
Энхрий үрсдээ ухаангүй хайртай ээж рүүгээ мацан тоглох цагаан баавгайн бяцхан бамбаруушнуудын хувьд хавар цаг бол амьдралынхаа анхны адал явдлуудтай тулгарах жилийн хамгийн онцгой үе байдаг. Норвегиос Канад хүртэл цагаан баавгай амьдардаг бүс нутгаас илгээсэн эдгээр зургуудад хахир өвлийн их нойрноос сэрж, ичээнээсээ гарсан эх цагаан баавгайнууд болон тэдний бяцхан бамбаруушнуудын халуун дотно харилцааг харуулжээ. Өвөл бүр эмэгчин цагаан баавгайнууд нүх ухан, ичээ бэлтгэх ба тэндээ зулзагалдаг бөгөөд ихэвчлэн хоёр, олондоо дөрвөн бамбарууш төрүүлдэг байна.Цагаан баавгайн зулзагалах үе заримдаа өвлийн эх, заримдаа 12 болон 1-р сар байдаг. Цасан нүхэн дотор эхийнхээ биеийн халуун болон өндөр илчлэг бүхий сүүнд бяцхан бамбаруушнууд хурдан өсөж томрон хавар гурав эсвэл 4-р сард ичээнээсээ гардаг. Эх баавгай хэдэн өдрийн турш үүрнээсээ богино аялал хийж, бамбаруушнуудаа гадаад орчны температурт дасгадаг. Түүний дараагаар цагаан баавгайн гэр бүл үүрээ орхин мөсөнд хучигдсан далай тэнгисийн зүг нүүдэг. Тэнд эх баавгай үр зулзаганууддаа хэрхэн ангуучлахыг зааж сургадаг. Хоёр жилийг хамтдаа өнгөрүүлсэн гэр бүл тус тусын замыг хөөх ба эх баавгай дахин зулзагалж, амьдралын тойрог үргэлжилнэ. Цагаан баавгайн тухай бяцхан мэдээллийг бидэнд өгөх эдгээр зургуудыг гэрэл зурагчин Steve Bloom Арктикын бүс нутагт хэдэн зуун цагийг өнгөрүүлэхдээ авсан байна. Цагаан цасан дээрх цагаан баавгай, мөстэй усанд анхныхаа сэлэлтийг хийж байгаа бамбарууш гээд сонирхолтой, гайхам дүр зургийг эндээс харж болно. “Цагаан баавгай маш ховорхон, түр зуурын хугацаанд үзэгддэг амьтан. Иймд түүний зургийг авна гэдэг амаргүй. Тааламжтай цаг агаараас гадна онцгой аз ивээсэн үед цагаан баавгайн зургийг авч чадна.” “Дэлхий ертөнцийг цагаан баавгайгүйгээр төсөөлөөд үз дээ. Үнэхээр санаанд багтамгүй. Арктикын мөсийг цагаан баавгайнууд хагалснаас цөн түрж эхэлдэг юм шүү дээ.” гэсэн үгнүүдийг гэрэл зурагчин Steve хэлж байна.


16

9

6

3

3

2

2

1

Mongolhh
2012/03/18 at 10:39
bnaa bn
GereltehOd
2012/03/18 at 10:43
Tsagaan baavgai ch sain anchin daa. Hoorhon yumaa.
Зочин
2012/03/18 at 11:08
9deh zuragnii bambaruushnii zogsoj bgaa yu ve
arag yasuu?
yuniih yum bol?
mash tom arag yaj bna
Зочин
2012/03/18 at 14:54
tsagaan baavgai ichdegui duraakaa
jerry-man
2012/03/18 at 16:27
nice2
Зочин
2012/03/18 at 19:25
tsagaan baavgai ichdeg shuudee
RUBY_gem
2012/03/19 at 11:53
huurhii amitad
dT_Tb
2012/03/20 at 11:11
Oolkon yumoo. Gertee tejeechuul yah bol. ;-)
Gamer_Hack
2012/03/22 at 00:04
:107: :108: :107: :108: :107: :108: :107: :108: :107: