Хүмүүс нүд анихаасаа өмнө хамгийн ихээр харамсдаг 7 зүйл

5

Хүн байна гэдэг цаг хугацааны эрхээр өөрчлөгдөж, нас ахидаг бичигдээгүй хуультай. Сэтгэл судлаачид 5 жил тутамд хүн итгэл үнэмшил болон хүсэл мөрөөдлөө өөрчилж, амьдралын шаардлагаар шинэ болж хувирдаг болохыг олж тогтоосон байна. Яагаад гэвэл амьдрал бол аялал бөгөөд бид үүнийг дагаад өөрчлөгдөж, өсч торниж, өнгөрснөөс сургамж авч, шийдвэр гаргадаг. Гэвч бид дараа нь гаргасан шийдвэр, сонгосон сонголтондоо харамсах үе бий.

Гэвч харамсах сэтгэлээс үүдэлтэй энэ бяцхан мэдрэмжийг бид өдөр бүр мэдрэх тохиолдол байдаг ч, өнгөрсөн рүү буцаж, амьдралаа хэрхэн өөрчлөхийг хүсэж байсан цаг үед аваачиж чадахгүй. Ж.Р.Р.Толкиен өөрийн нэгэн шүлгэндээ амьдралаас илүү их зүйлийг хүсэж байгаа талаараа ингэж бичсэн байдаг:

“Би галын хажууд суугаад хорвоо ертөнц ямар болох талаар бодно, өвөл хаваргүйгээр айлчлан ирэх үед магадгүй би олж харах байх,

Миний олж хараагүй олон зүйл одоог хүртэл байсаар байна, модод, олон хаврууд өөр өөрийн гэсэн ногоон өнгөтэй.

Би галын хажууд суугаад өмнө нь хүмүүс ямар байсан талаар бодно, хүмүүс миний мэдэх хорвоо ертөнцийг харах байх,

Гэвч намайг ингээд өмнөх зүйлийн талаар бодож суух зуур, би буцах хөлийн чимээ болон хаалганы гадна дуугарах дууг сонсоно.”

Амьсгал хурааж буй хүн нүд анихын өмнө амьдралаа бүхэлд нь өнгөтөөр хардаг гэж ярьдаг. Бид энэ талаар зарим нэг судалгааг хийсэн бөгөөд амьсгал хураах үедээ хүн хамгийн ихээр юунд харамсдаг болохыг танд хүргэхээр бэлтгэлээ.

1. Гэр бүлтэйгээ илүү их цагийн хамтдаа өнгөрүүлсэн ч болоосой

Хүмүүс амьдралынхаа ихэнх цагийг мөнгө олохын төлөө зарцуулж, хайртай хүмүүстэйгээ хамт өнгөрүүлэх цагаас хугасладаг, яагаад гэвэл амьдралаа авч явахын тулд завгүй хөдөлмөрлөдөг. Өндөр настай ихэнх эрчүүд энэ тал дээр харамсдаг ба тэд амьдралын утга учир мөнгө биш, хайр сэтгэл гэдгийг эцсийн үр дүнд ойлгож ухамсарладаг байна.

 

2. Өөрийнхөө хүслээр амьдарсан ч болоосой

Хүмүүс хүсэл мөрөөдлөө биелүүлж чадалгүй бусдын ашиг сонирхолд нийцэж амьдарсандаа харамсдаг. Хийж бүтээх залуу насандаа дуулах эсвэл жүжиглэх, нэг бол зурах хүсэл мөрөөдлөө биш, найдвартай амьдрал зохиохын тулд өөр зүйл сонгодог нь нууц биш. Эрчүүд болон эмэгтэйчүүд бүгдээрээ үүнээс болж харамсах тохиолдол байдаг ба тэд арай өөрөөр амьдарсан ч болоосой гэж нүд анихынхаа өмнө боддог.

 

3. Мэдэрч байгаа зүйлдээ шударга хандсан ч болоосой

Ихэнх цаг үед бид хайр сэтгэл эсвэл уур бухимдлаас үүдэлтэй мэдрэгдэж буй мэдрэмжийг үгүйсгэдэг ба энэ нь бидний өөрсдийгөө тэнэг болгож харагдуулахаас айх эсвэл итгэл үнэмшилдээ бат зогсохоос эмээдэгтэй холбоотой байдаг. Амьсгал хурааж буй хүмүүс үзэл бодлоо айдсаасаа болж хэлж чадаагүйдээ харамсдаг ба өнгөрсөнд очиж, шударга зан гаргаж чадаагүйгээс болж, гомдоож, өөрөөсөө холдуулсан хүмүүсээс уучлалт гуйж, бүгдийг өөрчлөхийг хүсдэг.

 

4. Өөрийгөө болиулж, цэцэгсийн анхилуун үнэрийг үнэрлэсэн ч болоосой

Бид амьдралдаа зорилго тавьж амьдардаг бөгөөд заримдаа болих ёстой зүйлийг больж чаддаггүй, бас зорилгодоо хүрсэн атлаа ханадаггүй. Ихэнх хүмүүс хөгжилтэй байж, аз жаргалыг мэдэрч чадаагүйдээ маш их харамсдаг байна. Энэ үед хүмүүс өнгөрсөнд очиж, ямар ч нөхцөлд өөрийгөө аз жаргалтай байлгах бүх зүйлийг хийхийг хүсдэг. Мөн бусад хүмүүс болон өөрийнхөө хооронд зөвхөн энх тайван, амар амгалан амьдралыг бий болгохыг хүссэнээс биш, өөрийгөө аз жаргалтай байлгах тал дээр юу ч хийгээгүй гэдгээ ухамсарладаг.

 

5. Бусад хүмүүсийн бодолд тэгтлээ их анхааралгүй, жирийн амьдралаар амьдарсан ч болоосой

Бидний ихэнх нь амьдралаа нийгмийн сүүдэр доор өнгөрүүлдэг, бусад хүмүүс юу гэж бодож байгаа бол гэсэн айдастаа хөтлөгдөж амьдардаг. Яагаад гэвэл олон хүн өөрийнхөөрөө амьдарч чаддаггүй, учир нь тэд бусад хүмүүс юу гэх бол, яаж дүгнэх бол гэдэгт гол анхаарлаа хандуулдаг байна. Гэвч цаг хугацаа нэг л мэдэхэд харвасан сум шиг өнгөрч, там эсвэл диваажин руу явах цаг хаяанд ирдэг.

 

6. Олон гүүрийг шатаагаагүй байсан ч болоосой

Заримдаа бид өөрсдийн бардам, хэнэггүй зангаасаа болж хайртай хүмүүсээ гомдоож, анд найзуудаа хөсөр хаядаг. Энэ төрлийн хандлага тэдгээр хүмүүстэй таныг холбож өгөх гүүрийг шатааж, бусдаас хэт их өөрийгөө тусгаарлахад хүргэдэг нь нууц биш. Ихэнх хүмүүс өнгөрсөн цаг хугацаанд өөрсдийн үзэл бодлоос болж хүмүүст нуруугаа харуулж байсандаа маш их харамсдаг.

 

7. Илүү утга учиртай амьдарсан ч болоосой

Хийж бүтээх залуу насандаа хүмүүсийн ихэнх нь цагийг хэрэгцээгүй зүйлд өнгөрүүлж, утгагүй зүйлс хийдэг бөгөөд энэ үедээ амьдралын мөн чанарыг мэдэж чаддаггүй. Сүүлд нь нүд анихынхаа өмнө хийсэн алдаагаа ойлгож, буруу зүйлд цаг хугацаагаа зарцуулалгүй, утга учиртай амьдрах байж дээ гэж харамсдаг.

 

Бага ч гэсэн харамсах зүйл хий

Ямар ч харамсах зүйл хийлгүйгээр энэ амьдралыг туулна гэдэг байж боломгүй зүйл. Дээр дурдсан харамслуудаас харахад ихэнх хүмүүс өнгөрсөн цаг хугацаа руу буцаж, дахин шинээр амьдрахыг хүсэж байгааг харж болно – харамсалтай нь боломжгүй. Харин боломжтой зүйл гэвэл, энэ мэдээллийг уншиж байгаа танд амьдралдаа сэтгэл хангалуун байх боломж байна, цаг хугацааг хий дэмий зүйлд өнгөрүүлэлгүй, өөрт ашигтай зүйл хийхэд зарцуулах боломж одоо ч гэсэн байсаар байна.

Иймд гэр бүлээ хайрла, найзуудтайгаа цагийг хамт өнгөрүүл, өглөгч, бас өршөөл үзүүлдэг нэгэн бай. Үхэх үедээ юунд хамгийн ихээр харамсахгүй байхыг хүсэж байна, тэр зүйлээ одооноос хожим харамсахгүй байх хэмжээнд хий, бүтээ. Амьдралдаа эерэг хандлага бий болгож, сайн тал руу нь чиглүүлж өөрчил. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрнө. Нэг л мэдэхэд бид бүхэн нүд анихын өмнөх тэр агшинтай нүүр тулгарна. Харин тэр үед та харамсал биш, баяр баясгаланг мэдрэхийг хүсэж байвал одооноос хичээх хэрэгтэй.

56
ХарамсалтайХарамсалтай
24
ГоёГоё
18
ГайхмаарГайхмаар
12
ТэнэглэлТэнэглэл
11
ХөөрхөнХөөрхөн
7
Ха ХаХа Ха
6
БурууБуруу
6
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Brave Angel

    Brave Angel

    2018/10/17 at 14:43

    С. Батбагана

  2. Olzii Baikal

    Olzii Baikal

    2018/10/20 at 21:10

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *