Дэлхийн хамгийн өндөр охин болон түүний бяцхан найз залуу

0

Дэлхийн хамгийн өндөр охин болон түүний бяцхан найз залуу


Бразилын Салинополис хотод амьдардаг Элисане да Круз Силва нь өдгөө 17 настай. 1995 оны 9-р сарын 27-нд Бразилын Пара мужийн Браганса хотоос 36 километрийн алсад орших Ажурутеу хэмээх жижиг эргийн тосгонд төрж, өссөн энэ өсвөр насны охин 203 сантиметр өндөртэй гэдгээрээ онцгой. Дэлхийн хамгийн өндөр охидын нэг хэмээн тооцогдож байгаа энэ бүсгүй Бразилын өсөж яваа загвар өмсөгчдийн нэг бөгөөд түүний найз залуу 22 настай Франсиналдо да Силва Карвало нь 1.63 метрийн өндөртэй жирийн нэгэн барилгачин залуу юм байна.Английн хөл бөмбөгийн Сток Сити багийн тоглогч Питер Краучаас 2 сантиметрээр өндөр Элисане нь өнчин тархины булчирхайн дахь хавдраасаа болж, ийм ер бусын өсөлттэй болжээ. 11 настайгаасаа эхлэн өөрийн долоон эгч дүүсээс илүү хурдацтай өсөж эхэлснээр барахгүй түүний гэнэтийн өсөлт охины үе мөч болоод холбоос эдүүдэд өвчлөл үзүүлж эхэлсэн байна. Хоёр жилийн өмнө Элисане хавдраа авахуулж, өсөлт нь зогссон ч онцгой өндөр хэвээр үлджээ. Түүний найз залуу Франсиналдогийн хувьд найзууд нь түүнээс үргэлж “Чи түүнийг яаж тэвэрдэг юм бэ?” гэж асуудаг гэнэ. Харин тэдэнд Франсиналдо ганцхан хариулт өгдөг нь “Хайр сэтгэлд хил хязгаар үгүй шүү дээ.” гэж хариулдаг аж. Франсиналдо ер бусын өндөр найз бүсгүйнхээ тухай “Тэр үнэхээр өндөр, гэхдээ тэр маш үзэсгэлэнтэй, хөөрхөн. Би түүнтэй хамт байхдаа маш тайван байдаг. Надад бусад хүмүүсийн юу гэж бодох нь хамаагүй.” гэж хэлсэн бол харин Элисане найз залуугийнхаа талаар “Түүний зан чанар намайг татсан. Түүний хүмүүстэй харилцаж байгаа харилцаа надад маш их таалагдсан.” гэж бахархалтайгаар өгүүлсэн байна.

1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. jerry-man

    2013/01/09 at 14:01

    ymr ondor yum be lol

  2. avp_0227

    2013/01/09 at 14:58

    ямар аймар гозон юм бэ :d

  3. MUNHJARGALTUGULDUR

    2013/01/09 at 20:07

    hair setgelt hyzgaar bhgvi ymaa

  4. Зочин

    2013/01/10 at 14:28

    пандорагаас ирсэн гэсэн

  5. Зочин

    2013/01/10 at 16:03

    dernai umm bna

  6. Зочин

    2013/01/10 at 16:22

    avatar l sanaand orod bhin xaaxa :-)

  7. Зочин

    2013/01/11 at 12:22

    ene jiremsleh bolbuu abrag erhtenel rj baij hureh baih da

  8. Зочин

    2013/02/09 at 16:37

    *** *** we gaj donto *** be chi yumnii turuund muu zuiliig olj hardag erguu pesdak bna shde

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *