
Найман гэргийтэйгээ нэгэн дээвэр доор амьдардаг гэдгээ олон нийтэд зарласан цагаасаа хойш цахим сүлжээнд хүмүүсийн анхаарлын төвд байсаар буй Тайланд эрийг Онг Дам Сорот гэдэг. Тэрбээр уламжлалт хэв маягаар шивээс хийдэг артист ажээ. Саяхан тэрээр тус улсын алдартай комедианы шоу нэвтрүүлэгт оролцох үеэрээ маш өнөр өтгөн, аз жаргалтай гэр бүлтэй талаараа ам нээсэн юм. 8 эхнэрийнхээ хамтаар орсон тус нэвтрүүлэг YouTube сувагт одоогоор 3 сая давсан үзэлттэй болоод байгаа бөгөөд тус нэвтрүүлгийн үеэр Онг Дам Сорот эхнэр бүрээ тусгайлан танилцуулж, тэдэнтэй хэрхэн учирч байсан хайрын түүхээ хуваалцсан аж. Хамгийн сонирхолтой нь 8 бүсгүй нэг бүр эр нөхрөө дэлхий дээрх хамгийн хөгжилтэй, өгөөмөр, дур булаам нэгэн гэж боддог хэмээн хүлээн зөвшөөрч байжээ.
Тэрбээр анхны гэргийтэйгээ сайн найзынхаа хурим дээр анх танилцаж байсан бөгөөд төд удалгүй түүнтэй гэр бүл болохоор шийдэж байсан аж. Харин хоёр дахь гэргий болох Нонгтой тэрээр худалдааны төвөөр үйлчлүүлэх үедээ, гурав дахь эхнэр Нонг Нантай эмнэлэгт танилцаж байсан бол удаах 3 эхнэртэйгээ цахим сүлжээгээр танилцаж байжээ. Харин 7 дахь гэргий болох Нонг Филмтэй ээжийн хамт дуганд мөргөл хийж явахдаа танилцсан бол сүүлчийн хоёр гэргийтэйгээ танилцах үедээ тэрбээр бусад эхнэрүүдийнхээ хамтаар аялалаар явж байсан хэмээжээ.
Өдгөө эхний гэргийгээсээ хүүтэй бөгөөд түүний хоёр эхнэр бие давхар байгаа юм. Түүний 8 гэргий 4 унтлагын өрөөнд хоёр хоёроороо унтдаг бөгөөд нөхөртэйгөө унтах өдрөө бүгд хүлээцтэй хүлээдэг ажээ.
Тэрбээр хоёр дахь эхнэр авах гэж байгаагаа эхнэртээ хэрхэн ойлгуулж хэлсэн талаараа “Гэргий маань хоёр дахь эхнэрээ авч болно, би чамд хэтэрхий их хайртай учраас зөвшөөрч байна” хэмээсэн гэж дурсчээ.
Харин түүний удаах эхнэрүүд Онг Дам Соротыг гэр бүлтэй гэдгийг мэдэж байсан ч хэтэрхий их дурласан тул амьдралаа холбохоор шийдэж байсан гэжээ. Олон эхнэртэй эрийн гэргий болох гэж байгаагаа ар гэрийнхэндээ тайлбарлаж ойлгуулахад хүндрэл учирсан явдал олон байсан ч анхаарал халамжаар дүүрэн, дур булаам түүнийг алдах хүсэл тэдний хэнд нь ч байгаагүй ажээ.
Тус шоу нэвтрүүлэгт оролцох үедээ тэрбээр бүх гэргийтэйгээ шударга харилцдаг төдийгүй хэрэв тэдний хэн нэгэн нь өөр эрд дурласан тохиолдолд өөрт нь мэдэгдээсэй гэж тэдэнд захидаг талаараа ярьжээ. Хэрэв тийм зүйл тохиолдвол тэрээр эхнэрээсээ салах гэж байгаадаа итгэлтэй байгаа эсэх талаар нь гурван удаа асуухад “тийм” гэсэн хариулт авсан тохиолдолд ямар нэгэн асуудал үүсгэхгүйгээр эхнэрээсээ салж болно гэжээ. Гэсэн ч одоогоор тэдний хэн нь ч Онг Дам Соротоос салаагүй байсаар л байгаа билээ.
Хэдийгээр тэрбээр өөрийн YouTube сувагтаа оруулж буй бичлэгүүдээрээ баян чинээлэг нэгэн мэт харагддаг боловч бодит амьдрал дээр тийм ч чинээлэг нэгэн биш ажээ. Тэрээр тус шоу нэвтрүүлэгт орох үеэрээ гэр бүлийн гишүүн бүр өөрийн гэсэн ажилтай, эхнэр тус бүр гэрийн ажлыг хуваан хийж, хоол хүнснээс эхлээд гоо сайхны бараа хүртэл олон төрлийн бараа худалдааны бизнес эрхэлдэг хэмээжээ.
Ийнхүү 8 гэргийтэй амьдралаа дэлгэсэн тэрбээр цахим сүлжээнд шуугиан тарьж, хүмүүсийн дунд ярианы гол сэдэв болоод байгаа юм. Тансаг гэр оронтой, залуухан, үзэсгэлэнтэй эхнэрүүдтэй түүнийг биширч байгаа хүмүүс байхад нэг биш, олон эхнэрийн ааш авирыг олохоор зүдэрдэг байх хэмээн хошигнох хүмүүс ч олон байгаа ажээ.








Batbold Oyunchimeg
2022/02/11 at 19:25
Энэ хүн 8 эхнэртэй байхад манай аварга дөнгөж 3 тай л байна ш дээ
Ane Buudai
2022/02/11 at 21:17
ong dam sorot ah bol soroo saitai. guitse
Soo Soo
2022/02/11 at 21:18
😅
Tuwshee Tuwshee
2022/02/11 at 21:34
Хэтэрхий царайлаг юм хахахаха
Aagii Od
2022/02/11 at 21:42
paiiii yun 8 be 😂
Enkhjargal Khasaa
2022/02/11 at 21:43
Азтай муу золиг бэ
Н. Батдэлгэр
2022/02/11 at 22:42
Энэ хүний царайны сайхныг хайгаад миний мэлмий ерөөсөө олж харахгүй юмаа 😂😂😂😂😂
Д. Дэмбэрэл
2022/02/11 at 22:51
m.n
Suhbaatar Oogii
2022/02/11 at 22:57
Jargaj uhlee shdee durak chine
ダイヤ モンド
2022/02/11 at 23:01
Лай бгаадаа жумын юмнууд
Ятгагч Шаазгай
2022/02/11 at 23:14
arabiin saax ymuu haashin
Ulziinemekh Ulzii
2022/02/11 at 23:18
Ymar teegelsiiin
Sanaa Sanaa Sanaa
2022/02/11 at 23:26
Ядаж тус тусдаа дээвэр дор амьдардаг байгаа даа😂
Tuvshuu Tuvshuu
2022/02/11 at 23:29
Jaragtsan har baasu
Baatarkhvv Baatarkhvv
2022/02/12 at 00:13
Uynga Uynga unshdaa hair
Uguumur Binderiya
2022/02/12 at 00:27
Ядаргаанд орж үхэх юм байна л даа. Нөгөө хэд нь ээлжээ хүлээсээр байгаад бүр дутагдалд орж нтр
Naam Gvm
2022/02/12 at 01:17
Zarim ehner n nohriinhoo hajuud barag vleg gvrwel bgn bishvv
ᠣᠷᠭᠢᠯ ᠣᠷᠭᠢᠯ
2022/02/12 at 02:04
Usk Usk
Depresive Negen Mk Bold
2022/02/12 at 02:31
жаргацан ста вэ
Depresive Negen Mk Bold
2022/02/12 at 02:32
8 хүнтэй group дэж бол#$!дийн муу ста[email protected]
Ganbold Tserenpil
2022/02/12 at 02:35
Бүгдээрээ эрэгтэй байсан.Зөв үү?xD
Tuvshee Adilbish
2022/02/12 at 02:53
Badral Jugderkhuu
Nomin Noini
2022/02/12 at 03:04
Yu bodoj 2dh 3dh 8dh n bolood suujidin bol hahahaha
Hureltsol Bayanmonkh
2022/02/12 at 03:08
Ymar gajig sdaanuud we 😆😅🤣
Ariunzul Ariuk
2022/02/12 at 03:09
Эхлээд уншихдаа намхан гэж уншаад юу нь сонин байна гээд гайхаад дахиад уншив мөн л намхан гэж харав намхан залуухан эхнэр хайв. Гэнэт дахиж нягталж уншив. Найман гэж байна ш дээ 🤣
Balyanjab Erdenesuren
2022/02/12 at 06:19
Нүд нь л баясдаг байх даа, хөөрхий
Otgoo Sandag
2022/02/12 at 06:41
Гаж хүслээсээ болоод зовчихсон амьтан биш үү, бас тэд нь нэг өрөөнд 2 оороо хамт амьдардаг гэнэ, эгч дүүс биш дээ
Lee Young Bayarmaa
2022/02/12 at 07:25
гоеын тээ еер бас эхнэр нэмж аваасайтээ,эхнэрvvд нь зугаатай амьдардаг бха ,хамт дэлгvvр хэсээ л тэ ,халтар нехрее едер болгон евертелж унтахгуй амарын тээ кк😁
Boloroo Enkhee
2022/02/12 at 07:35
Эхнэрүүд нь энэ залууд томдоод, бас ихдээд өндөрдөөд,