Махыг хэрхэн зөв сонгох вэ? Мэргэжлийн тогооч нарын өгч буй үнэтэй зөвлөгөө!

2

Зуны улирал махыг гриллдэх болон амталж шарахад хамгийн тохиромжтой цаг үе бөгөөд зөв мах сонгох нь таны амралт зугаалгыг илүү төгс болгох болно. Гэвч сайн махыг сонгоно гэдэг бага зэрэг хэцүү зүйл билээ.

Бид танд мэргэжлийн тогооч нарын зүгээс зөвлөж буй амттай, зөв мах сонгоход туслах 7 аргыг хүргэхээр бэлтгэлээ.

1. Зузаан болон хатуу

Худалдаж авах гэж буй махаа мэдэр. Мэргэжлийн тогооч нар хүйтэн мах зөөлөн байх ёсгүй гэж зөвлөж байна. Хүйтэн нөхцөлд өөх тос хатуу болдог учир хөлдөөсөн мах хатуу байх ёстой гэнэ.

Энэ нь савлаж ууталсан махтай ч мөн холбоотой. Зузаан болон хуурай байх ёстой.

 

2. Улаан өнгө

Тогооч нар бидэнд махны өнгийг харахад хялбар байхаас гадна хэсэг бүр нь ижил өнгөтэй байх ёстойг сануулж байна. Сайн чанарын мах хэзээ ч бор эсвэл саарал өнгөтэй байдаггүй, булан үзүүр хэсэг нь ч гэсэн мөн ялгаагүй.

Ууталж савласан мах авахдаа илүү болгоомжтой байх хэрэгтэй. Савлагааны хэсэг тус бүрийг сайтар шалгаарай.

 

3. Өдрийн хоолондоо юу иддэг вэ, үхэрнүүд ээ?

Юугаар хооллосон малын мах болохыг мэдэхийг хичээ. Та үүнийг савлагаанаас болон мах зарж буй худалдагчаас асууж болно. Мэргэжлийн тогооч нар ногоон өвс идсэн малын мах илүү амттай байдгийг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байна.

 

4. Маханд юу хэрэгтэй вэ?

Мах худалдаж авахаар явахаасаа өмнө ямар хоол хийх гэж байгаагаа эхлээд шийдэх хэрэгтэй. Муу чанартай мах магадгүй удаан буцална. Хэдий тийм ч гэлээ та хоол хийхээсээ өмнө махаа бэлдэж, хөргөгчинд хийж нөөцөлснөөр хэрэглэж болно. Та хоол хийх арвин туршлагатай байж мэдэх ч хамгийн чухал анхаарах зүйл бол мах юм.

Мэргэжлийн тогооч нар яснаас нь салгасан тахианы махтай амтат шөл хийхийг санал болгож байна. Ингэхийн тулд бүтэн тахианы мах худалдаж авч, өөрөө хэрчих хэрэгтэй. Сайхан амттай хоол хийхэд тань тус болно.

 

5. Өнгө болон өөх байрлаж буй хэсэг

Өөхний талаар таны мэдэж байх ёстой хэдэн зүйл бий. Эдгээр зөвлөгөөнүүд нь хоол хийхдээ ашиглах сайн чанарыг махыг хэрхэн сонгох тухай мэргэжлийн тогооч нарын өгч буй зөвлөгөө юм.

  • Мэргэжлийн тогооч нар өөхийг “судалтай” гэж нэрлэдэг. Судалтай өөхтэй мах илүү сайхан амттай байдаг байна. Гэсэн хэдий ч хэтэрхий их судалтай байх нь тийм ч сайн чанартай гэсэн үг биш. Зарим хэсгүүдэд хурц судалтай байх нь сайн бөгөөд хоолыг илүү амттай болгоно.
  • Залуу малын өөх цагаан өнгөтэй байдаг бөгөөд хөгшрөх тусам шаргалдуу өнгөтэй болдог. Мэргэжлийн тогооч нар энэ талаар хөгшин малын мах илүү амттай байдаг гэж хэлж байна. Илүү зөөлөн байдагтай холбоотой юм.
  • Өөх ихтэй мах шүүс багатай байдаг.

 

6. Мэдээж “үнэ” чухал

Хямд үнэтэй мах худалдаж авна гэдэг давстай усанд мөнгө зарцуулж байгаагаас ялгаагүй хэрэг юм. Мэргэжлийн тогооч нар илүү үнэтэй жижиг хэмжээтэй мах худалдаж авахыг санал болгож байна. Тэд хэлэхдээ нэг хүнд гэж бодоход тавганд дунджаар 120-200 гр махтай хоол байхад хамгийн тохиромжтой байдаг гэжээ.

 

7. Махны худалдагчтай нөхөрсөг харилцах

Хэрэв та махаар хоол хийж иддэг л бол махны худалдагч нартай эелдэг, нөхөрсөг харилцаатай байхыг хичээх хэрэгтэй. Махны худалдагчийн нэрийг мэддэг байхаас гадна, түүнтэй хэсэг хугацаанд яриа өрнүүлж, худалдаж авахыг хүсэж буй махныхаа талаар зөвлөгөө авахад буруудахгүй.

 

Бонус: Гадаадад махыг хэрхэн худалдаж авах вэ?

Заримдаа махан бүтээгдэхүүн худалдаж авахад амт, чанар болон үнэ өртгөөс гадна, шашин шүтлэг болон соёлын ялгаа нөлөөлөх нь бий. Еврейчүүд, Мусалманьчууд болон Христчүүд малын махыг цэвэр болон цэвэр биш гэж ангилдаг байна. Цэвэр биш махны хувьд идэх хориотой /жишээ нь, гахай болон тэмээний махыг Израильд идэж болохгүй/ байдаг.

Судлаачдын үзэж буйгаар дээрх ангилж буй малын махнууд хөдөө аж ахуйн технологиос болж, өвчин тусах нөхцлийг бүрдүүлж байгаа гэж үзэж байгаа юм.

Та сайн чанарын мах худалдаж авах өөр аргуудаас мэдэх үү? Бидэнтэй мэдлэгээ хуваалцах чөлөөтэй шүү.

20
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
5
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Martbayar Veg

    Martbayar Veg

    2023/07/09 at 20:24

    Аллагын энерги шингэсэн цустай идээ бүү ид хүмүүсээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *