Сэтгэл зовнилыг үгүй хийж, илүү сайхан амьдрахад туслах аргууд

2

Үхэх эсвэл амьдрахын алинд ч сэтгэл зовнил оюун ухаанд байсаар байдаг. Энэ нь айдас болон бухимдалтай асуудалтай холбоотой. Сэтгэл зовнил тийм ч амархан арилахгүй бөгөөд үүнд эм тан ч нөлөөлж чадахгүй.

Хэдий тийм ч гэлээ, зарим нэг сэтгэл зовнилыг үгүй хийж, амьдралыг дээрдүүлэхэд туслах аргууд байдаг.

Хамтдаа ямар аргууд байдгийг мэдэж авцгаая.

1. Асуудлуудаа бич

Орой бүр гартаа цаас болон үзгээ барь. Цаасан дээр хоёр багана зурж эхнийх дээр нь таныг сэтгэл зовниход хүргэж байгаа асуудлуудыг бүгдийг нь бич. Харин нөгөө хэсэгт нь таны амьдралыг баяр хөөртэй болгодог зүйлсийг бичээрэй. Тохирохыг нь хооронд нь холбоно. Ингэснээр та амьдралд сэтгэл зовниход хүргэх асуудал байж болох ч түүний хажуугаар бас баяр хөөр бэлэглэх зүйлс байдаг болохыг олж харна.

 

2. Айдастайгаа тэмц

Таныг айж, эмээхэд хүргэж буй зүйлийн талаар тунгаа. Айдастайгаа нүүр тулж, олон жижиг хэсэг болго. Энэ нь таныг айж, эмээх эсвэл бухимдах үндэс болж байгаа шалтгааныг олоход туслах болно. Үр дүнд нь айдастайгаа нүүр тулах нь тийм ч хэцүү зүйл биш байсныг мэдэж авна.

 

3. Мэдрэмжээ хүлээн зөвшөөр

Сэтгэл зовних асуудал цаанаасаа нэг л мэдэхэд бий болдог учир үүнийг зүгээр л хүлээж авч, давж гарахын тулд тэмцэх хэрэгтэй.

 

4. Алдах нь амьдралын нэг хэсэг гэдгийг ойлгох

Төрөхөөс үхэхийн хооронд амьдралд юу ч тохиолдсон бай, тэдгээр зүйлс таныг бухимдаж, сэтгэл зовниход хүргэж болно. Үүнтэй нүүр тул. Та магадгүй алдаж болно. Гэвч алдаа бүр тийм ч муу зүйл байдаггүйг бүү мартаарай.

 

5. Муу зүйл амьдралд тохиолддог гэдгийг хүлээн зөвшөөр

Сэтгэл зовнил таныг зовоож мэднэ. Гэвч та давж гармагцаа юу таныг сэтгэл зовниход хүргэж байсныг мэдэж авахаас гадна, хойшид аливаа асуудлыг хэрхэн яаж даван туулах туршлагатай болно. Муу зүйл тохиолдохыг нэг талаасаа туршлага, мэдлэг гэж хүлээж ав. Дараагийн удаа та сэтгэлийн хаттайгаас гадна, яаж даван туулахаа сайн мэддэг болсон байна.

 

6. Гүнзгий амьсгаа ав

Сэтгэл зовнил бачуурлыг бий болгодог учир сайн амьсгалж чадахгүйд хүргэж, улмаар оксиген ялгаруулахад хүндрэл үүсч, тархи аливааг бодож тунгаахад төвөгтэй болно. Иймд хэдэн минут ч болов гүнзгий амьсгаа авч нөхцөл байдлын талаар бодох хэрэгтэй. Энэ нь таны бухимдлыг үгүй хийх ач тустай.

 

7. Ном унших

Сэтгэл зовнилын эсрэг тус болох утга агуулгатай ном уншаарай. Танд урам зориг өгөх, итгэл найдвар төрүүлэх сэдэвтэй ном уншихыг зөвлөж байна.

 

8. Ярилц

Айдас болон зовлон бэрхшээлээ таныг ойлгож, сонсож чадах хүнд яриарай. Тэгвэл стресс болон айдас таны амьдралаас ангижрана. Найз залуу/охин, дотны найз эсвэл гэр бүлийн гишүүн байж болно.

 

9. Өөр зүйлд сатаар

Хөгжим, подкаст эсвэл аудио ном сонс. Мөн зурагт, олон ангит кино үзэж өөрийгөө өөр зүйлд сатааруулах хэрэгтэй.

 

10. Төсөөллөө удирд

Ирээдүйгээ бүтээлчээр мөрөөд. Эс бөгөөс мөрөөдсөний хэрэггүй. Төсөөллөө удирдаж чадахгүй бол сэтгэл зовнилоосоо салах нь юу л бол.

58
ГоёГоё
7
БахархмаарБахархмаар
7
ГайхмаарГайхмаар
7
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *