Эдгээр зүйлс таны гэрт аз жаргал авчирна

3

Таны гэрт эерэг энергитэй олон янзын эд зүйлс, эд хогшил бий гэдгийг та мэдээ ч үгүй явна уу? Ийм эд зүйлсийг идэвхижүүлэх юм бол гэрт аз жаргал, хайр, эрүүл мэнд, элбэг дэлбэг байдал зэргийг авчирдаг. Тэгвэл яг ямар эд зүйлс танд аз жаргал авчрах ид шидтэй вэ?

Азгүйтэл, өр ширнээсээ үүрд салахыг хүсч байна уу? Тэгвэл та бидний бэлтгэсэн мэдээг анхааралтай уншаарай!

1. Тах

ðó÷íàÿ ðàáîòà, handmade, ßðìàðêà Ìàñòåðîâ,ïîäêîâà,ïîäêîâà íà ñ÷àñòüå,ìåäü,ïîäàðîê íà ñâàäüáó,ïîäàðîê íà ãîäîâùèíó,ïîäàðêè íà ñâàäüáó,ïîäàðêè íà íîâûé ãîä 2013,ïîäàðêè è ñóâåíèðû,ïîäàðêè ê ïðàçäíèêàì,ñóâåíèðû è ïîäàðêè,ñóâåíèðû êîëëåãàì,îðèãèíàëüíûé ïîäàðîê,îðèãèíàëüíûé ñóâåíèð,îáåðåã íà óäà÷ó,îáåðåãè â ïîäàðîê,îáåðåã äëÿ ñåìüè,ãîäîâùèíà,ãîäîâùèíà ñâàäüáû,Ìîëîäîæåíàì,ñåìåéíûé ïîäàðîê,ñòàëü,ñåíî,ìåäíàÿ êðàñêà,àêðèëîâûé ëàê,ñîëîìåííàÿ êîðîáêà

Ам дамжсан яриагаар бол тах аз болон эрүүл энхийг авчирдаг. Морио дээдэлдэг ард түмэнд яагаад гэдгийг нь тайлбарлах нь илүүц биз. Морьны тах азанд таны гэр лүү очих замыг зааж өгдөг гэж мөн үздэг ажээ. Хамгийн гол нь тахаа зөв газар байрлуулах нь чухал. Зөв газар байрлуулж тавьж чадах юм бол аз жаргал гэрийн чинь хаалгыг тогших ба өвчин зовлон, уй гашуу бүхэн таны гэр лүү шагайх ч үгүй тойрох болно.

Хамгаалалтаа идэвхижүүлэхийн тулд морьныхоо таханд гэр орноо танилцуулж, өрөөнүүдийнхээ байрлалыг зааж өгөх ёстой. Мөн хамгаалахыг, гэр бүлийнхнийгээ элбэг дэлбэг, эсэн мэнд байлгахыг гуйх хэрэгтэй. Дараа нь морьны тахандаа хэрхэн тусалж байгаа талаар нь ч мөн хэлж, талархаж байх хэрэгтэй.

 

2. Сармис

Эдгээр зүйлс таны гэрт аз жаргал авчирна 6

Гэрт тань муу муухай шүгэлж, гэр тань энергийн бохирдолд орсноор хэрүүл уруул гарч, эмх замбараагүй байдал үүсч болдог. Сав суулга гарнаас хальтраад, хэрүүл уруул гараад, үгүй бол сэтгэл санаа тавгүйтээд… Ийм зүйлүүд танд байнга тохиолдоод байвал таны гэр бохирджээ гэсэн үг. Муу муухай, хараал жатгыг арилгаж, элдэв бохирдлоос цэвэрлэхийн тулд сармисыг ашигладаг ажээ. Сармисны тусламжтайгаар гэрийг сөрөг энергиэс хамгаалах хамгаалалт хийж болно.

Гэрийг ерөнхийд нь цэвэрлэхийн тулд сармисыг хүний нүдэнд өртөхөөргүй далд газар таазнаас өлгөнө. Ингэхдээ муу муухайгаас, элдэв бохирдлоос хамгаалахыг сармиснаас гуйна.

Сармисыг хоолондоо тогтмол хэрэглэвэл дархлаа сайжирч, муу хүмүүсийн сөрөг нөлөөллөөс таныг хамгаалж, энергийн бохирдлыг тань цэвэрлэх болно.

 

3. Зөгийн бал

Honey bees Sweden --- Image by © Jonn/Johnér Images/Corbis

Таалагддаг хүнээ өөртөө татахын тулд зөгийн бал ашиглаж болно. Дурлалт залуугаа зөгийн балаар дайлснаар таныг элэгсэг дотно, зан сайтай эзэгтэй гэж хүлээж авах ба танай гэр зочинд тань найрсаг дотно байдлаар хойшид дурсагдах болно.

Мөн зөгийн бал нь «гэрийн буг» буюу гэр бүлийн тань үл үзэгдэгч гишүүний хувьд дуртай амттан нь байх болно. Ам дамжсан яриагаар бол «Гэрт зөгийн бал байвал элбэг дэлбэг амьдрах болно» гэж үздэг ажээ. Шинэхэн зөгийн балыг хээтэй чамин тансаг тавганд хийгээд «гэрийн буг»-таа эелдэг зөөлөн үгнүүд хэлнэ: «Зөгийн балнаас амсаарай. Гэрийн буг минь. Манай гэрийг гай зовлонгоос хамгаалаарай. Бидэнд аз жаргал, чинээлэг амьдрал авчраарай. Гэр маань зөгийн бал шиг тааламжтай, таатай болог».

 

4. Алим

Эдгээр зүйлс таны гэрт аз жаргал авчирна 7

Гэртээ алим хадгалах юм бол бүх юм элбэг дэлбэг байх болно. Шинэлэг байдлаараа алим таны сэтгэл санааг сайхан байхад туслах ба гуниглах боломж олгохгүй. Зуны турш хуримтлуулсан эерэг энерги таны гэрт шингэж, гэрийг тань бүрэн цэвэрлэх болно.

Тэгш гадаргуутай, өт шавьжинд идэгдээгүй, боловсорч гүйцсэн алимыг гоёмсог саванд хийгээд ишэнд нь атласан туузаар хийсэн бантик зүүгээд дараах үгсийг алимандаа шившинэ. «Уяагаа чанга зангидъя, гэртээ аз жаргал даллая. Боловсорсон алим гал тогоонд байж байг. Эмх цэгц, сэтгэл хангалуун байдал бий болгох болтугай».

 

5. Бурхны зураг

Эдгээр зүйлс таны гэрт аз жаргал авчирна 8

Бүх цаг үед бурхны зураг бол хамгаалагч, туслагч байсаар ирсэн. Бурхнаас хамгаалалт хүсч, эрүүл энх байлгахыг гуйж залбирдаг. Бурхны зураг таны гэрт халдсан муу муухайг үлдэн хөөдөг.

Гэхдээ бурхны зургийг гэртээ байрлуулахад утга учир бий. Гэгээн дүрүүдэд хүндэтгэлтэй, болгоомжтой хандах хэрэгтэй. Зөв байрлуулсан бурхны зураг гэрт амьдарч байгаа бүх хүнд амар тайван, амирлангуй байдлыг авчирч, гэрийн энергийг цэвэрлэнэ.

 

6. Сүлбээр зүү

Эдгээр зүйлс таны гэрт аз жаргал авчирна 5

Хүний нүдний хорноос сэргийлэх хамгийн түгээмэл хэрэгсэл бол сүлбээр зүү. Гэрийн аз жаргал гэр бүлийн гишүүдэд элбэг дэлбэг байдал, эрүүл мэндийг авчирна. Урилгагүй зочдын муу бодол санаа гэр лүү чинь орж ирж байдаг ба заримдаа ийм муу энергиэс салахад хэцүү байдаг.

Сүлбээр зүүг идэвхижүүлэж хамгаалагч болгохын тулд эхлээд сүлбээр зүүгээ галд улайсгаад дараа нь урсгал усанд угааж, давс, перцний холимгонд хийнэ. Маргааш өглөө нь сүлбээр зүүнээсээ муу бодол санаанаас хамгаалахыг гуйж, орох хаалган дээрээ харагдахааргүйгээр хатгана.

 

7. Хонх

Эдгээр зүйлс таны гэрт аз жаргал авчирна 9

Хонхны уянгалаг дуу гэрт сайхан уурт амьсгалыг буцааж авчрах ба хорон санааны эсрэг зогсож, гэрийн бүх бохирдлыг цэвэрлэхэд тусалдаг. Аль болох мөнгөн юмуу төмөр хонх сонгох нь зүйтэй.

Хонх цэвэр, зөөлөн чимээтэй байх ёстой. Хамгаалалтыг идэвхижүүлэхийн тулд аль болох их жингэнэхээр газар өлгөх хэрэгтэй ба хонхныхоо чимээг анхаарч сонсож байх хэрэгтэй. Хэрвээ хонхны чинь ая өөрчлөгдөх юмуу эсвэл дуугүй болвол хамгаалагчаа солих цаг болсон гэсэн үг юм. Хонх өөртөө хэтэрхий их сөрөг энерги шингээснээс ийм байдал үүсдэг.

 

8. Саван

Эдгээр зүйлс таны гэрт аз жаргал авчирна 3

Саван бол цэвэр цэмцгэр байдал, эрүүл энхийн билэг тэмдэг юм. Савантай холбоотой, хүмүүсийн нэг их мэдээд байдаггүй олон зан үйл бий. Угаалгын өрөөгөө цэвэр энерги, цэвэрлэгээний сүм дуган болгоход туузаар боосон гоёмсог хайрцганд хийсэн хатаасан савангийн хэлтэрхий тусална.

Савангийн хамгаалалтыг дараах аргаар идэвхижүүлнэ:

Цагаан өнгийн лаа асаагаад химийн элдэв нэмэгдэлгүй савангийн 2 хэсэг тасархайгаар гараа тохой хүртлээ угаана. Угааж байхдаа дараах шившлэгийг уншина. «Хөөстэй ус бохирдлыг арилгаж байгаа шиг саван гэрийг хамгаалах болно. Хүний нүдний хорноос, өвчин эмгэгээс, сөрөг зүйлүүдээс болон хэрүүл уруулаас хамгаалаг»

Нэг хэлтэрхийг нь угаалгын өрөөндөөө, нөгөө хэлтэрхийг нь жорлондоо тавина.

 

9. Лаа

Эдгээр зүйлс таны гэрт аз жаргал авчирна 10

Лаа бол гэрт элбэг дэлбэг байдлыг авчрах хүчтэй хамгаалагч юм. Ямар ч айлд цэцэн ухаан, гэрэл гэгээний билэг тэмдэг болсон лаа заавал байх ёстой.

Гэртээ ганцаараа үлдээд лаа асааж булан тохой бүрийг алгасалгүйгээр гэрээ тойруулна. Ийм зан үйлийг хийхдээ сэтгэл санаа болон гэр орондоо гэрэл гэгээ, хамгаалалтыг хүсч гуйна. Лааны үлдэгдлээ бурхныхаа зурагны өмнө тавина. Аль эсвэл гэрийн зүүн талд тохиромжтой байрлалд хамгаалалтын лаагаа тавина.

 

10. Толь

Эдгээр зүйлс таны гэрт аз жаргал авчирна 4

Хамгаалалтын зорилгоор модон хүрээтэй дугуй толийг ашиглах нь зүйтэй. Эвтэй найртай, харилцан ойлголцол ноёлсон гэрт толь эерэг энергийг шингээж авч, буцааж ойлгодог.

Хамгаалалтын толиндоо сэтгэл санаа таагүй байх үедээ ойртон очих хэрэггүй. Толиныхоо өмнө хэрэлдэж, хараал хэлж болохгүй.

Толийг хамгаалалтын зорилгоор идэвхижүүлэх нь эмэгтэй хүнд илүүтэй тохиромжтой. Цэвэрхэн даавуугаа дуртай үнэртэй усаараа норгоод толины гадаргууг тойрог хөдөлгөөнөөр арчина. Шөнө толины өмнө гоёмсог гүн таваг тавих ба тавгаа билэгдлийн зүйлүүдээр дүүргэнэ. Элбэг дэлбэг байдлыг билэгдэж зоос, гоо сайхныг билэгдэж сам, энх тунх байдлыг билэгдэж гэр бүлийн зураг тус тус хийж, хамгаалалт хүснэ.

Гэрийн аз жаргал хамгаалалт, сахиус, далдын хүчтэй эд зүйлсээс гадна эв найрамдал, тохь тухыг хадгалах хүсэл эрмэлзлэлээс тань бас хамаарна. Зөвхөн гэрт л сөрөг энергиэс салгах цэвэрлэгээ хэрэгтэй юм биш. Таны бусдад болон өөртөө хандах хандлага аз жаргалын болон уур амьсгал бүрдүүлэхэд нөлөөлдөг. Ойр дотныхон болон өөртэйгээ эв найрамдалтай амьдар.

220
ГайхмаарГайхмаар
61
БахархмаарБахархмаар
46
ГоёГоё
43
ХөөрхөнХөөрхөн
22
Ха ХаХа Ха
19
ТэнэглэлТэнэглэл
16
ХарамсалтайХарамсалтай
15
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Ma-Ri Gma

    Ma-Ri Gma

    2016/12/26 at 16:38

    Ss

  2. manka

    2016/12/26 at 21:36

    ok

  3. Mendee Mendee

    Mendee Mendee

    2016/12/26 at 23:26

    Oyungerel Avirmed

  4. Saranchimeg

    2016/12/27 at 09:09

    taalagdlaa bayarlalaa

  5. Саруул Дашням

    Саруул Дашням

    2016/12/27 at 15:17

    az az az

  6. Зочин

    2016/12/27 at 21:22

    Оросуудын хэрэглэдэг заншлууд л байна ш дээ… Хэрэгтэй хэрэггүй юм худлаа үнэн орчуулж тавихаа болимоор юм аа…

  7. ail bolgond baidag l um bna shuudee

    2017/01/06 at 23:09

    naraa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *