Хуурай газар дээр сүндэрлэсэн аялалын хөлөг онгоц

0

Хуурай газар дээр сүндэрлэсэн аялалын хөлөг онгоцАялалын тансаг хөлөг онгоцны тавцан дээр далайн аялал хийх гэдэг мэдээж хэрэг гайхалтай сайхан зүйл. Гэхдээ зарим хүний хувьд хөдөлгөөнд дотор муухайрах өвчтэй байдаг нь энэ гайхалтай аялалаас татгалзах шалтгаан болдог. Гэхдээ хэрвээ та Өмнөд Солонгост очвол хөдөлгөөнд дотор муухайрах өвчнөөсөө айлгүйгээр тансаг зэрэглэлийн хөлөг онгоцны тавцан дээр тааваараа байрлах боломжтой. Өмнөд Солонгосын зүүн эрэгт байрлах Жеонгдонжин /Jeongdongjin/ хотод, далайн давалгаагаар угаагдсан аварга том хадан цохионы орой дээр сүрлэг ихэмсгээр байрлах Sun Cruise Hotel зочид буудал нь 2002 онд жинхэнэ далайн аялалд явах боломжгүй аялагчдад зориулагдан баригдсан гайхалтай байгууламж юм. 65 метр урт, 45 метр өндөр 30,000 тонн жинтэй энэхүү газар дээрх хөлөг онгоц хамтран эзэмших орон сууц, зочид буудал хоёрын хоёулангийнх нь хэв шинжийг хадгалсан 211 өрөөтэйгээс гадна барууны болон Солонгос зоогийн газар, эргэн тойрны барааг харах боломжийг олгосон тэнгэрийн лаунж, шөнийн клуб, караоке, усан сан, гар бөмбөгийн талбай, фитнесс клуб тэр ч бүү хэл гольфын талбайтай. Хөлгийн эргэн тойронд байрласан чанга яригчаар сонсогдох шувуудын дуу, хөлгийн их биеийг мөргөн буцах давалгаан дуу нь уг зочид буудал-хөлгийн тавцан дээр байгаа зочдод яг л жинхэнэ хөлөг онгоцон дээр их далайн дунд байгаа мэт мэдрэмжийг төрүүлдэг. Өмнөд Солонгосын хамгийн алдартай аялал жуулчлалын үзмэр болох энэ зочид буудлын өрөөнд нэг шөнийг өнгөрүүлэх үнэлгээ 80,000 вон буюу 71 доллараас эхэлдэг.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *