Орчин цагийн Геркулес – Деннис Рожерс

0

Орчин цагийн Геркулес - Деннис РожерсЭртний Грекийн домогт Бурхдын эцэг хэмээгддэг Зевсийн хүү, агуу хүчит Геркулес баатрын тухай та бишгүйдээ л сонсоо байлгүй. Харин орчин цагийн Геркулесын тухай хэр ихийг мэдэх вэ? Утасны лавлахыг цуу тасдан хаяж, ган төмрөн алх, бахийг баримлын шавар мэт хээв нэг нугалж орхих гайхамшигтай хүч чадалтай эр өнөөгийн бидний дунд амьдарч байна. 170 см өндөртэй, 76 кг жинтэй ердийн л бие галбиртай, 55 орчим насны энэ эрхмийг Деннис Рожерс /Dennis Rogers/ гэдэг. Дэлхийн хамгийн хүчирхэг энэ эр Геркулесийнх шиг хүч чадлынхаа үрээр Фунт-фор-Фунт /Pound-for-Pound/ гэж нэрлэгдэх болжээ. Ахлах сургуульд байхдаа 36 кг хүрэхгүй жинтэй байсан тэрээр тун ч турьхан харагддаг байсны дээр спорттой холбоотой юу ч хийлээ гэсэн өөрийгөө хангалттай том болж чадна гэж огтхон ч боддоггүй байв. 70-аад оны эхээр Деннисийн урьд нь хэн байсан, хойшид хэн болох боломжтой талаарх бодол өөрчлөгдсөн юм. Хүчирхэг залуу нэгэн удаа ах нарынхаа хамт бүрэн хөзрийг урж чаддаг эрийн тухай нэвтрүүлэг үзсэнийхээ дараа ойролцоох дэлгүүрээс хөзөр авахаар машинаа асаан давхисан байна. Жолоочийн суудал дээр сууж байсан Деннист ах нь багц хөзөр өгөхөд тэр анхныхаа оролдлогоор л урж орхисноор өөрт нь боломж байгааг ухаарчээ. Түүнээс хойш Деннис гар барилдааны Дэлхийн аварга болж, ган төмрөн алх, бахийг нугалах болсноор барахгүй нүцгэн гараараа хөөрч байгаа нисэх онгоцыг хүртэл зогсоосон байна. Ган төмрийг гараараа нугалдаг цорын ганц хүн Деннис биш боловч түүний хэнээс ч онцгойроод баймгүй бие хаа, булчингийн хэмжээ нь анхаарал татдаг. Түүнийг харсан хэн ч гайхамшигтай хүч чадлын ундарга гэж хэлэхгүй. Опрагийн шоу, Риплейн Итгэнэ үү байна уу өөрөө мэд, Дэвид Леттермэний үдшийн шоу, Стэн Лигийн супер хүмүүс зэрэг олон арван телевизийн алдартай шоунуудын зочноор уригдаж байсан тэрээр хэдэн зуун ган төмөр багаж хэрэгсэл, саваа тэргүүтнийг нугалж, өч төчнөөн утасны лавлах тасчин хаяж, бүрэн хүчээрээ ажиллаж байсан 4 Харли Дэвидсон мотоциклыг зогсоож байснаас гадна хөөрөхөөр завдаж байсан 2 Америкийн агаарын хүчний Т-34 нисэх онгоцыг зогсоосон хүн юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *