Шинэ байцаагаар хийж болох 10 төрлийн салатны жор

5

Байцаан дээр мах, самар, бяслаг, жимс болон өөр бусад өвөрмөц хачир нэмээд үз.

1. Лууван болон тараг-зөгийн бал бүхий хачиртай байцааны салат

Орц:

  • ¼ дунд зэргийн байцаа
  • 1 том лууван
  • ½ ногоон сонгино
  • 150 гр грек самар
  • 1 хоолны халбага нимбэгийн шүүс
  • 2 хоолны халбага алимны уксус
  • 2 хоолны халбага шингэн зөгийн бал
  • 1 цайны халбага горчиц
  • Нунтаг хар перец өөрийн хүссэнээр

Хийх арга:

Байцаагаа нарийн уртаар хэрчинэ. Луувангаа үрж, сонгиноо нарийхан хэрчинэ. Бүгдийг нь саванд хийнэ.

Тараг, нимбэгийн шүүс, уксус, зөгийн бал, давс, перец зэргээ хольж нэгэн төрлийн зунгаг болгоно. Салат дээрээ энэ хачраа хийж сайтар хутгаарай.

 

2. Ногоон вандуй, хиамтай шинэ байцааны салат

Орц:

  • ¼ дунд зэргийн байцаа
  • 200 гр хиам эсвэл утсан мах
  • 200 гр нөөшилсөн ногоон вандуй
  • 2 хоолны халбага майонез
  • Давс – хүссэн хэмжээгээрээ
  • Нунтаг хар перец – хүссэн хэмжээгээрээ

Хийх арга:

Байцаа хиамаа нарийхан уртаар хэрчинэ. Дээрээс нь вандуй, майонез давс, перецээ хийж сайтар хутгана.

3. Тахианы мах, авакадо, манго, болгар чинжүүтэй байцааны салат

Орц:

  • ¼ дунд зэргийн цагаан байцаа
  • 1/8 дунд зэргийн хүрэн байцаа
  • 350-400 гр утсан чанасан тахианы мах
  • 1 авакадо
  • 1 манго
  • 1 улаан болгар чинжүү
  • 1 бут яншуй
  • ½  ногоон сонгино
  • Газрын самар
  • 120 гр газрын самрын зутан
  • 2-3 хоолны халбага халуун ус
  • 2 хоолны халбага будааны уксус
  • 2 хоолны халбага шингэн зөгийн бал
  • 1 лаймын шүүс
  • Нунтаг улаан перец нэг чимх

Хийх арга:

Байцаагаа нарийн уртаар, тахианы махаа жижиглэж, цэвэрлэсэн авакадо, манго болон перецээ жижиг дөрвөлжин болгон хэрчинэ. Луувангаа үрээд самар болон бусад ногоон амтлагчаа нунтаглана. Бүгдийг нь холино.

Газрын самрын зутангаа ус, зөгийн бал, тос, лаймын шүүс, перецтэй хольж хутгаад салат дээрээ хачир болгон хийнэ.

4. Алим, майонезийн хачиртай байцааны салат

Орц:

  • 2-3 том ногоон алим
  • 240 гр ус
  • 6 хоолны халбага нимбэгийн шүүс
  • ½ дунд зэргийн байцаа
  • 1 хоолны халбага горчиц
  • 2 хоолны халбага сахар
  • Хэдэн мөчир гоньд
  • 1 цайны халбага гоньдны үр
  • Давс – хүссэн хэмжээгээр
  • 2 хоолны халбага ургамлын тос
  • 120 гр майонез
  • ½ боодол яншуй

Хийх арга:

Алимаа хальслаад, голыг нь авч дундуур нь хуваана. Тал болгоноо нарийн хагас дугуй хэлбэрээр зүсэж жижиглээд хуванцар эсвэл шилэн саванд хийнэ. Дээрээс нь ус, 4 хоолны халбага нимбэгийн шүүс хийгээд 15 минут байлгана.

Байцаагаа нарийн урт хэрчээд горчиц, сахар, нунтаг гоньд, гоньд, давс, үлдсэн нимбэгийн шүүс, тос, майонезаа хийнэ.

Салатны савандаа байцаа алим, жижиглэсэн яншуйгаа хийнэ. Дээрээс нь майонезийн хачраа хийж сайтар холино.

5. Газрын самар, улаан лооль бүхий шинэ байцааны салат

Орц:

  • 150-200 гр түүхий газрын самар
  • ¼ дунд зэргийн цагаан байцаа
  • ¼ дунд зэргийн  хүрэн байцаа
  • 300 гр жижиг үрийн улаан лооль
  • 1 боодол яншуй
  • 4 хоолны халбага лаймын шүүс
  • 2 хоолны халбага оливийн тос
  • Давс – хүссэн хэмжээгээр
  • 1-2 цайны халбага зөгийн бал

Хийх арга:

Халаасан саванд газрын тосоо хийж шараад үе үе эргүүлэх ба 5-10 минутын дараа шаргал өнгөтэй болно. Байцаагаа нарийн уртаар хэрчээд улаан лоолио дундуур нь хувааж, яншуйгаа жижиглэнэ.

Лаймын шүүс, тос, давс, зөгийн балаа холино. Ногоо болон амтлагчаа салатны саванд хийж дээрээс нь хачраа хийгээд холино. Идэхийн өмнө дээр нь самрын хэлтэрхий цацаарай.

6. Утсан бяслагтай байцааны салат

Орц:

  • ¼ дунд зэргийн байцаа
  • 2-3 сармисны шүд
  • 150 гр утсан бяслаг
  • 150 гр майонез

Хийх арга:

Байцаагаа нарийн уртаар хэрчээд сармисаа бутална. Бяслагаа нарийхан хэрчих эсвэл томоор үрж болно. Бүх зүйлээ холиод дээрээс нь майонезийн хачраа хийнэ.

Салатаа хөргөгчинд хэдэн цаг байлгах хэрэгтэй ба бүтэн шөнөжин байлгавал бүр сайн.

7. Усан үзэм, брокколи, өргөст хэмхтэй байцааны салат

Орц:

  • 1 авакадо
  • 1 том өргөст хэмх
  • ¼ дунд зэргийн байцаа
  • ¼ дунд зэргийн брокколи
  • 150 гр усан үзэм
  • 1 нимбэгийн шүүс
  • 1-2 хоолны халбага оливийн тос
  • Давс – хүссэн хэмжээгээр
  • Нунтаг хар перец – хүссэн хэмжээгээр

Хийх арга:

Авакадогоо цэвэрлээд дундуур нь хуваана. Нэг хэсгийг нь өргөст хэмхтэй хамт нарийн уртаар хэрчинэ. Байцаагаа жижиглээд брокколигоо задална. Эдгээрийг саванд хийгээд дээрээс нь бүтэн усан үзмээ хийнэ.

Авакадогийн нөгөө хэсгийг сэрээгээр жижиглээд нимбэгийн шүүстэй, тостой, давс, перецтэй хольж хачир болгоод салат дээрээ хийнэ.

 

8. Лууван, хан боргоцойтой байцааны салат

Орц:

  • ¼ дунд зэргийн байцаа
  •  дунд зэргийн лууван
  • 250-300 гр нөөшилсөн хан боргоцой
  • 2 цайны халбага сахар
  • 4 цайны халбага цагаан дарсны уксус

Хийх арга:

Байцаагаа нарийн уртаар хэрчээд луувангаа томоор үрнэ. Дээрээс нь хан боргоцойгоо дөрвөлжилж хэрчин хийнэ. Майонез, сахар, уксусаа хольж салатны хачир болгон нэмж хийнэ.

9. Эрдэнэ шиш, хавчны махтай байцааны салат

Орц:

  • ½ дунд зэргийн байцаа
  • 2-3 дунд зэргийн өргөст хэмх
  • 1 бөөрөнхий сонгино
  • ½ ногоон гоньдны боодол
  • 250 гр нөөшилсөн эрдэнэ шиш
  • 200 гр хавчны мах
  • 2-3 хоолны халбага майонез
  • Давс – хүссэн хэмжээгээр

Хийх арга:

Байцаагаа жижиг нарийхан, өргөст хэмхээ хагас дугуй байдлаар, сонгиноо жижиг дөрвөлжин хэлбэртэйгээр хэрчинэ. Дээрээс нь жижиглэсэн амтлагч ногоо, эрдэнэ шиш, жижиг дөрвөлжин байдлаар хэрчсэн хавчны махаа хийнэ. Майонез, давсаа нэмээд хутгаж холино.

10. Цоохор майлз, хөгцтэй бяслагтай шинэ байцааны салат

Орц:

  • 6 иш цоохор майлз
  • 2 дунд зэргийн сонгино
  • 2 том лууван
  • ½ дунд зэргийн байцай
  • 60 мл улаан дарсны уксус
  • 170 г майонез
  • 150 г хөх/хөгцөрсөн бяслаг
  • Давс – хүссэн хэмжээгээрээ
  • Хар нунтаг перец – хүссэн хэмжээгээрээ

Хийх арга:

Цоохор майлзыг дунд зэргийн хэмжээтэй хэрчинэ, харин сонгиныг хагас цагиргаар нимгэн хэрчиж  бэлдэнэ. Луувангаа том ширхэгтэй үрнэ. Байцаагаа нарийхан хэрчинэ.

Уксус, майонез, жижиглэсэн бяслаг, давс, перецээ хольж хутгана. Хэрчсэн ногоогоо амталсан бяслагаар амтлаад хөргөгчинд нэг цаг амраана.

18
ГоёГоё
7
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
5
БахархмаарБахархмаар
5
Ха ХаХа Ха
4
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Badral Badral

    Badral Badral

    2018/08/10 at 11:45

    Xuuchin baitsaa bxaar yaxiin

  2. Namsrai Dembee

    Namsrai Dembee

    2023/07/08 at 21:24

    Манай дэлгүүрүүдэд гарч байгаа салатны навчнууд жингий нь өсгөх гэдэг юмуу хаашаа юм бүүр нэг хөгширсөн идэхийн аргагүй хогийн ургамал шиг юм зарах юмаа!!!!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *