Та явж байгаа машины дээгүүр үсэрч чадах уу?

0

Та явж байгаа машины дээгүүр үсэрч чадах уу?Та явж байгаа машины дээгүүр үсэрч чадах уу? Үгүй дээ, яаж чадах вэ дээ гэж олон хүн хариулах байх. Харин нийтлэлийн маань гол баатар, 25 настай Аарон Эванс /Aaron Evans/ явж байгаа гурван машины дээгүүр төвөггүйхэн үсэрч чадна. Ердийн хүмүүсээс хавьгүй өндөр, хол харайж чаддаг төрөлхийн тамирчин тэрээр Америкийн Милуоки хотод амьдардаг. Таван настайдаа гайхамшигтай үсрэх авьяастайгаа олж мэдсэн Эванс Брюс Лигийн киноноос хана өөд гүйн ар нуруугаараа эргэн үсрэхийг анх харжээ. Тэгээд гэрийнхээ арын цэцэрлэгт очиж, анхныхаа оролдлогыг хийснээс хойш өнөөг хүртэл улам бүр сайжирсаар өнөөдөр явж байгаа гурван машины дээгүүр хамгийн хурдан үсэрдэг хүн хэмээгдэн Гиннесийн Дэлхийн дээд амжилтанд бүртгэгдсэн байна. Гурван машин түүн рүү дунджаар 30 км/цагийн хурдтай давхих ба хамгийн онцгой нь Эванс тэдэн дээгүүр нуруугаараа эргэж үсэрдэг. Олонх хүний хувьд дандаа шууд харайдаг байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *