Нэвтрэх зөвшөөрлийн тамга даруулахад хамгийн хэцүү орнууд

0

Нэвтрэх зөвшөөрлийн тамга даруулахад хамгийн хэцүү орнуудАялал жуулчлалын эсвэл өөр ямар нэгэн зорилгоор аль нэг оронд зорчиход тухайн орны хилийг алхаж, нэвтрэх зөвшөөрлийн тамга даруулах гэж нэг төвөгтэй ажил байдаг. Виз даруулахын тулд цөөнгүй тооны бичиг баримт цуглуулж, тухайн орны элчин сайдын яаманд хандах шаардлагатай болдог бөгөөд визтэй зорчдог улс орнуудын дундаас нэвтрэх зөвшөөрлийн тамга даруулахад хамгийн хэцүү орнуудын тоонд дараах улсууд ордог байна.

Бутан
Хэдийгээр та энэ улсын элчин сайдын яамтай холбогдож, виз даруулсан байсан ч таны аялалын агент Бутан дахь хүлээж авах талтай холбогдож, тэд цаашаа Гадаад явдлын яамтайгаа холбогдсоны дараа л танд тус улсад нэвтрэх зөвшөөрлийг өгнө. Бутан дахь цорын ганц олон улсын нисэх буудал болох Паро дахь албаны хүмүүст орлогын мэдүүлэг, гэрэл зураг, буцах онгоцны тасалбар зэргээ бүрдүүлж өгөх хэрэгтэй ба эдгээр нь бүгд тамгатай байх учиртай. Бутанд зочлогчдын хувьд бас нэг төвөгтэй асуудал байдаг нь тэнд нисэх онгоцны тасалбар худалдаж авах нь нилээд хэцүү бөгөөд үнэтэй байдаг. Бангкокоос нисэх нислэгийн тасалбар 800 долларын үнэтэй байдгийн дээр зөвхөн нутгийн нисэх онгоцны компаний вэбсайтаар дамжуулан худалдан авах боломжтой байдаг.
Саудын Араб
 
Саудын Араб руу жуулчны виз даруулах нь боломжгүй зүйл. Тус орны удирдлагууд өөрсдөд нь жуулчдад үзүүлэх зүйл байхгүй гэж үздэг. Харин жил бүр дэлхийн муслим шашинтнуудын цуглардаг исламын мөргөлийн Хажжийн үеэр мөргөлчдөд зориулсан виз авах боломжтой. Мөн энэ орноор дамжин өнгөрөх транзит виз байдаг нь гурав хүртэлх хоногийн хугацаанд Саудын Арабт байх боломжийг олгодог. Дашрамд дурдахад Арабт зочлоход ямар нэгэн зохисгүй зураг оруулахгүй байхыг зөвлөдөг.
Япон
 
Энэ улсад очихыг хүсэгчдэд хувь хүн эсвэл компаний батлан даагч хэрэгтэй. Бүрдүүлэх бичиг баримтын дунд ямар шалтгаанаар энэ улсад зочлох гэж байгаагаа тайлбарласан захидал, хөтөлбөр, оршин суугаа газрын бүртгэл баримт, татварын баримт гээд олон зүйл шаардана.
Австрали
 
Австрали руу очихыг хүсэгчид тэнд очих хугацаанаасаа дор хаяж 4 долоо хоногийн өмнө визийн мэдүүлгээ өгөх хэрэгтэй. Англи хэл рүү орчуулсан баталгаатай бичиг баримтыг хамтатган төлбөрийн хамт илгээх ёстой ба баталгаат орчуулгаар орчуулсан бичиг баримтын хуулбарууд бүгд нотариатаар баталгаажсан байх ёстой.
Умард Солонгос
 
Энэ улсад зочлох виз авах боломжгүй зүйлсийн нэг. Ганц жуулчин Пхеньяны гудамжаар ганцаараа явахыг зөвшөөрдөггүйн дээр зөвхөн тодорхой зөвшөөрөгдсөн хэсгүүдээс л Умард Солонгостой танилцах боломжтой.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2014/03/01 at 17:36

    japan viz ug ni gaiguil baidag daa. 2 honogiin dotorl gargaj baisiishd

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *