Ханиад болон хоолойн өвчнийг анагаах зөгийн бал-цагаан гаатай нимбэгийн ундаа хэрхэн бэлдэх вэ?

2

Улирлын шинжтэй ханиад томуу нь вирусээр өдөөгддөг. Хүмүүс ханиадны түгээмэл шинж тэмдэг болох хамар битүүрэх, ханиалгах, хоолойн өвчин зэргээс эм ууж салдаг дадал зуршилтай болжээ. Ханиад томууны үеэр илрэх шинж тэмдэг ерөнхийдөө төстэй, хоёулаа л адилхан толгой болон булчингийн өвчнөөр илэрнэ.

Жоргүй зарагдаж байгаа эмнүүд нь өвчний шинж тэмдгийг хэсэг хугацаанд л дарна. Дээрээс нь бас эмийн гаж нөлөөг мартаж болохгүй, дотор муухайрах, бөөлжих зэрэг.

Ханиад болон хоолойн өвчний үед зөгийн бал-цагаан гаатай нимбэгийн ундааг хэрхэн бэлдэх вэ?

Уг ундаа нь амин дэм, эрдэс бодисоор баялаг бөгөөд нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлэх тул бие махбодийг тайвшруулна.

Нимбэгийн ундааны жор

Орц:

  • Ногоон гааны 10 навч
  • 3 стакан ус
  • 1 ½ стакан нимбэгийн шинэ шүүс
  • ½ стакан зөгийн бал
  • ¼ -1/2 стакан цэвэрлэсэн нойтон цагаан гаа
  • 5 стакан дөрвөлжин мөс

Бэлдэх арга:

Мөснөөс бусад бүх орцуудыг холино. Ногоон болон цагаан гааны шүүс, амтыг бүрэн авахын тулд багахан нухаж болно. Мөсөө нэмээд хөргөгчинд тавь.

 

Эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус

1. Ногоон гааны навч

Гаа нь амьсгалын зам болон амьсгалын замыг системийг бүхэлд нь цэвэрлэнэ, үүний хажуугаар цэр ховхлох үйлчилгээ үзүүлдэг. Мөн үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, дархлаа дэмжиж бие махбодийг хорт бодисоос цэвэрлэнэ.

2. Нимбэг

Нимбэг нь шүлтлэг орчныг бий болгодог буюу өвчнийг даамжруулахгүй байх нөлөө үзүүлнэ. Нимбэгт агуулагдах С амин дэм нь ханиадны үргэлжлэх хугацааг богиносгоно, дархлаа дэмжинэ, мөн биеэс хорт бодис гадагшлуулах үйлчилгээ үзүүлдэг.

3. Цагаан гаа

Цагаан гаа нь өвчин намдаах, үрэвслийн эсрэг үйлчилгээгээрээ алдартай тул төрөл бүрийн өвчний үед өргөн ашигладаг. Мөн хорт бодис гадагшлуулна, дархлаа дэмжихээс гадна гэдэс ходоодны хямралыг тайвшруулдаг байна.

4. Зөгийн бал

Зөгийн балыг нэгээс дээш насны хүүхдэд өгч болно. Зөгийн балыг уг жорд ашигласнаар хоолойн өвчин намдаах, ханиалга дарах нөлөө үзүүлнэ. Зөгийн бал нь шөнийн ханиалга дарж нойрны чанарыг сайжруулдаг болохыг шинжлэх ухаан баталсан. Нянгийн эсрэг хүчтэй үйлчилгээ үзүүлдэг тул аливаа өвчнийг анагаахад эрт дээр үеэс хэрэглэж ирсэн уламжлалтай болжээ. Мөн харшил хөдөлгөхгүй, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдгийг дурдах хэрэгтэй болов уу.

3
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *