Дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс өдөр болгон гадил идэж байна. Шалтгаан нь юу вэ гэвэл ердөө л энэ…

4

Орчин үед эрүүл хоол хүнс гэдэг бараг боломжгүй болсон зүйл. Согтууруулах чанаргүй ундаа, эрүүл бус хоол хүнс, хөлдөөсөн хүнс… энэ бүгд эрсдэлтэй байхаас гадна эрүүл гэхээсээ илүүтэй эрүүл мэндэд хор хөнөөлтэй болжээ. Гэхдээ бид эерэг өөрчлөлт хийж чадах уу?

Мэдээж чадна. Дадал зуршлаа өөрчлөх – энэ бол сэтгэлийн асуудал бөгөөд таны хичээл зүтгэлтэй шууд холбоотой. Энэ аргыг хэрэгжүүлж эхлэх нэг хувилбар – гадил идэх.

Гадил – маш баялаг үр жимс. Кали, ширхэглэг, амин дэм, эрдэс бодисоор баялаг: бие махбодид эерэг нөлөө үзүүлээд зогсохгүй бидний амьдралд эрс өөрчлөлт авчирч чадна. Гадил нь бодисын солилцоо болон мэдрэлийн системд нөлөөлдөг. Гадилыг тодорхой хэмжээгээр тогтмол хэрэглэж заншвал депрессээс ангижрах ч боломжтой ажээ.

Үүнээс гадна амттай жимсний тоонд дээгүүрт ордог. Хоол хүнсэнд десерт байдлаар болгож эсвэл шууд хэрэглэх боломжтой.

Гадилын давуу тал

Депресс: Гадилд триптофан гэх бодис агуулагддаг – биед ороод серотонин болон хувирна.

Уг гормон нь тархины үйл ажиллагаатай шууд холбоотой буюу сэтгэл санаа, аз жаргалыг мэдрэхэд нөлөөлдөг.

Сарын тэмдгийн өмнөх хам шинж: эдгээр өдрүүд эмэгтэйчүүдэд маш хүнд өнгөрнө. Гормоны өөрчлөлт явагдаж сэтгэл санаанд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Хэрвээ гадил идвэл энэхүү таагүй мэдрэмжийг бууруулж чадна. Гадилд агуулагдах В6 амин дэм нь цусан дахь глюкозын тэнцвэрт байдлыг хангадаг ажээ.

Цус багадалт: Төмрийн дутагдалтай цус багадалт маш түгээмэл асуудал.

Бүрэн боловсорсон гадил – төмрийн эх сурвалж болох бөгөөд төмрийн дутагдлыг хангаж чаддаг. Өдөрт нэг гадил идвэл насанд хүрэгчдийн нэг өдрийн төмрийн хэрэгцээ бүрэн хангагдана.

Цусны даралт: кали бол гадилд агуулагдах эрдэс бодисуудын нэг – хүний биед агуулагдах натрийн хэмжээг тэнцвэржүүлэхэд оролцох бодис болно. Өөрөөр хэлбэл цусны даралтыг тогтворжуулна.

Мэдрэлийн системийн үйл ажиллагааг дэмжинэ: байгалийн цэвэр гаралтай глюкоз болон ширхэглэгийн эх сурвалж болохын хувьд өглөөнөөс үдэш болтол эрч хүчээр сэлбэнэ. Энэ бол сахарын “тариа” болж нейронуудыг бүрэн идэвхжүүлэх нөлөө үзүүлнэ.

17
ГайхмаарГайхмаар
8
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *