Энэ оны 06-р сарын 08-нд Google Street View-ийн тусламжтайгаар усан доорх 40 гаруй гайхалтай байршлуудыг олж газрын зурагтаа тэмдэглэжээ.
Google компани XL Catlin Seaview Survey судалгааны багтай хамтран ажиллаж дэлхийн хамгийн том, хамгийн гайхалтай усан доорх далайн хадыг 20 ширхэг камерын тусламжтайгаар гэрэл зурагнаа буулгаж чаджээ.
Heron арал, Great Barrier Reef, Австрали
Далайн шүрэн арал, усны ертөнцийг судлахад Google Street veiw /underwater/ буюу далай доторх амьтдаас авахуулаад амьд биетүүдийн бүхий л байршлыг харуулсан энэхүү газрын зургийг аялагчид шинжээчид гээд дэлхий даяар өргөн хэрэглээд байгаа юм.
Усан доторх ертөнцийг харуулах Google Street view байршлууд
Асар их далайд амьдрах амьтад, ургамал амьд бүх биетүүдийг Google Street view-ийн хэрэглэгчид бодитоор, үнэхээр гайхалтай гэрэл зургуудыг авч чаджээ.
Roche Сент Николас, Монако
Шинжлэх ухааны төслийн тусламжтайгаар Google-ийн XL Catlin Seaview судалгаа, 360 градусын Панорам үзүүлэн дээр суурилсан бүртгэл нь амьдрах орчин болоод усан доторх үзэгдэл, амьд биет хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгаа талаар шинжээчдийн хийсэн баримтыг олон нийтэд түгээх бодлого нь байгаль эх дэлхийгээ хайрлах хүний оюун санаанд бага ч гэсэн нөлөө үзүүлнэ гэдэгт найдаж байна.
Галапагос арал, Эквадор
Далайн үр өгөөжийг нэмэгдүүлэх шинэ техник технологийг бий болгох замаар далайд эерэг элемент нэвтрүүлэх нь бидний зорилт болоод байна. Энэхүү далайн зураглалыг гаргах нь байгалийн үнэт баялгийн талаар илүү ихийг мэдэх, олонд түгээх зарчмаар ашиглах нь нэн чухал.
Lady Elliot арал, Их Barrier Reef
Далай маань уур амьсгалыг зохицуулахаас гадна олон сая хүнийг хооллож, хүчилтөрөгч үйлдвэрлэж, мөн зэрлэг ан амьтдад хөрслөг чийглэг гайхалтай эко орчинг бүрдүүлж өгдөг бөгөөд World Ocean’s Day /Дэлхийн далайн өдөр/ сайт энэхүү мэдээ мэдээллийг дэлхий дахинд цацдаг билээ.
Сүүлийн жилүүдэд далайн хүчлийн түвшин ихэссэний улмаас дэлхийн агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ нэмэгдсэн байна. Мөн шүрэн арал өсч байгаа хэдий ч , тэсэлгээний загас агнуур, байгалийн гамшиг болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн хор хөнөөлтэй зүйл олонтаа хийгдэж байгаа билээ.
Апо арал, Филиппин
Шинэ зургууд хараахан Google Maps болон Google Earth-д байхгүй байгаа ч, та энд тэднийг урьдчилан харж байна.
Tafeu Cove, АНУ-ын Самоа
Pedras Secas
Isla Mugeres, Мексикийн Усан доорх музей
Шелли наран шарлагын газар, Сидней, Австрали
Мөнхсаруул Саруул
2015/07/04 at 13:18
Yamar goy medee we