Хүмүүс нисэх онгоцны хөдөлгүүрийн салхинд хийсэх гэж очдог далайн эрэг

0

Хүмүүс нисэх онгоцны хөдөлгүүрийн салхинд хийсэх гэж очдог далайн эрэгКарибын тэнгист орших Сан Мартины арал дээр Принцесс Жулиана олон улсын нисэх буудлын дэргэд Махо Бич /Maho Beach/ нэртэй аялал жуулчлалын зорин очих газар бий. Карибын тэнгисийн эрэгт хаа сайгүй байдаг олон далайн эргүүдээс ялгаатай нь зөөлөн цагаан элс, болор тунгалаг далайн устай Махо эргийн дэргэд байх нисэх буудалд газардаж байгаа нисэх онгоцнууд уг эрэг дээр байгаа хүмүүсийн толгой дээгүүр хэдхэн метрийн өндөрт нисдэг явдал юм. Энэхүү нисэх буудлын онгоц хөөрөх буух 10-р зурваст буух онгоцнуудын нисгэгчид газардах зурвастаа яв цав оновчтой буухын тулд онгоцоо бараг Махо Бичд байгаа хүмүүсийн толгойд шүргэх шахтал нь доошлуулдаг. Гэхдээ бид энд хөнгөн онгоцнуудын тухай биш Боинг 747, Эйрбус А380 зэрэг том хэмжээт онгоцнуудын тухай ярьж байна. Аварга том нисэх онгоцнуудын хөдөлгүүр яг дээр чинь дүнгэнэж, гараа жаахан дээш нь сарвайхад мөнгөн цагаан их биенд нь шүргэчихмээр санагдана гээд бод доо. Энэ бол Махо Бичийн гайхамшгийн нэг нь. Нөгөө нэг гайхамшиг нь уг нисэх буудлаас хөөрч байгаа онгоцнуудын хөдөлгүүрээс үүссэн хүчит салхинд хийсэх юм. Нисэх буудлын төмөр хашаанаас далайн ус хүртэл хүмүүсийг хийсгэх энэ хүчит салхины талаар нутгийн эрх баригчид гэмтэж бэртэх бүр амь насаа ч алдаж мэдэх ноцтой аюулд хүргэж болзошгүйг сануулдаг боловч адал явдалд дурлагчид энэхүү хиймэл хар салхийг эсэргүүцэн зогсож, өөрийгөө сорихыг ямагт хүсдэг. Хүмүүсийн энэ аюултай үйлдлийг зогсоохын тулд эрх баригчид нисэх буудлын хашааны гадуур дахин нэг хашаа барьсан байна. Хэдийгээр энд ямар нэгэн хүний амь насанд халтай явдал болсон тохиол гараагүй ч 2012 онд нэгэн эмэгтэй хашаанаас зуурч байгаад хөдөлгүүрийн салхинд хийсэж шидэгдэн бетонон хашлага духаараа мөргөсөн явдал болж байжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *