Рапунзель үнэхээр байдаг юм, тэгэхдээ бүр ганцаараа ч биш: Хятадын нэгэн тосгоны эмэгтэйчүүдийг амьдралдаа ганц л удаа үсээ тайрахыг зөвшөөрдөг гэнэ

0

Өөртөө бусдаас онцгой зорилго тавьдаг хүмүүс бидний дунд цөөнгүй бий. Жишээ нь, нэг эр хумсаа хамгийн урт ургуулаад дээд амжилт тогтоож. Харин нэгэн бүсгүй бүхэл бүтэн 28 жил үсээ тайраагүй байна. Гадаад төрхөө өөрчилсөн олон сайхан сонирхолтой тохиолдол байдаг, гэхдээ энэ эмэгтэйн тохиолдол Хятадын Хуан Ло хэмээх жижигхэн тосгоны оршин суугч эмэгтэйчүүдийн хажууд юу ч биш. Тосгоны эмэгтэйчүүд урт үс эзэндээ аз жаргал авчирна гэж сүсэглэдэг ажээ.

Тосгоны оршин суугчид 600 орчим хүн амтай, энэ нь ойролцоогоор 70 хүрэхгүй өрх бий гэсэн үг юм. Эдгээрээс 60 эмэгтэй нь урт гэзгээрээ гайхагдана – метр хагасаас багагүй, зарим нэгийнх нь бүр 2 метр ч хүрнэ. Үнэхээр анхаарал татмаар бүс нутаг – аялал жуучлалын төв, зөвхөн амьд Рапунзель амьдардаг гэдгээрээ ч биш юм. Тосгоны охид бүсгүйчүүд үндэсний өнгөлөг хувцсаа өмсөхөөрөө үнэхээр хүүхэлдэй шиг харагдана. Гэхдээ яриагаа арай урагшлуулъя.

Хуан Лод өнө эртнээс эмэгтэй хүний аз жаргал урт үсэндээ байдаг гэж итгэж иржээ. Охин хүүхдийн үсийг төрсөн цагаас нь хойш 18 нас хүртэл огт засахгүй: энэ насыг насанд хүрсэнд тооцно. 18 нас хүрээд үсээ огтор болтол нь засуулдаг ажээ.

Охид, бүсгүйчүүд нөхөрт гартлаа гэзгээ хэнд ч харуулж болохгүй, тэд гэзгээ бусдын нүднээс нуухын тулд байнга малгай өмсөх ёстой. Ямар нэгэн байдлаар гаднын хүмүүст гэзгээ харуулбал муу ёрд тооцогдоно: ёсыг нэг л удаа зөрчвөл нөхөрт ч гарахгүй байж мэднэ. Үүнээс гадна толгойн гоёл нь тухайн эмэгтэйн гэр бүлийн зиндааг тодорхойлдог ажээ.

Хайчилж авсан үсийг хаяхгүй: бүсгүйн гэр бүл үсийг нь хадгалж байгаад нөхөрт гарахаар нь ёс төртэй өгдөг. Нөхөрт гарснаас хойш үсээ бусдын адил энгийн, өөрт эвтэйхнээр засаж болно.

Мөн самнахад саманд үлдсэн болон угаахад унасан үсийг ч мөн хаяхгүй: энэ болгоныг цуглуулж шинэ овоолсон үс бэлдэж өөрийн үсэндээ хийдэг. Энэ бол – нөхөрт гарсан, эх хүн болсныг илтгэх шинж аж.

Энэ намирсан урт үсийг хар л даа! Эмэгтэйчүүд үсээ арчлахад багагүй цагийг зарцуулах нь аргагүй. Зүгээр ч нэг гоёмсог үс биш, үнэхээр “үс сайхан бол зүс сайхан” гэдгийг батлах үс юм. Үс арчилгааны нууц нь маш энгийн: будааны буцалсан шүүсэнд бага зэрэг цайны модны навч, жүржийн хальс (анхилуун үнэртүүлэх зорилгоор) хийж угаагаад уулын цэнгэг усаар зайлна. Ингэж арчилсан байхад өтөл болтлоо бууралтахгүй.

Мэдээж цаг хугацаа юу гэж л нэг байрандаа зогсоод байх вэ дээ. Тосгоны охид бүсгүйчүүд эртний уламжлалаасаа татгалзаж орчин цагийн нөлөөлөлд орж л таарна.

Энэ сайхан гэзгийг харахад үнэхээр тайрмааргүй зөвхөн хайрламаар л санагдаж байгаа биз?

10
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *