Таныг хувцсаар тань дүгнэнэ! Ажилд орох ярилцлагад хэрхэн амжилттай орох нууцыг мэргэжилтнүүд зөвлөж байна

2

Ажил бол гэр орон адил хайртай дуртай газар тань байх ёстой. Хэрвээ та өөрийн мөрөөдөл болсон ажлаа олоогүй, эрж хайж байгаа бол зарим нэг хэрэгтэй мэдлэгийг эзэмшсэн байх шаардлагатай бөгөөд энэ нь таныг олон өрсөлдөгчөөсөө ялгарч хүссэн ажилдаа ороход тань тус болох билээ.

Ажил хайх эрэл маань хэдэн сараар үргэлжлэх тохиолдол их тохиолддог. Гэхдээ үүнийг илүү богинохон хугацаатай болгож болох юм. Ажилд орохын тулд холбогдох менежертэй ярилцлага хийх ба чухам энд янз бүрийн бэрхшээл нуугдаж байдаг байна.

Туршлагатай хүний нөөцийн менежер нь (боловсон хүчин) таны найдвартай байдал, ажил хэрэгч чанар, нийгмийн гарал зэрэг зүйлийг ганцхан хараад л мэддэг.

Техасын консалтингийн фирмийн захирал Шерри Майсониев энэ тухай хэлэхдээ: “Ярилцлагын үед төрсөн анхны сэтгэгдэл маш чухал. Энэ нь эхний 30 секундэд бүрэлдэх ба ихэнхдээ таны ямар хувцастай байгаагаас шалтгаалдаг” гэжээ.

Сонин байгаа биз? “Таныг хувцсаар тань угтах болно” гэдэг алдартай үг байдаг гэдгийг та санаж байна уу? Тиймээс та ярилцлагад орохдоо дундаас нь хасагдахгүйн тулд өмсөх хувцсаа маш хянамгай сонгох хэрэгтэй.

Ажилд орох ярилцлагад хэрхэн бэлдэх вэ?

Энэ удаа танд хүний нөөцийн менежерүүд тухайн хүний мэргэшсэн байдлыг, хамт олон дотор орж чадах хүн мөн эсэхийг танихад нь тусалдаг 5 чухал шинж чанарын тухай танилцуулах болно.

1. Хувцасны өнгө

Та хувцасны өнгөөр хүний сэтгэл санаанд нөлөөлж болдог гэдгийг мэдэх үү? Бизнес харилцааны зөвлөх Линда Голдманы хэлснээр: “Бид өөрсдөө мэдэхгүй ч бидний өмссөн хувцасны өнгө эргэн тойрондоо тодорхой нөлөө үзүүлж байдаг билээ”.

Тиймээс та хувцасны өнгөнд ихээхэн анхаарал хандуулах хэрэгтэй юм.

Контраст буюу эсрэг тэсрэг өнгө нь тухайн хүнийг удирдах дуртай, зааварлаж байх дуртай хүн гэж харагдуулдаг байна. Ийм хүнд дуртай хүн цөөхөн билээ.

Харин пастель буюу гэрэлтэй саарал өнгө бүхий хувцас, макияж нь танд ихээхэн тус дэм болох ёстой ба харилцан яригчид тань сайхан сэтгэгдэл төрүүлнэ.

Хамгийн гол нь даруухан пастель өнгийг илүүд үзэх болохоос Барби шиг өдөн дуудсан өнгө хэрэггүй.

Гэхдээ ярилцлагад хамгийн тохирох өнгийг цэнхэр гэж үздэг байна. Зүгээр ч нэг дүрэмт хувцас, ажил хэргийн хувцас нь ихэнхдээ цэнхэр өнгөтэй байдаггүй билээ. Энэ өнгө нь хүнийг найдвартай, итгэж болох, ажил хэрэгч, тайван дүртэй хүн гэж харагдуулна.

Хар өнгө нь ярилцагчийг буурьтай, өөртөө итгэлтэй, найдвартай харагдуулдаг байна.

Харин хамгийн буруу өнгө бол улбар шар буюу оранж өнгө юм. Мэргэжлийн биш хөнгөн хийсвэр сэтгэгдэл төрүүлдэг учир ийм өнгөтэй цамцаа арай өөр нөхцөлд л өмсөөрэй.

 

2. Хувцаслах байдал

Харин энд сереотип юм болгонд ажилладаг гэдгийг мартах хэрэгтэй. Ажил хэргийн, үнэтэй, сайхан хувцас нь ярилцлагад тохирно гэсэн бодлоо зүгээр л март. Бид өөрсдөө мэдэлгүй дотроо ийм хувцастай хүнийг өндөр амбицтай, маш их нөлөөтэй, мэргэжлийн өндөр ур чадвартай хүнээр төсөөлдөг билээ.

Хэрвээ та удирдах албан тушаалд орохоор ярилцлагад орж байгаа бол ийм хувцас нь танд тус болж болох юм. Харин бусад ажил болох сурган хүмүүжүүлэгч, худалдагч зэрэг ажил горилж байгаа бол энэ хувцас нь огт тохирохгүй. Мэргэжилтнүүд ийм хувцастай хүнийг хараад албан тушаалаас нь илүү амбиц нь өндөр хүн байна гэж бодох билээ.

Мөн цэцэгтэй даашинз, жигтэйхэн гангалж янзалсан үс зэрэг нь хүний нөөцийн менежерт таныг ажил хэрэгч оффисын ажилтан болно гэсэн сэтгэгдэл төрүүлэхгүй. Харин багш, ямар нэг уран бүтээлчийн ажилд санаархаж байгаа бол энэ нь болох төдийгүй биш бүр ийм хувцастай байх нь зөв юм.

 

3. Хэт олон лого

Оффис бол хэн нэг нь бусдаас санхүүгийн хувьд илүү боломжтой гэдгээ харуулж байдаг газар биш бөгөөд тэр тусмаа ажил олгогчид энэ нь ихээхэн хамаатай юм. Тиймээс ярилцлагад янз бүрийн үнэт брэндийн цүнх, утас, таблет, сүүлийн үеийн үнэт хэрэгсэл, үнэтэй цаг зэргийг зүүх хэрэггүй. Эдгээрийг арай өөр нөхцөлд хэрэглээрэй.

 

4. Жижиг зүйлүүд

Хэрвээ та бие, царай зүсэндээ анхаарал тавиагүй бол ямар ч өнгөтэй хувцас, загвар баримталсан байх нь хамаагүй юм. Хүний нөөцийн менежер нь таны хуурсан хумсны будаг, самнаагүй, ширэлдсэн үс, үрчийсэн хувцсыг анзаарахгүй байна гэж үгүй. Эдгээр нь хүнд сайхан сэтгэл төрүүлэхгүй нь ойлгомжтой билээ. Мөн хурц макияж, үнэртэй ус үүнд бас хамаатай юм.

Гоёлын тухайд бол жижигхэн, цэвэрхэн зүйлийг л сонгох хэрэгтэй. Таны дүрийг цаг, нимгэн бугуйвч, ээмэг зэрэг чимэх болно. Мөн таарсан, загварлаг хүрээтэй нүдний шил бас оноо нэмэх нь ойлгомжтой.

Цүнх нь тодорхой хэлбэр дүрстэй байх ёстой ба хэлбэргүй, янз бүрийн хурц тод бичигтэй шуудай адил цүнх нь таны ажил хэргийн ярилцлагад тань буруу сэтгэгдэл төрүүлэх нэг нөхцөл болох биз ээ.

 

5. Өөрийн болон гадны…

Ярилцлагад орохын өмнө энэ ажлын газрынхаа тухай аль болох их зүйлийг мэдэхийг хичээ. Ялангуяа дресс-кодыг нь мэдэж авч түүнд нь зохиц.

Хүн өөртэйгөө адил хүнийг илүүд үздэг учир чи тус компанийн ажилчидтай хэдий чинээ төстэй байна төдий хэмжээгээр боловсон хүчин танд өөрсдийн хүн гэсэн байдлаар хандах болно.

Харин креатив буюу дизайнер, сурталчилгааны мэргэжилтэн, PR-үйл ажиллагаа хариуцах, хөтлөгч, зохион байгуулагч зэрэг ажилд орохоор бэлтгэж байгаа бол зохих өвөрмөц төрхийг бий болгох хэрэгтэй.

Янз бүрийн хурц өнгө хэрэглэх хэрэгтэй ба ядаж л гоёл чимэглэл, эд хэрэгсэлдээ ийм өнгө байлга. Тийм биш нөхцөлд ажил олгогч маань таныг ийм ажил хийж чадах хүн гэж яаж итгэх билээ?Зарим компанид чөлөөт байдлыг дээдэлдэг учир бүр сонгодог хувцсыг хорьсон байх нь ч тохиолддог зүйл юм.

Энэ нийтлэл зөвхөн танд биш таны найз нөхдөд ч гэсэн хэрэг болно гэдэгт огт эргэлзэхгүй байгаа учир уг мэдээллийг сошиал сүлжээгээр найз нөхдөдөө тараагаарай. Таны мөрөөдлийн ажил бол бодит зүйл юм шүү гэдгийг битгий мартаарай. Бүх л зүйл таны гарт бий шүү.

41
ХөөрхөнХөөрхөн
9
БахархмаарБахархмаар
9
Ха ХаХа Ха
7
БурууБуруу
6
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *