Таныг ганцхан секундын дотор “гуалиг дагина” болгож чадах шинэ апп гарчээ. Үр дүн нь үнэхээр дуу алдмаар…

2

Туркийн програмчдын хийсэн Photolift апп-ын тусламжтайгаар та агшин зуур турьхан сайхан дагина болж болох бөгөөд гэхдээ энэ нь зөвхөн зураг, утасны дэлгэц дээр харагдах байдлаараа л ийм байх болно. Ажиллах зарчим нь маш энгийн: өөрийнхөө зургийг апп дээр оруулаад дээр нь хуруугаараа дарж хэрэгтэй биеэ хүссэн хэлбэртээ оруулдаг байна. Үр дүн нь ч дуу алдмаар. Гэхдээ одоо танилцах сайт болон сошиал дээр хуурамч дүр төрхтэй бүсгүйчүүдийн зураг хэмжээ хязгаараа алдах вий гэсэн таамаг бий.

Ер нь л тэгж таарна. Та өндөр зэгзгэр, сайхан биетэй бүсгүйтэй уулзана даа гээд болзоонд иртэл харин таны өмнө бодож байснаас чинь 20 давсан кг-аар илүү жинтэй…эмэгтэй! Урьд өмнө нь хүн болгон хэрэглэх боломжтой зурагны өнгө үзэмж сайжруулах янз бүрийн филтер гэдэг зовлон байсан бол дээрээс нь нэмэгдээд энэ!

Photo: i.dailymail.co.uk

Photolift хэмээх хүний бие болон нүүрний хэлбэрийг сайжруулж харагдуулах энэ апп-ыг Стамбулын хөдөлгөөнт хэрэгсэлд зориулсан апп, программ хийдэг Mimoza Bilgi Teknolojileri Limited Sirketi компанид хийжээ.

Компанийн веб сайтад бичсэнээр бол Photolift нь: Инстаграм, фэйсбүүк болон бусад сошиал сүлжээнд та өөрийнхөө зургийг засаж янзлах маш үр дүнтэй хэрэгсэл” болжээ.

 

“Бурхан минь, ямар аймаар юм бэ”

Photo: i.dailymail.co.uk

Эр нөхөр хайдаг, мэргэжлийн болсон нөхдүүд энэ апп-ыг танилцах сайт дээр хэрэглэх гол зэвсгээ болгох байх гэж олон хүн үзэж байна.

 

За өшөө сайн оролдоод байгаарай!

Photo: i.dailymail.co.uk

 

Нэмээд хэлэхэд энэ апп-ын тусламжтайгаар зөвхөн илүүдэл жингээ арилгаад зогсохгүй бас шивээс зэргийг ч арилгаж болно. Бүрмөсөн арилгахаас гадна арай бүдэг, анхаарал бага татах хэмжээний болгох боломж ч бас бий.

Photo: i.dailymail.co.uk

 

Эрчүүдэд зориулсан тусгай боломжууд бас бий: хууз сахлын хэд хэдэн хувилбар – өөртөө тааруулж үзээд хамгийн их зохиж байгаагаа сонгож болох нь.

Photo: i.dailymail.co.uk

 

Инстаграм дахь уг аппын реклам нь: “Сошиал сүлжээнд бүхнийг гайхшруул”

Photo: i.dailymail.co.uk
Photo: i.dailymail.co.uk

Твиттер дээр Photolift апп-ын тухай олон янзын хөгжилтэй жиргээнүүд явж байна. Хүн болгон л энэ апп-ыг өөр дээрээ туршиж үзэх гэж яарсаар…

 

“Энэ Photolift гэгчийг хаа сайгүй л сайхныг нь, мундгийг нь магтаад байхаар нь туршиж үзлээ. Би ер нь зөв хийж байна уу, хүмүүс ээ?”

Photo: i.dailymail.co.uk

 

“Ер нь бол зөвхөн биеийн хэлбэр засах биш бас биеийн янз бүрийн жижиг хэсгийг ч өөрчлөн янзалж болно”

 

“Оролдоод үзлээ. Сайхан юм аа!”

Photo: pbs.twimg.com
11
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *