shutter speed 1/320 sec, Aperture f/9, iso 160, lens 16-35 mm аппаратаар авсан ба энэхүү дайралтын үеэр гурван хүн алагджээ.

JACKY CHEN, Умард Солонгос, Хятадын хил. 2012 оны 6-р сарын 6-нд Умард Солонгосын Sinuiju хот болон Хятадын хилийн хот Dandong-ын ойролцоох Hwanggumpyong Island-ын фермерүүдтэй мэндчилж, талбайн дундах зам дээр дуулж байгаа хөгжмийн хамтлагийн энэ зургийг Canon EOS-1D Mark III, lens 300mm, f10, 1/800, ISO 800 аппаратаар авчээ.

JASON LEE, Хятад. 2012 оны 11-р сарын 8-нд Бээжингийн Ардын их танхимд Хятадын коммунист намын 18 дахь үндэсний конгрессын нээлтийн ёслолын өмнө сууцгааж байгаа төлөөлөгчдийн энэ зургийг Canon 1DX, lens 400mm, f2.8, 1/500, ISO 4000 аппаратаар авчээ.

DYLAN MARTINEZ, Англи. 2012 оны 8-р сарын 2-нд 2012 оны Лондонгийн Олимпийн наадмын үеэр North Greenwich Arena-д эмэгтэйчүүдийн бие даасан гимнастикын төрөлд хүч сорьж байгаа АНУ-ын тамирчин Gabrielle Douglas-ын энэ зургийг Nikon D4, lens 70-200, f3.2, 1/1250, ISO 1600 аппаратаар авчээ.

DAVID MERCADO, Болив. 2012 оны 2-р сарын 23-нд La Paz-ын төвд цагдаа нартай тулсан тэргэнцэртэй тахир дутуу эмэгтэйн энэ зургийг Canon EOS- 1D Mark IV, lens 16mm, f3.5, 1/320, ISO 200 аппаратаар авсан ба нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагаас өгсөн мэдээллээр тахир дутуу Болив иргэн бүрт 3000 боливанос /434 доллар/ өгөхийг засгийн газраас шаардаж, жагсаал хийсэн ба зарим нь 1600 км-ийн урт эсэргүүцлийн жагсаалаа дуусгавар болгохоор La Paz-д ирсэн байна.

AMR DALSH, Египет. Үл мэдэгдэх буутай эрсийн Израйлийн Синай хилийн дагуух шалган нэвтрүүлэх цэг дээр хүмүүс рүү галлах үед амиа алдсан цэргүүдийн оршуулгын дараа 2012 оны 8-р сарын 7-нд Кайр дахь Unknown Soldier хөшөө болон сүүлийн ерөнхийлөгч Anwar El Sadat-ын булшны дунд цагдаагийн машинд суухаар оролдож байгаа цагдаагийн хамгаалагчид болон албаныхнаас бүрдсэн Field Marshal Hussein Tantawi бүлгийн гишүүдийн энэ зургийг Canon EOS Mark IV, f2.8, 1/6400, ISO 100 аппаратаар авчээ.

JASON LEE, Хятад. 2012 оны 9-р сарын 24-нд Хятадын төв Хэнань мужийн Лоухе хотын Nanjie тосгоны гудамжинд зүлэг тайрагч машин түрэн явж байгаа хотын оршин суугчид. 3100 гаруй оршин суугчидтай Nanjie тосгон нь коммунист хятадын сүүлчийн загвар гэгддэг ба эндхийн хүмүүсийн өдөр тутмын амьдралд сүүлийн удирдагч Маогийн зан авирын үндсэн чиг шугам хатуу чанд мөрдөгддөг байна. Коммунизмын өдгөө ч арилаагүй тод хэв маягийг олж харах боломжтой уг тосгоны оршин суугчдын энэхүү зургийг Canon 1D Mark IV, lens 70-200mm at 120mm, f2.8, 1/2500, ISO 200 аппаратаар авчээ.

ALLISON JOYCE, АНУ. 2012 оны 4-р сарын 7-нд тэжээмэл ямаа Cocoa-тайгаа хамт таксигаар явж байгаа Cyrus Fakroddin-ы энэ зургийг Canon 5D Mark II, lens 24mm, f1.8, 1/125, ISO 3200 аппаратаар авчээ. Нью Жерсигийн Саммит хотод эзэн Fakroddin-ыхаа хамт амьдардаг Сосоа ямаа 3 настай бөгөөд эзнийхээ хамт Манхэттан руу хотыг үзэж зугаацахаар байн байн аялдаг байна. Fakroddin-ы хувьд Cocoa-г хоёр сартай байхаас нь өсгөн өдийг хүртэл тэжээж байгаа ба Fakroddin-ы хэлснээр тэр ямаа болон фермд дургүй, харин хүмүүст мөн хотод дуртай гэнэ.

JIM YOUNG, АНУ. 2012 оны 4-р сарын 4-нд Иллинойсын Кантон хот дахь гэртээ эгчтэйгээ маргасны дараа шалан дээр өнхөрч байгаа Parker Roos-ыг ээж Holly нь гэртээ харж байгаа ба энэ хүү Fragile X хэмээх өөрийнхөө бий болгосон орчинд амьдрах эмгэгийн хамгийн түгээмэл генетикийн өвчин юм. Holly Roos-ын хүүхдүүд хоёулаа Fragile X өвчтэй боловч Parker эгч Allison-той нь харьцуулахад илүү хүнд шинж тэмдэгтэй аж. Canon 5D Mark II, lens 24mm, f1.6, 1/320, ISO 1600 аппаратаар авсан энэ зурагт харуулсан дээрх эмгэгтэй эгч дүүс хэдийгээр өвчтэй боловч жирийн эгч дүүсийн адил хоорондоо тоглож, зурагтаар хүүхэлдэйн кино үзэж, тэр ч бүү хэл хамтдаа бөмбөр болон видео тоглоом тоглодог байна.

LUCAS JACKSON, АНУ. 2012 оны 11-р сарын 6-нд Нью Йорк дахь ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Сэнди хар салхинд сүйдсэн газарт барьсан сонгуулийн санал хураах байранд саналаа өгч байгаа эмэгтэйн энэ зургийг Canon 5D Mark II, lens 16-35mm, f3.2, 1/200, ISO 800 аппаратаар авчээ.

SHANNON STAPLETON, АНУ. 2012 оны 5-р сарын 24-нд Нью Йорк хотод студийн гэрлээр гэрэлтүүлсэн хоргодох газарт ярилцлага өгч байгаа хятадын сохор тэрслүү үзэлтэн Chen Guangcheng болон түүний өмгөөлөгч нарын энэ зургийг Canon 5D Mark II, lens 50mm, f2.5, 1/125, ISO 800 аппаратаар авчээ.

LUCAS JACKSON, Aфганистан. 2012 оны 7-р сарын 15-нд Афганистаны Paktiya мужийн Combat Outpost Herrera-д нисдэг тэрэгтэй даалгавраа эхлүүлж байгаа Агаарын хүчний 3-р батальоны шүхэрчид болон тэдний хөлөглөсөн CH-47 Chinook нисдэг тэрэгний энэ зургийг Canon 1D Mark IV, lens 24mm, f1.8, 8 seconds, ISO 3200 аппаратаар авчээ.

JOHN KOLESIDIS, Грек. 2012 оны 9-р сарын 6-нд Афин дахь жагсаалын үеэр парламентын ордны өмнө өөрийгөө дүүжлэхээр зэхэж буй дүр үзүүлж байгаа цагдаагийн офицерын энэ зургийг Canon EOS-1D Mark IV, lens 16-35 mm, f3.2, 1/20, ISO 1600 аппаратаар авсан ба энэ өдөр Афинд төсвийн таналтаас үүдэх үр дагаврыг илэрхийлж, санхүү эдийн засгийн яам болон парламентын гадаа Грекийн 4000 орчим цагдаа, эргийн хамгаалагчид, гал сөнөөгчид цугларч, амиа егүүтгэж байгаа дүр зургийг харуулан эсэргүүцсэн байна.

CALVIN FENG, Хятад. NIKON D3S, lens 35mm, f1.8, 1/8000 аппаратаар авсан энэ зурагт 2012 оны 3-р сарын 21-ний өдөр Гуандон мужийн Гуанжоу хотын төв дэх Yangji суурингийн татан буулгагч ажилтнууд байшинг нь нураан буулгаж байгааг харсан эмэгтэй Huang Sufang-ы байдал харагдаж байгаа юм. Уг суурингийн иргэн тэрбээр татан буулгах төсөлд багтаагүй байсан байшинг нь андууран нураасан татан буулгагч ажилтнуудтай сөргөлдөөн үүсгэсэн байна.

MOHAMED ABD EL GHANY, Египет. 2012 оны 9-р сарын 11-ний өдөр Кайр дахь АНУ-ын элчин сайдын яамны Америкийн далбааг эсэргүүцэгчид сүйтгэсэн бөгөөд тэдний ийнхүү эсэргүүцэл илэрхийлсний шалтгаан нь АНУ-д тэдний зөнч Mohammad-ыг элэглэсэн кино бүтээгдсэн явдал байжээ.

ANDREW WINNING, Англи. 2012 оны 9-р сарын 3-нд Лондонгийн Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд Паралимпий наадамд оролцсон Польшийн тамирчин Lukasz Mamczarz-ын үсрэлтээ хийж байгааг харуулсан энэ зургийг Canon EOS-1D X, lens 400mm, f2.8, 1/1600, ISO 2000 аппаратаар авчээ.

OLIVIA HARRIS, Британи. 2012 оны 6-р сарын 24-нд Лондонгийн зүүн хэсэг дэх Hackney Marshes-т болсон Hackney Weekend фестивальд ирэгсдийн энэхүү зургийг Canon 1D Mark IV, lens 70-200mm at 70mm, f7.1, 1/2000, ISO 800 аппаратаар авчээ.

YANNIS BEHRAKIS, Грек. 2012 оны 4-р сарын 18-нд Афины Syntagma талбай дахь парламентын орой дээрх урагдсан далбааг шинээр сольж байгаа Грекийн парламентийн ажилтнуудын энэ зургийг Camera EOS1D MK4, lens 100-400mm at 230mm, f16, 1/400, ISO 200 аппаратаар авчээ.

GORAN TOMASEVIC, Сири. 2012 оны 8-р сарын 7-нд Алеппогийн төвийн Salaheddine дүүрэгт Сирийн армитай мөргөлдсөн Сирийн чөлөөт армийн байлдагчийн энэ зургийг Canon EOS -1D Mark4, lens 16-35mm at 20mm, f4, 1/2700, ISO 400 аппаратаар авчээ.

LUCAS JACKSON, АНУ. 2012 оны 4-р сарын 3-нд Флоридагийн Санфорд хотыг нөмөрсөн арьс өнгөөр ялгаварлах эриний үед бүх хар хотуудыг нэг удаа холбосон “Haircut” хочит Joe Mobley нэртэй эцгээрээ үсээ авахуулсан Deontae Mobley толинд харж байгаа энэхүү зургийг Canon 5D Mark II, lens 50mm, f1.4, 1/4000, ISO 200 аппаратаар авсан ба энэ хотод 28 настай George Zimmerman гэгч 2-р сарын 26-ны шөнө 17 настай Trayvon Martin-ыг буудан хөнөөсөн хэрэг гарсан юм. Түүний өөрийнх нь хэлснээр энэ бүхэн биеэ хамгаалах үйлдэл байсан гэнэ.

ADNAN ABIDI, Энэтхэг. 2012 оны 1-р сарын 22-нд Энэтхэгийн зүүн хэсгийн Патна хотын Ганга мөрний усан дахь хүний цогцсон дээр хэрээ сууж байгааг харуулсан энэ зургийг Canon EOS 1D Mark IV, lens 200mm, f8, 1/500 аппаратаар авсан байна.

PHILIP SCOTT-ANDREWS, АНУ. 2012 оны 11-р сарын 7-нд Чикагогийн иргэд Барак Обамаг ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсныг тэмдэглэж байгаа энэ зургийг Canon 5D Mark III, lens 70-200mm, f2.8, ISO 4000 аппаратаар авчээ.

SUSANA VERA, Испани. 2012 оны 9-р сарын 28-нд Мадрид дахь байрнаас нь өөрийг нь хөөн гаргах шүүхийн комиссыг хүлээж байгаа 43 настай Juan Carlos Castano хоосон унтлагынхаа өрөөнд зурагтаа унтрааж байгаа энэ зургийг Canon EOS-1D X, lens 20mm, f2.8, 1/10, ISO 5000 аппаратаар авсан бөгөөд Castano нь 2000 онд уугуул Коломбиагаасаа Испанид ирсэн нэгэн юм. 2009 оны сүүлээр ажилгүй болсноор байрныхаа зээлийн мөнгийг төлж чадахгүй болсон учир ийм байдалд оржээ.

UESLEI MARCELINO, Бразил. 2012 оны 8-р сарын 12-нд Мато Гроссо мужийн Шингу үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хамгийн хүндтэй хүмүүсийнхээ нас барсныг хүндэтгэн тэмдэглэдэг Куаруп ёслол эхлэхийн өмнөх Yawalapiti тосгоны төрхийг харуулсан энэ зургийг Canon EOS 1D Mark IV, lens 17mm, f4.0, 1/30, ISO 1600 аппаратаар авчээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/12/14 at 07:18

    gaihaltai

  2. BloodKakashi

    2012/12/14 at 13:52

    gahaltai saihan zuragnuud bna. bayarlalaa westbam :-)

  3. Зочин

    2012/12/14 at 18:11

    goyo zurguud bn gehdee tailbar ni cano ntr avsan ch geh shig ter ni iluuts sanagdlaa. canon reclam yum uu haashaa yum ihenh ni can yamar yamar zagvaraar avlaa gen blalalala

  4. McTavish

    2012/12/14 at 19:24

    cool байлаа… goy dubstep, skrillex duu oruulj ogooch

  5. villaa

    2012/12/14 at 22:14

    bas l evgu evgu zuragnud bnshu :194:

  6. Зочин

    2012/12/15 at 03:59

    zuragchdiig *** hun hulunduu helterhii oruulchaad orilj bhad zurag avjil baidag

  7. uniQu3

    2012/12/15 at 21:52

    аймар зурагнууд байна шүү

  8. teen

    2012/12/16 at 04:26

    ихэнхи нь дандаа сэтгэл өвтөгсөн зурагнууд байна :(

  9. Зочин

    2012/12/18 at 01:12

    ene zurguudiig ymar cameraar avssann tiim chuhal ymu! john bodoltoi tailbar hiildee! tailbariin unshaal yavj btal ene zurgiig tiim aparataar avjee geel garaad irhiin!!!!!!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *