Цаг хугацааг буцааж болдгийг баталсан 46 настай Солонгос ээж

0

Цаг хугацааг буцааж болдгийг баталсан 46 настай Солонгос ээжЭнэ зурган дээрх эмэгтэйг хоёр хүүхдийн ээж, 46 настай гэдэгт итгэхэд бэрх. Уугуул Солонгос орондоо момжжанг ажумма /momjjang aumma/ буюу ‘гайхалтай галбиртай ээж’ гэдгээрээ машид алдартай энэ эмэгтэйг Жунг Да Ион /Jung Da Yeon/ гэдэг, 1966 оны 11-р сард төрсөн. Хоёр удаагийн төрөлтийн дараа 2003 онд тэрээр 70 кг жинтэй, ердийн л нэг гэрийн эзэгтэй байв. Олонх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг нэг л өглөө босохдоо өөрийн бие галбир, жиндээ сэтгэл дундуур байдаг явдлынхаа эсрэг ямар нэгэн зүйл хийхээр шийдсэн бөгөөд хоолны хатуу дэглэм баримталж, биеийн дасгал сургуулилтыг шаргуу хийж эхэлсэн гэж хэлдэг. Гэхдээ Жунг Wall Street Journal-д өгсөн ярилцлагандаа нурууныхаа өвчнийг анагаахын тулд л дасгал хийж эхэлсэн гэжээ. Гуравхан сарын хугацаанд 20 кг-ийг хаясан Жунг өөрийн шинэ дүр төрхтэй зургуудаа интернэтэд постолсон нь Солонгос даяар ‘момжжанг синдром’-ыг эхлүүлж, түүн шиг биетэй болохыг хүссэн гэрийн эзэгтэй нар түүний жишээг даган дуурайж, дасгал сургууль хийж эхэлсэн байна. Тэр ч бүү хэл түүний тухай мэдээ Солонгосоос хальж, Япон руу хүртэл нэвтэрсэн ба Жунг Японд Nintendo Wii-д зориулсан дасгалын сэдэвт видео тоглоомоо гаргаж, дасгалын мэргэжилтнүүдийг бэлтгэх боловсролын төвөө ч нээжээ. Жунг өөрийн дасгалуудыг жин хаяхад маш их тус болдгоос гадна Азиудад маш их тохирсон дасгал гэдгийг онцолсон байна. Фитнессийн багш нар Барууны эмэгтэйчүүд булчинлаг биетэй болохыг хүсдэг бол Ази хүүхнүүд булчингийн жинг нэмэхгүйгээр гоолиг болохыг хүсдэг болохыг баталсан. Харин Жунгийн дасгалууд ийм хүсэлтэй Азиудад яг тохирдог гэнэ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *