Дэлхийн улс орнуудын шоронгийн амьдрал ямар байдаг вэ?

2

Маш олон хүмүүс торны цаана амьдардаг. Гэмт Хэрэг Судлах Төвийн үзэж буйгаар яг одоо дэлхийн өнцөг булан бүрт ойролцоогоор 10.3 сая хүн төмөр торны цаана ял шийтгэлээ эдэлж, хоригдож байгаа гэнэ.

2000 оныхтой харьцуулахад ял эдэлж буй эмэгтэйчүүдийн тоо 50%-иар нэмэгдсэн бол эрчүүдийн тоо 18%-иар нэмэгджээ. АНУ-ын хувьд 100,000 иргэн тутамд 698 ял эдэлж буй хоригдол байдаг бол, Данид 61 хоригдол байдаг гэсэн судалгаа хүртэл бий. Хачирхалтай нь зарим шоронд хөгжмийн зэмсэг болон видео тоглоом хүртэл байдаг байна.

Дэлхийн өнцөг булан бүрт ял эдэлж буй хүмүүс өөр хоорондоо харилцан адилгүй нөхцөлд хоригддог бөгөөд бид танд улс орнуудын шоронгууд ямар харагддаг болохыг үзүүлэхээр энэхүү мэдээг бэлтгэлээ. Та хооронд нь харьцуулж хараарай.

1. Аранхуэз, Аранхуэз, Испани

Хоригдлыг эхнэр/нөхөр болон үр хүүхдүүдтэй нь хамт байлгахыг энэ шоронд хүлээн зөвшөөрдөг.

 

2. Бастой, Хортен, Норвеги

Харуул хамгаалалт хамгийн бага шоронгуудын нэг. Осло Фиорд дахь Бастойгийн арал дээр байдаг бөгөөд 80 барилга байгууламж, машин замууд, наран шарлагын газар, соёлын төв, хөл бөмбөгийн талбай гээд хоригдлуудад зориулсан бүхэл бүтэн хотхон энэ газарт бий.

 

3. Лузира, Кампала, Уганда

Их Британи болон АНУ-д байдаг шоронгуудтай ерөнхийдөө адилхан. Энд хоригдлууд гадаад хэл сурах бүрэн боломжтой.

 

4. Сан Диего, Картагена, Колумб

Шөнө болмогц хоригдлууд хоол хийж идэж болох бөгөөд зоогоо барих зорилгоор хийсэн өнгөлөг ресторантай. Мөн эмэгтэйчүүдэд зориулсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх сонирхолтой хэсэг бүлэг хүмүүс энэ шоронд үйл ажиллагаагаа явуулдаг.

 

5. Халден, Халден, Норвеги

Харуул хамгаалалт өндөртэй шорон. Спортоор хичээллэж, дуртай дуу хөгжмөө сонсох бүрэн боломжтой. Шоронгийн өрөөнүүд яг л гэртээ байгаа мэт сэтгэгдлийг хоригдлуудад төрүүлж, тав тухтай ял шийтгэлээ эдлэх нөхцөлөөр хангаж өгсөн.

 

6. Норгерхавен, Вийнхуйзен, Голланд

Шоронгийн өрөө дотроо ор, тавилгууд болон хөргөгч, телевиз, угаалгын өрөөтэй.

 

7. ПеналДе Сиудад Барриос, Сиудад Барриос, Сан Мигель, Эл Сальвадор

3 метр өргөн, 5 метр урт шоронгийн өрөөнүүдэд ойролцоогоор 30-аас дээш хүнийг нэг дор хорьдог бөгөөд хоригдлууд зэрэглэлээрээ энд илүү эрх мэдэл эдэлдэг байна.

 

8. HMP Эддивелл, Лотиан, Шотланд

Энд хоригдлуудын зан төлөвийг засах, хэрэг зөрчлийнх нь талаар ойлголт өгөх төрөл бүрийн сургалт, хөтөлбөрүүд явагддаг. Түүнчлэн боловсрол, мэдлэг олгох хичээлүүдийг байгалийн сайханд хоригдлуудад заадгаараа онцлогтой.

 

9. Маула, Лилонгвэ, Малави

Нэг өрөөнд ойролцоогоор 60 гаруй хоригдол байдаг бөгөөд багтаамж багатай, хуучны шорон. Нэг ариун цэврийн өрөөг дунджаар 120 хүн хэрэглэдэг байна. Өдөрт хоригдлуудыг нэг удаа хооллоно. Хоригдлууд чөлөөт цагаараа хөл бөмбөг, сагсан бөмбөгийн спортоор хичээллэх боломжтой.

 

10. Хар дельфин, Сол-Илецк, ОХУ

Казахстан улсын хил дээр орших уг шорон 50 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий өрөөнүүдтэй бөгөөд өрөө бүр 3 давхар төмөр хаалгатай. Цуврал алуурчид болон террористуудыг энэ шоронд ял эдлүүлдэг бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 3,500 гаруй хүний амь насанд хүрсэн этгээдүүд уг шоронд хоригдож байна.

 

11. Чэмп-Доллон, Женев, Швейцарь

1977 онд анх байгуулагдсан уг шоронд 115 өөр улсын хоригдлууд хоригдож байгаагаараа ихээхэн онцлогтой.

 

12. Ономичи, Ономичи, Япон

Японы шоронгуудад харьцангуй өндөр настай гэмт этгээдүүд ял шийтгэл эдэлдэг. Тэдэнд зөөлөн хоол хүнс өгөхөөс гадна хоригдлууд ихэнх цагийг юм хатгах, оёход зарцуулдаг.

 

13. Гайтигийн иргэдийн шорон, Аркахайе, Гайти

Сонирхуулж хэлэхэд 2016 онд уг шоронгоос 174 хүн амжилттай оргож байсан бөгөөд тэд оргох үедээ шоронгийн нэг ажилтны амь насанд хүрч байжээ.

 

14. Ландсберг, Ландсберг Эм Лех, Герман

Тэртээх жилүүдэд 278 нацист энэ шоронд Гитлерийн тушаалаар цаазлуулж байсан гэдэг. Харин өнөөдөр энэ шоронд хоригдлуудад мэргэжил эзэмшүүлэх хөтөлбөр явагддаг бөгөөд цахилгаанчин, нарийн боовчин, зураач, сантехникч, гуталчин, тоосго өрөгч зэрэг мэргэжлүүдээс сонгож, эзэмших боломжтой.

 

15. Ослогийн Скиен, Осло, Норвеги

Өрөөнүүд нь дотроо ариун цэврийн өрөө, телевиз, видео тоглоом болон фитнес заалтай. Зарим хоригдлуудад зориулсан тансаг зэрэглэлийн 3 өрөө бүхий хорих газар энэ шоронд нэлээн хэд бий.

 

16. Эвин, Тегран, Иран

Эвинд ялтнуудыг ам өчиггүй шууд цаазалдаг. Агааржуулалтын систем муутайгаас болж зуны халуунд хоригдлуудад хүндрэл маш их үүсдэг бөгөөд зарим өдөр энэ газар +45 градус хүрдэг байна. Түүнчлэн цэвэр усны асуудалтайгаас гадна энэ шоронг бохир, заваан гэж үзэх хүмүүс олон байдаг.

 

17. Куэжонхотын шорон, Куэжон хот, Флилиппин

Филипиний нийслэл Манила хотод байрладаг энэхүү шорон хоол унд болон багтаамж, усны нөөцийн хувьд асуудалтай газар юм. Нэг өрөөнд ойролцоогоор 160-200 хоригдол байдаг бөгөөд багтаамжийн хувьд 20 хоригдол нэг өрөөнд байхаар анх тооцоолж уг газрыг барьсан байна.

 

18. ADX Флоренц, Колорадо, АНУ

Флоренц, Колорадо дахь уулархаг бүс нутаг байрладаг. 1994 онд анх байгуулагдаж байсан. Хоригдлууд үргэлж гавтай явдаг бөгөөд өдөрт хоригдол бүрт шүршүүрт орох, дасгал хөдөлгөөн хийх, утсаар ярих үедээ гаваа тайлуулах нэг цагийн боломж олгодог.

 

19. Отаго, Милбурн, Шинэ Зеланд

Тансаг зэрэглэлийн шорон гэж хэлж болох бөгөөд өсвөр насны ял шийтгэл эдэлж буй хүүхдүүд бүр ч илүү тансаг зэрэглэлийн өрөөнд хоригддог. Мөн дотроо эмнэлэг болон номын сантай.

 

20. Хагуе, Голланд

НҮБ-ийн харьяат шорон. 1993 онд байгуулагдаж байсан. Өрөө бүр шүршүүрт орох болон бие засах боломжийг олгосон хэсэгтэй. Хоригдлуудын хийсэн гэмт хэргийн зэргээс хамаарч харилцан адилгүй өрөөнүүдэд хорьдог.

 

21. Сан Куэнтин, Калифорниа

Тэртээх 1852 оны 7-р сард анх байгуулагдсан. АНУ дахь хамгийн том шоронгуудын нэгт зүй ёсоор тооцогддог.

 

22. Абашири, Абашири, Япон

8 буюу түүнээс бага жилийн ял эдлэх хоригдлууд энэ шоронд хоригддог. Хүчирхийлэл, хар тамхи болон аллага үйлдсэн гэмт этгээдүүд ч гэсэн энд хоригдох тохиолдол байдаг байна. Сонирхуулж хэлэхэд энэ шоронгийн төв хаалган дээр сувенирийн дэлгүүр ажилладаг.

 

23. НэвэТирза, Рамла, Израйл

Энэ газар зөвхөн эмэгтэйчүүд хоригддог. Өрөө бүр 13 хавтгай дөрвөлжин метр бүхий хэмжээтэйгээс гадна дотроо 00 болон дүүштэй. Нэг өрөөнд 6 эмэгтэй хоригддог.

 

24. Себу, Себу аймаг, Филиппин

Хоригдлуудад өдөр бүр бүжгийн хичээл зааж, хөдөлгөөний хомсдолд орохоос сэргийлдэг. Тэд төрөл бүрийн бүжиг бүжиглэдэг бөгөөд зарим бүжгүүд нь интернетэд тавигдаж, багагүй шуугианыг дэгдээгээд амжжээ.

 

25. БойД’Арки, Эвелин, Франц

1 хүртэлх жилийн ял сонссон этгээдүүд энэ шоронд хоригддог байна.

 

26. ЛасКолинас, Сантий, Калифорниа

Анх сэтгэл судлалын төв байгуулах зорилготойгоор уг газрыг байгуулж байсан ч хожмын өдөр шорон болгон өөрчилжээ.

 

27. Сан Педро, Ла Паз, Болив

Цагдаа нар болон иргэдээс бүрдсэн хөлсний цэргүүд энэ шоронгийн эргэн тойронд аюулгүй байдлыг сахин хамгаалдаг. Хуучны уламжлалтай шорон бөгөөд толгойлогч сонгох уламжлал энэ шоронд бий. Дотроо гал тогоо, телевиз, кабелтай тансаг зэрэглэлийн өрөөнүүдтэй бөгөөд ийм өрөөнд хоригдохын тулд улсад 1,500-1,800 доллар төлсөн байх ёстой.

 

28. Петакарал дахь шорон, Вологда, ОХУ

ОХУ-ын хамгийн аюултай гэмт этгээдүүдийг энэ шоронд хорьдог. Хоригдлуудыг өдөр бүр 22.5 цаг харанхуй өрөөнд хорьдог бөгөөд хоригдол тус бүр дээр жилд ердөө 2 удаа эргэлт ирүүлдэг учир энэ шорон хамгийн хатуу дэглэмтэйд тооцогддог.

 

29. ПеликанБэй, Кресент хот, Калифорни

Энд хоригдож буй нийт хоригдлуудын 40% нь бүх насаараа хоригдох ялтай хоригдлууд бөгөөд ихэнх нь харгислал, хүчирхийллээс болж ял шийтгэл сонссон хүмүүс байдаг байна.

 

30. Рикерсийн арал дахь шорон, Нью-Йорк, АНУ

АНУ-ын хамгийн бохир, заваан 10 шоронгийн нэгээр энэ шоронг нэрлэдэг бөгөөд 2015 онд өсвөр насны хүүг цүнх хулгайлсан хэргээр 3 жил хорих шийдвэр гаргасанд хүү хоригдож байх явцдаа амиа хорлосон нь тухайн үедээ шуугиан дэгдээж байжээ.

 

31. HM Дартмур, Принцтаун, Англи

Ихэвчлэн хөрөнгө мөнгөний асуудлаас болж ял шийтгэл сонссон хүмүүс энэ шоронд хоригддог бөгөөд С буюу харьцангуй зөөлөн дэглэмтэй шорон гэж ойлгож болно. Хоригдлууд хөтөлбөрт хамрагдан, алдаа дутагдлаа бодитоор засч чадвал тэдэнд секс хийх боломжийг олгодгоороо онцлогтой.

 

32. Эл БуэнПастор, Богота, Колумб

Нэг өрөөнд ойролцоогоор 10-20 эмэгтэй хоригддог. Сонирхолтой нь жил бүр энэ шоронд хоригдож буй эмэгтэй хоригдлуудын дунд миссийн тэмцээн зохион байгуулдаг байна.

 

33. Бордо, Монреал, Канад

1,000-1,500 хоригдол 1-2 жилийн ял шийтгэлийг энэ шоронд эдэлж байна.

 

34. Алтиплано, Алмолеяа Де Хуарез, Мексик

Маш өндөр харуул хамгаалалттай шорон бөгөөд өрөөнүүдийн хана нь гэхэд л 1 метрийн зузаантай. Түүнчлэн шоронгоос 10 км-ийн зайд гар утас илрүүлэх, яриа сонсох төхөөрөмжийг уг шоронд суурилуулжээ.

 

35. Десембаргадор Раймундо ВидалПессоа, Манаус, Бразил

Амиа хорлож буй хоригдлуудын тоогоор энэ шорон нэлээн дээгүүр байранд бичигддэг.

 

36. Кашимпур, Газипур, Бангладеш

Нийт 1,200 ялтан энэ шоронд ял шийтгэлээ эдэлж байна.

 

37. Эл Рено, Оклахома

1,000 хоригдол энэ шоронд ял шийтгэлээ эдэлж байгаа бөгөөд ихэвчлэн авилгачдыг энд хорьдог.

15
ТэнэглэлТэнэглэл
9
БахархмаарБахархмаар
8
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
5
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГоёГоё
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. ?????

    2018/08/13 at 21:21

    zarim ni zochid buudliin tansag oroo shig ymaa tend gemt hereg hiigeed orson ch haramshaargui harin zarim ni tamaas ch dor ym

  2. Солонго

    2024/01/16 at 13:59

    эрх чөлөө гэж эрхэм зүйл. хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зовох нь жаргал юм даа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *