Хэрэв та батганаасаа салахыг хүсвэл дараах 5 хоол хүнснийг хэрэглэхээс татгалзаарай!

2

Идэж ууж байгаа хоол хүнс таны бодож байгаагаас илүүтэй бие махбодид нөлөөлж байдаг. Хэрвээ таны нүүрээр их батга гардаг бол тавган дахь хоолондоо анхаарал тавих цаг болсныг илтгэх ажээ, өөрөөр хэлбэл таны идэж байгаа хоолонд батга гарахад нөлөөлж байгаа хүнс байна уу? Бидний идэж байгаа хоол хүнс арьсны эрүүл мэндтэй шууд холбоотой болохыг шинжлэх ухаан нотлоод байна. Тэгээд батганаасаа яаж салахыг мэдмээр байна уу? Үргэлжлүүлэн уншаарай. Арьсны асуудалтай хүмүүст энэхүү нийтлэлийг бэлтгэлээ. Цэвэрхэн, эрүүл арьстай болоход бэлдэцгээе.

Батга гэж юу вэ?

Батга нь “өвчин” хэмээн тодорхойлогддог – арьсны нүхийг гэмтээж буй тослогийн булчирхай юм. Онош зөвхөн нүүр хэсгээр хязгаарлагдахгүй: батга нь хүний биеийн аль ч хэсгээр үзэгдэж болно. Хүмүүс батганаасаа хэрхэн салахаа сайн мэддэггүй нь гайхмаар зүйл биш юм: бид улам л бохирдол ихтэй орчид амьдарч байна, эрүүл байх нөхцөл байдал улам л хүндэрч байгаа нь бие махбодийн эрүүл мэнд болон арьсанд шууд нөлөөлж байгаа нь нууц биш. Бохирдол, илүүдэл тос болон өөр бусад хортой бодисууд нь нүүр болон биеийн арьсны нүхийг бөглөж батга гарахад хүргэдэг.

 

Батга гарах үндсэн шалтгаан

Арьсны тос, тослогийн ялгаруулалт эрс нэмэгдэж байгаа нь цусан дахь инсулины хэмжээ унаж эсвэл огцом ихсэж байгаатай шууд холбоотой. Хэрвээ таны хоол хүнс цусан дахь сахарын хэмжээг тэнцвэртэй байлгаж чадахаар бол тосны булчирхай илүүдэл тос, тослогийг ялгаруулахад хүрэхгүй. Өөрөөр хэлбэл батга байхгүй гэсэн үг юм. Хэрвээ та цусан дахь сахарын хэмжээ нэмэгдэхээр хоол хүнс хэрэглэж байгаа бол нүүрээр батга гарах нь ойлгомжтой. Ийм төрлийн батганаас яаж салахыг та мэдмээр байна уу? Хоол хүнсээ өөрчил.

 

Талх идэх үү?

Өө, талх … Энд гол буруутан нь цавуулаг болж байгаа юм – инсулины ялгаруулалтыг эрчимжүүлдэг бодис. Энэ мэдээж арьсны нүхийг таглана. Тиймээс глютены агууламжгүй талх сонгож аваарай, үнэхээр талх идмээр санагдаад байвал шүү дээ. Та бургер идмээр байна уу? Оронд нь шүүслэг бас эрүүл салат идвэл яаж байна?

 

Хөөсөн боов

Хөөсөн нарийн боовноос татгалзаж батганаасаа салаарай. Мөн дээд гурил, буудайны орцтой өөр бусад хоолноос аль болох зайлсхийхийг хичээ. Боломжтой бол бүр татгалзах хэрэгтэй. Оронд нь маалингын үрээр хийсэн крекер, өдөр хөнгөн юм идмээр санагдаад байвал өргөст хэмх идэж болно.

 

Сүүтэй шоколад

Сүүтэй шоколад нь сахарын их орцтойгоос гадна анхны хазалтаас л эхлээд л батга гаргахад нөлөөлөх химийн бодисоор дүүрэн. Хэрвээ та өөрийгөө амттанаар эрхлүүлмээр байгаа бол хар шоколад идэхийг хичээгээрэй.

 

Сүү болон сүүн бүтээгдэхүүн

Сүү болон сүүн бүтээгдэхүүн нь бие махбодид инсулины ялгаруулалт их хэмжээгээр явагдахад хүргэдэг. Энэ бол арьсанд муу мэдээ. Үүнээс гадна сүү болон сүүн бүтээгдэхүүн нь бие махбодиос их хэмжээний даавар хаягдахад хүргэнэ, энэ нь арьсны өнгөнд муугаар нөлөөлдөг байна. Тиймээс энэ төрлийн хүнснээс зайлсхийсэн нь дээр. Ванилийн зайрмагны оронд хөлдөөсөн гадил зэргийг десерт болгон идээрэй.

 

Гаазтай ундаа

Мөн л гаж нөлөөтэй болохыг судалгаагаар баталсан, яг л согтууруулах төрлийн ундаа шиг – тэгэхээр бид энэ ундааг байна хэрэглээд байх хэрэг байна уу гэсэн асуулт гарч ирж байна. Газтай ундаанаас татгалзаж нимбэгтэй цэвэр ус уухыг хичээгээрэй эсвэл ногоон цай хэрэглэх нь зөв сонголт болно.

POZNAN, POLAND – MAY 19, 2017: Global soft drink market is dominated by brands of few multinational companies founded in North America. Among them are Pepsico, Coca Cola and Dr. Pepper Snapple Group
30
ХарамсалтайХарамсалтай
9
БурууБуруу
8
ГоёГоё
7
ХөөрхөнХөөрхөн
6
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Puujee Puuje

    Puujee Puuje

    2018/10/17 at 20:02

    Purevsuren YondonYondon svv guril 2 s datgalzhiin bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *