Морь нь эзнээ эцсийн амьсгал хураахаас өмнө салах ёс гүйцэтгэхээр иржээ. Дэргэд байсан хүмүүсийн хэн нь ч нулимсаа барьж дийлээгүй юм…

9

Амьтдыг хайрлаж яваарай. Тэд үнэхээр бидний үнэнч анд нөхөр юм. Шейла Марш гэх эмэгтэй Хейдок-паркын морин тойруулгад 21 наснаасаа эхлэн ажиллажээ. Морь түүний амьдралд чухал байр суурь эзэлдэг – ялангуяа Шейлагийн аминчлан арчилдаг байсан Бронвен. Түүнийг багаас нь өсгөж хайрлаж ирсэн юм, тэд 20 жилийг цугтаа өнгөрөөжээ.

Харамсалтай нь Марш 77 насандаа эмчлэгдэх боломжгүй хорт хавдар туссанаа мэдсэн юм. Нас барахаасаа өмнө ганц л хүсэлтэй байгаагаа хэлжээ: сүүлчийн удаа хайртай морь Бронвеныгоо харах.

Шейлагийн бие өдөр ирэх тусам муудсаар л байв, түүний охин Тина Марш ээжийнхээ хэвтэж байсан Уигана (Англи) дахь эмнэлгийн ажилтнуудаас тусламж хүсжээ.

Эмч, сувилагч нар ч vхлийн ирмэгт ирсэн өвчтөнийхөө сүүлчийн хүслийг биелүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Сувилагч нар Шейлагийн орыг түрж гарахад гадаа хайртай морьд нь бүгд түүнийг хүлээж байсан юм. Мэдээж тэр дотор Бронвен ч бас байлаа.

Бронвен эзэн дээрээ дөхөж очиход Шейла баярлаж байгаагүйгээрээ их баярлажээ. Настан эцсийн хүчээ шавхан хайртай морио нэрээр нь дуудахад Бронвен хамраараа түүний хацарт хүрсэн юм. Тинагийн ярьснаар:

“Ээж маань сүүлчийн өдрүүддээ их хэцүү ярьж байсан, гэхдээ Бронвенийн нэрийг тодоос тод хэлж чадсан шүү. Бас үнсүүлэхийг ч түүнээс хүссэн юм” гэжээ.

 

Бронвен бөхийгөөд Шейлагийн хацар дээр зөөлөн үнсжээ

Сэтгэл хөдөлгөм энэ үйл явдлыг харсан хүн болгон нулимсаа барьж чадаагүй юм. Тина ч мөн нулимс дуслуулжээ.

“Би тэсэлгүй уйлчихсан, сувилагч нар ч бас нулимсаа барьж чадаагүй. Ээж минь үнэхээр тайвширч байгаа нь харагдаад, үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мөч байлаа. Ээж минь Бронвентой онцгой дотно харилцаатай. Түүнийг 7 настайгаас нь эхлүүлээд л 18, 19 жил арчилж өсгөсөн хүн. Энэ үйл явдал бид бүгдийн сэтгэлийг ихээр хөдөлгөлөө. Энэ л бидэнд маш чухал”.

Хүн ба амьтдын хооронд ямар гүн гүнзгий харилцаа үүсэж болдгийг бид энэхүү бодит түүхээс ойлголоо. Зүрхэндээ тээж явдаг хүмүүсийнхээ төлөө бид амьдардаг гэхэд хилсдэхгүй биз ээ. Сэтгэлийн энэ гүн харилцаанд ямар ч хил хязгаар гэж үгүй. Шейла хайртай морьтойгоо салах ёс гүйцэтгэхгүйгээр энэ амьдралаас явж чадахгүй байсан биз ээ.

 

Бичлэгийг эндээс үзэж сонирхоорой

363
ГоёГоё
153
ХарамсалтайХарамсалтай
62
ХөөрхөнХөөрхөн
61
Ха ХаХа Ха
58
БахархмаарБахархмаар
11
ГайхмаарГайхмаар
8
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

47 Сэтгэгдэл

  1. Жаагий Со

    Жаагий Со

    2021/02/06 at 14:03

    Baahan uillaa uneheer uhaantai

  2. Ariunsanaa Jamiyansan

    Ariunsanaa Jamiyansan

    2021/02/06 at 14:25

    Монголын ард түмэн ихэнх нь малаасаа дор ухаантай болсон гэдгээ мэдтүгэй.

  3. Gvndsambuu Jargal

    Gvndsambuu Jargal

    2021/02/06 at 15:39

    Адуу аргагүй л ухаантай шүү

  4. Jamsran Enhbayar

    Jamsran Enhbayar

    2021/02/06 at 16:27

    Молор эрдэнэ чинь ухаан муутай хүнээс илүү ухаантай шүү дээ

  5. Мөнгөөлэй Л.

    Мөнгөөлэй Л.

    2021/02/06 at 17:38

    Mori molor erdene shu

  6. Хүүнээс илүү ухаантай шүү

  7. Urantulkhuur Gombosuren

    Urantulkhuur Gombosuren

    2021/02/07 at 00:01

    Mori, nohoi hoyor shig ezendee unench bas uhaantai amitan ene horvoo deer baihguidee!…

  8. Altaa Altaa

    Altaa Altaa

    2021/02/07 at 00:53

    Hun udah tusmaa uidaj, mal udah tusmaa dasdag genelee.

  9. Bold Uyanga

    Bold Uyanga

    2021/02/07 at 10:25

    Үнэнч сэтгэл хүчтэй

  10. Namjilsvren Svhbaatar

    Namjilsvren Svhbaatar

    2021/02/07 at 16:52

    Үхрийн арьс шир хонь ямаа илиг адуу адсага тэмээ үдээр мөнүү

  11. Sharivkhan Tilyeukhan

    Sharivkhan Tilyeukhan

    2021/02/07 at 20:29

    үнэн юм уу даа.худлаа пост оруулахаа болимоор байна даа.чи өөрөө хажууд нь байсан юм уу

  12. Narangerel Gerlee

    Narangerel Gerlee

    2021/02/07 at 20:58

    Сайн гүйлгээд хар бичлэг нь тайлбартайгаа бга шдээ

  13. Баянбилэг Энхболд

    Баянбилэг Энхболд

    2021/02/07 at 23:11

    mori gedeg iim uhaantai amitan 🐎🐎💪💪

  14. Nogoonoo Enhbold

    Nogoonoo Enhbold

    2021/02/08 at 00:42

    vnen vv

  15. Baterdene Batsuh

    Baterdene Batsuh

    2021/02/08 at 00:49

    Sharivkhan Tilyeukhan малаас доор ой ухаантай

  16. Нэргүй Пүрэв

    Нэргүй Пүрэв

    2021/02/08 at 01:52

    морь нохой хоёр хүний үнэнч нөхөр гэдэгдээ

  17. Eegii Erdenechimeg

    Eegii Erdenechimeg

    2021/02/08 at 02:00

    Хөөрхий минь ямар өрөвдөлтэй юм бэ.

  18. Munkhtsatsral Naidangombo

    Munkhtsatsral Naidangombo

    2021/02/08 at 02:49

    👏👏👏💞💞💞🤩🤩🤩💖💖💖💯 Үнэхээр сэтгэл огшуулсан торгон агшин. Эзэн нь гаршуулсан амьтнаа сүүлийн удаа харлаа даа. Дассан сэтгэл гэдэг хэцүү.

  19. Sharivkhan Tilyeukhan

    Sharivkhan Tilyeukhan

    2021/02/08 at 06:05

    Baterdene Batsuh харин тийм ээ

  20. Ulam-Orgikh Khorol

    Ulam-Orgikh Khorol

    2021/02/08 at 08:20

    Морь нохой болон гаршуулж тэжээсэн амьтан эзэндээ үнэн ч гэсэн нэг үүлдрийн хоёр нохой хараад бие биенээ таньдаг гэж ярьдаг мал амьтан хүнээс илүү ухаантай гэдгийг батлаад байгаа шүү дээ гаршуулж тэжээсэн амьтан хэзээ ч эзэнлүүгээ дайрдаггүй эзэндээ эрхлээд байж байдаг биздээ

  21. Б. Отгонцэцэг

    Б. Отгонцэцэг

    2021/02/08 at 08:57

    Ymar uhaantai amitan be

  22. Enkhbayar Luvsandorj

    Enkhbayar Luvsandorj

    2021/02/08 at 09:42

    Sharivkhan Tilyeukhan Үнэн гэж бодож байна.Ээжийг маань нэг ингэ үнэрлээд л ээжийн дээлийг өмсөөд явж байхад тэшээд л ирдэг байж билээ.Эмнэг байсан.Өөр хэнээр ч саалгадаггүй байж билээ

  23. Bertsetseg Gantulga

    Bertsetseg Gantulga

    2021/02/08 at 09:58

    Mori ugaasaa uhaantai shdee uillaa

  24. Naraa Naraa

    Naraa Naraa

    2021/02/08 at 10:25

    Dassan amitan hun 2 salah hund bga da.yhaantai.amitad.

  25. Naymtsetseg Tuya

    Naymtsetseg Tuya

    2021/02/08 at 11:24

    Yneheer yhaantai amitan shvv

  26. Dorjoo Tsend-Ayush

    Dorjoo Tsend-Ayush

    2021/02/08 at 12:22

    Эвий хөөрхий дээ

  27. Baterdene Batsuh Үнэн худлаа нь хэнд ямар хамаатай юм. Ийм сайхан юм уншчихаад гоё л пост байна шүү дээ.

  28. Амаржаргал Галаа

    Амаржаргал Галаа

    2021/02/08 at 12:32

    Аян замбн уртад
    Амаргүй хэцүү цагт унасан эзнээ явгалж үзээгүй
    Аргамаг хүлэг гэж энэдээ
    Амьдралын сүүлийн мөчид ч тэр эзнээ орхиогүй
    Аргагүй хүний үнэнч нөхөр ажээ сэтгэл огшоож байна даа

  29. Shatar Undrah

    Shatar Undrah

    2021/02/08 at 12:36

    Уншаад бичлэгийг үзээд нулимс өөрийн эрхгүй урсаж байдаг шүү монгол хүн бас мориндоо маш хайртай л байдагсан

  30. Indra Tugs

    Indra Tugs

    2021/02/08 at 12:52

    Ёстой л амьтад ийм ухаантай байдаг.

  31. Босоо Улаан-Хуй

    Босоо Улаан-Хуй

    2021/02/08 at 14:00

    Адгууснаас долоон доор хүн байх юмдаа

  32. Ayur Mijiddorj

    Ayur Mijiddorj

    2021/02/08 at 15:11

    Монгол хүнч муудхаараа хүүхдүүдээл гэдэг байхаа морь нохой минь гэдэггүйл болвуу .морьтойл их ойр байждээ зайлуул

  33. Зочин

    2021/02/08 at 15:13

    Aduu asar ikh ukhaantai amitan. Odoo tsagiin zarim khumuusees iluu yumda.

  34. Uyanga Sumiya

    Uyanga Sumiya

    2021/02/08 at 15:41

    iim bolhoor bid ymarch amitan hairlj ywaarai hoorhiidoo

  35. Ю

  36. Амьтан хүртэл биднээс ухаантай байх юм даа

  37. Oksana Oks

    Oksana Oks

    2021/02/08 at 18:19

    Эвий амьтантай дасах хэцүү шүү

  38. Ganganhar Gangaa

    Ganganhar Gangaa

    2021/02/08 at 19:56

    Нулимстай уншиж сонирхолоо. Бичлэгийн з
    үзээд өөрийн эрхгүй нулимс унгаж байна лээ. Бурханы орондоо хорогдох зүйлгүй амар тайван болсон байх даа хөөрхий….. Морь, нохой хоёр ч хүнд дэндүү дасамтгай амьтад шүү дээ……

  39. Amgalan Amka

    Amgalan Amka

    2021/02/08 at 22:20

    Ямар ч амьтан эзэндээ дасахаар ингэнэ дээ

  40. Lhaasvren Solongo

    Lhaasvren Solongo

    2021/02/08 at 22:55

    Л. Сэлэнгээ ийм морьтой бол тэгж байхаар тэр 3 хэрэг обсо2😂

  41. Л. Сэлэнгээ

    Л. Сэлэнгээ

    2021/02/08 at 22:56

    Lhaasvren Solongo 😂🤣hereg aagaa

  42. Lhaasvren Solongo

    Lhaasvren Solongo

    2021/02/08 at 22:59

    Л. Сэлэнгээ 😬

  43. Tsetsgee Tsetsgee

    Tsetsgee Tsetsgee

    2021/02/08 at 23:44

    Зарим үед адгууснаас дор юм бишүү

  44. Н. Сосорбарам

    Н. Сосорбарам

    2021/02/09 at 07:29

    үнэхээр гайхалтай юмаа

  45. Byambasuren Lhuwsantseren

    Byambasuren Lhuwsantseren

    2021/02/09 at 09:41

    Гайхалтай юм

  46. Bilguun Bumbar

    Bilguun Bumbar

    2021/02/09 at 10:23

    Very gaihsltai

  47. Энхүүш Цогоо

    Энхүүш Цогоо

    2021/02/09 at 10:27

    Амьтад ч гэсэн зүрх сэтгэлтэй мундаг ухаантай амьтад шүү.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *