Хэрэв та тамхинаас гарахыг хүсч байвал эдгээр аргуудыг туршаад үзээрэй!

4

Тамхи бол таныг дотроос тань чимээгүй алж байдаг хорт зуршил. Өнөөдрийн байдлаар дэлхий даяар тамхи татаж байгаа хүмүүсийн тоо буурч байна гэсэн мэдээлэл гарах болсон. Гэвч ахлах сургуулийн сурагчид болон оюутнууд тамхи татаж эхэлдэг нь нууц биш. Нэгэнт тамхинд орсон хүн тамхинаас гарах гэж маш их зовдог.

Хэдий тийм ч гэлээ, тамхинаас гарах бүрэн боломжтой. Амар биш ч гэсэн гарч чадсан хүн олон байдаг. Мөн танд гэр бүл, найз нөхдийн тань дэмжлэг тус болох нь гарцаагүй. Түүнчлэн бидний бэлтгэн хүргэж буй энэхүү мэдээ таныг тамхинаас гарахад чамгүй их тус хүргэнэ гэдэгт итгэлтэй байна.

1. Өөрийнхөө урам зориг авдаг зүйлийг олох

Хэрэв та энэ хорт зуршлаасаа салахыг хүсч байвал хамгийн эхэнд шийдвэртээ бат зогсож чадахад тань туслах, танд урам зориг өгөх зүйлийг олох хэрэгтэй. Тайвширч суугаад, яагаад тамхинаас гарах гэж байгаа, гарснаар ямар ашигтай болох, юуны учир тамхинаас гарах гэж тэмцэж байгаа талаар сайтар бодоорой.

2. Тамхинаас гарах өдрийг тэмдэглэх

Шууд тамхинаас гаралгүй хуваарь хөтлөж, тамхинаас гарах өдрийг тэмдлэглэ. Бага багаар өөрийгөө дасгаж, аажмаар тамхинаас гарах нь үр дүнтэй. Эхлээд хайрцаг тамхи худалдаж авахаа больж ширхэгээр авах хэрэгтэй. Удалгүй тамхинаас гарах өдөр ирэх үед таны тамхи татдаг тоо үлэмж багассан байх болно.

3. Гэрээ цэвэрхэн байлгах

Таны тэмдэглэсэн тамхинаас гарах өдөр ирмэгц, гэр тань цэвэр цэмцгэр байх ёстойгоос гадна асаагуур, чүдэнз, тамхи зэрэг тамхитай холбоотой бүх зүйлийг гэрээсээ гаргаж хаях хэрэгтэй. Цэвэр цэмцгэр гэрт байгаа хүнд тамхи татах хүсэл тийм ч их төрөхгүй болов уу.

4. Мөнгөө хэмнэх

Тамхи худалдаж авдаг байсан мөнгөө саванд хийж хадгалаад хэдэн төгрөг болохыг нь хараарай. Магадгүй амралт зугаалгаар явах эсвэл нэг шөнө найзуудтайгаа дутагдаж гачигдах зүйлгүйгээр цагийг зугаатай өнгөрүүлэх хэмжээний хангалттай их мөнгө цугларсан байхыг ч үгүйсгэхгүй.

5. Буурцагт чинжүү хэрэглэх

Тамхинаас гарахыг хүсч байвал буурцагт чинжүү хэрэглэ. Тамхинаас авдаг никотиныг буурцагт чинжүү танд өгнө. Хоолондоо буурцагт чинжүүнээс бага зэргийг хийж хэрэглэнэ. Эсвэл стакантай усанд бага хэмжээтэйгээр хийж уугаарай.

6. Цагаан гаа хэрэглэх

Тамхинаас гарахын тулд татахгүй байснаар эхэндээ танд хэцүү санагдаж, тамхи татахыг маш их хүсэх болно. Энэ үед цагаан гааг хоол хүнсэндээ хэрэглээрэй. Үр дүнд нь таны ходоод гэдсийг цэвэрлээд зогсохгүй, танд тайвшралыг өгнө. Цагаан гааны цай эсвэл цагаан гаа найрлагандаа оруулсан шар айраг ууж, хорт зуршлаасаа салаарай.

7. Байгалийн овъёос хэрэглэх

Хоол хүнсэндээ 1 мл хэмжээтэй овъёосыг өдөрт 4 удаа хоол хүнсэндээ хэрэглээрэй. Хорт зуршлаасаа салахад тань туслах болно.

Мөнгөө үргэлжлүүлэн тамхинд зарцуулах хэрэггүй. Та тамхинаас гарч чадна. Эдгээр аргууд танд туслана гэдэгт итгээрэй.

33
ГоёГоё
16
ГайхмаарГайхмаар
10
БахархмаарБахархмаар
9
ХөөрхөнХөөрхөн
9
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
6
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *