Нохойнд хайртай учир амьтан асрах газарт 35 хоног амьдрахаар шийджээ

0

Нохойнд хайртай учир амьтан асрах газарт 35 хоног амьдрахаар шийджээШон Ле Веган /Sean Le Vegan/ бол Английн Манчестер хотын иргэн. Тэрээр нохойнд маш их хайртай. Тиймдээ ч гудамжнаас олсон амьтдыг асрах газарт сар гаруй хугацаанд амьдрахаар шийдсэн. Шон Ле Веганы зорилго нь гудамжинд хаягдсан, орон гэрээсээ төөрсөн хөөрхий нохойнуудын хүнд бэрх байдлын талаарх хүмүүсийн ухвар болон нохой худалдаж авахаасаа илүүтэйгээр үрчилж авах хүслийг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм. 35 өдөр шөнийг амьтан асрах газрын торонд өнгөрүүлэх нь эзэнгүй, орон гэргүй нохдын зовлон бэрхшээл, хүнд хэцүү байдалд олны анхаарлыг хандуулах үр дүнтэй, зөв арга гэж үзэж байгаа 35 настай вэб-дизайнер залуу Cheshire Dog’s Home хэмээх гудамжны нохойн асрах газарт сайн дурын ажилтны үүрэг гүйцэтгэдэг. Өрөвч залуу өөрийн энэхүү үйл хэргээ интернэтээр дамжуулахаар төлөвлөж байгаа ба 5 еврогийн үнэтэй түүний бичлэгийг үзэхээр хүмүүсийн төлсөн мөнгө нохойн асрах газарт маш их хэрэгтэй байгаа санг арвижуулах юм. Манчестер дахь амьтны асрах газарт 35 өдөр, шөнийг өнгөрүүлэх Шон эхний 4 өдөр уснаас өөр юу ч хэрэглэхгүй бөгөөд бусад өдрүүдэд нь зөвхөн махгүй нохойн хоолоор хооллох гэнэ. Өдөрт ердөө ганцхан цагийг ариун цэврийн өрөөг ашиглах байдлаар эрх чөлөөтэй өнгөрүүлэх тэрээр өөрийн энэ шалгуураа улам бодитой болгохын тулд нохойн асрамжийн мэдээллийн санд холбогддог чипийг хүртэл мөрөндөө суулгуулах аж. Залуу эр ирэх 10-р сарын 5-нд энэ шалгуураа эхлүүлэхээр төлөвлөсөн нь тэр үед амьтдын тэсвэр хатуужлыг шалгадаг цаг агаар хүйтэрсэн байхтай холбоотой гэнэ. Алдартнууд, нохой сургагчид, амьтан тэжээгчид Шоныг асрах газарт амьдрах үеэр тэнд очих нь уг үйл явдлыг дэмжиж, олон нийтийн сонорт хүргэх бас нэгэн арга зам болох юм. Шоны хувьд амьтдын хөөрхийлэлтэй байдлын талаарх ухварыг нэмэгдүүлэхээр торонд амьдарч байгаа анхны хүн биш бөгөөд 2011 онд Украйны хувийн амьтны хүрээлэнгийн эзэн Александ Пилишенко нас гүйцсэн арслангуудын хамт торон дотор 5 долоо хоногийг өнгөрүүлж байжээ.

1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *