Пигментийн толбыг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх 10 арга

3

Пигментийн толбо гарах шалтгаан нь ямар ч байж болно: хэт ягаан туяа, насны өөрчлөлт, элэг, бөөрний архаг өвчлөл, батганы үлдэц, жирэмслэлт, арьсны өвчлөл (экзем, дерматит), амин дэмийн дутагдал, ходоод гэдэсний өвчлөл.

Хүн болгон төгс арьстай байж чадахгүй нь харамсалтай. Тэглээ гээд бас санаагаар унах ч хэрэггүй, яагаад гэвэл уг толботой тэмцэх арга бий.

Бид та бүхэндээ пигментийн толбоноос салах, урьдчилан сэргийлэх аргыг танилцуулахаар бэлдлээ.

Бидний санал болгож байгаа бүтээгдэхүүнийг түрхэхээс өмнө харшилж байгаа эсэхийг заавал шалгана. Үүний тулд нимгэн эмзэг арьсан дээрээ багаханыг түрхээд хэсэг ажиглаж хариу үйлдэл үзүүлэх эсэхийг нь шалгаарай.

Пигментийн толбо яагаад үүсдэг вэ?

Толбо үрэвсэн өвдөж байгаа бол харшил эсвэл арьсны гаралтай өвчлөл байж болохыг анхаарна уу. Энэ тохиолдолд эмчид яаралтай хандаж үзүүлнэ. Хэрвээ таагүй мэдрэмж үгүй бол цайруулах бодисын тусламжтайгаар толбыг арилгах боломжтой. Пигментийн толбыг үр дүнтэйгээр арилгахын тулд бие махбодийг бүхэлд нь эрүүлжүүлэх арга хэмжээ авах ёстойг мартаж болохгүй.

Арьсаа хэрхэн арчлах вэ?

Арьс арчилгааг эхлэхээс өмнө юуны түрүүнд нүүрний арьсаа цэвэрлэх хэрэгтэй: дурын ургамлын тос, давс, сахараар бэлдсэн скраб. Энэ төрлийн пилингээр нүүрэндээ хөнгөн иллэг хийж (нүднээс бусад хэсэгт) бүлээн усаар угаана. Ингээд арьс дараагийн арчилгаанд буюу цайруулах арчилгаанд бэлэн боллоо гэж үзнэ.

1. Нимбэг

Нимбэгийн шүүс нь цайруулах үйлчилгээгээрээ дээгүүрт ордог. Арьсыг цэвэрлэх, ариутгах, цайруулах үйлчилгээтэй. Хэрвээ цитрусын төрөлд харшилтай бол анхаарна уу. Нимбэгийн шүүсийг зөөхий эсвэл зөгийн балтай 1:1 харьцаатай хольж нүүрэндээ 15 минут түрхэнэ. Дараа нь угааж цэвэрлээрэй. Мөн устай хувилбар бий: шүүс, усыг 3:1 харьцаагаар хольж өдөрт 3 удаа нүүрээ арчина.

2. Сод

Содыг нимбэгийн шүүс болон устай хольж хэрэглэж болно. Содыг нимбэгийн шүүстэй адил хэмжээгээр холиод 2 өдөрт 1 удаа нүүрээ арчина. Хэрвээ таны арьс хуурай бөгөөд эмзэг бол долоо хоногтоо 1-2 удаа түрхэхэд хангалттай. Содыг хэдхэн дусал усаар зуурч каш бэлдээд арьсны асуудалтай хэсэгтээ түрхээрэй. Усаар угааж цэвэрлэнэ.

3. Зуун наст

Энэ гайхалтай ургамал арьсыг чийгшүүлэх, сэргээх, түлэнхий шархыг эдгээх болон пигментийн толбоноос хамгаална. Ургамлын зөөлөн эдийг салгаж аваад арьсны гэмтэлтэй хэсэгт өдөрт 2 удаа тавина.

4. Сонгино

Хүхэр болон С амин дэмийн агууламж өндөртэй учраас арьс сэргээх, пигментийн толбо арилгах, үрчлээ арилгах, батгатай тэмцэх гээд арьсны өө сэвийг арилгахад маш үр дүнтэй. Тал улаан сонгины шүүсийг нүүрэндээ 10 минут түрхсэний дараа хүйтэн усаар угаана.

5. Сармис

Сармисанд маш их хэмжээний эфирийн тос агуулагддаг бөгөөд арьсыг гайхалтай цайруулна. Хумс сармисыг жижиглэн хэрчээд нүүрээ өдөрт хэд хэдэн удаа арчина.

6. Уксус

Алимны уксус арьсыг толигор болгож өнгийг сэргээнэ. Пигментийн толботой хэсгээр нүүрээ арчаад 20 минут байлгана, дараа нь хүйтэн усаар угаана.

7. Тараг

Тарганд сүүн хүчил агуулагдах тул арьсыг гүн цэвэрлэж пигментийн толбоноос салгана. Нүүрэндээ 20 минут түрхээд бүлээн усаар угааж цэвэрлэнэ.

8. Куркума

Хэдий улаан шаргал өнгөтэй ч гэлээ цайруулах үйлчилгээгээрээ алдартай. Цэвэр жүржийн шүүстэй 1:1 харьцаагаар хольж бүлээсгээд нүүрэндээ түрхэнэ.

9. Жимсгэний шүүс

Жимсгэний шүүсэнд С амин дэм агуулагддаг. Овоолон цангис, үхрийн нүд, аньс зэргээр арьс цайруулах боломжтой. Жимсгэний шүүсийг шахаад нойтон марлиар 15 минут жин тавина. Дараа нь угааж цэвэрлээрэй.

10. Аспирин

10 хавтгай аспириныг 100 мл усанд хийж уусгана. Долоо хоногтоо 3 удаа нүүрээ арчаарай. 7 хоногийн дараа 3 өдрийн завсарлага авна.

Пигментийн толбо үүсгэх хүчин зүйлээс зайлсхийх бүрэн боломжтой, жишээ нь: эрүүл хоол идэж, арьсны зохих арчилгааг байнга хийж байх ёстой.

  1. Өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байна. Яагаад гэвэл аливаа өвчин нь шинэ пигментийн толбо гарахад шууд нөлөөлдөг.
  2. Арьсаа байнга чийгшүүл, өдөрт хангалттай ус ууж байгаарай.
  3. Халуун нартай өдрүүдийн 11:00-16:00 цагийн хооронд гадаа шууд наранд гарахгүй байхыг хичээ.
  4. Зөвхөн наран шарлагын газар нарнаас хамгаалах тос түрхэхгүй, хотын гудамжаар зугаалахдаа ч гэсэн мөн адил түрхэнэ.
  5. Соляраас татгалз – эрт хөгшрүүлж, пигментийн толботой болгоно.
  6. С, А, Е амин дэмээр баялаг шинэ ногоо, жимс түлхүү хэрэглэ, мөн өөхгүй мах, сүүн бүтээгдэхүүн байнга хэрэглэнэ.
  7. Шарсан, өөх тос ихтэй хоол хүнснээс татгалзаарай мөн эрүүл бус бусад төрлийн хоол хүнсийг хэрэглэхгүй байх нь зөв.
  8. Муу дадал зуршлаасаа сал, дархлаагаа бэхжүүл, цэвэр агаарт зугаалж бай, өөдрөг сэтгэл санаатай бай – ингэж чадвал бүхий л талаараа эрүүл саруул байж чадна.

Байгалийн гаралтай ямар бүтээгдэхүүнээр та арьсаа арчилдаг вэ?

10
ГайхмаарГайхмаар
8
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Энхмөнх Минжинсор

    Энхмөнх Минжинсор

    2018/02/20 at 20:23

    Mabu Ubikato

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *