Бидний нүдийг анзаарагдахгүйгээр муутгаж байдаг өдөр тутмын 9 зүйл

5

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын үнэлгээгээр дэлхий дээр 253 сая хүн харааны янз бүрийн бэрхшээлтэй байдаг байна. Эдгээрийн 80%-ийг урьдчилан сэргийлж, эмчилж болно. Энэ удаа бидний нүдэнд муугаар нөлөөлөх ахуйн зарим нэг эд зүйлийн тухай танилцуулах билээ.

Ингээд таны нүдний эрүүл мэндэд хортой 9 зүйл

1. Өдрийн гэрэлний үл анзаарагдам асаж унтрах гэрэл

Хоолой хэлбэртэй, стандарт өдрийн гэрэл бараг л бүх албан байгууллагад байдаг бөгөөд гэрэл нь нэгэн жигд биш асаж унтрах байдлаар гэрэлтүүлдэг байна. Гэрэл нь нэг секунд дотор хэдэн арван удаа асаж унтардаг билээ. Хүний нүдний анзаарах хэмжээнээс давсан давтамжтай учир энэхүү асаж унтарч байгааг хүний нүд ялгахгүй. Гэхдээ удаан хугацаанд иймэрхүү үйлчлэлд байхад хүний нүд ядарч, ажиллах чадал боломж суларч, ядардаг ба бүр толгой өвдөж ч болно.

 

2. Solarium буюу хиймэл наран шарлага

Норвеги болон Шведэд хиймэл шарлагад байнга биеэ шардаг эмэгтэйчүүдийн дунд нэгэн судалгаа хийсэн байна. Эрдэмтдийн дүгнэлтээр энэхүү шарлага нь хорт хавдрын нэгэн төрөл болох меланом гэгчийг өсөж томроход нөлөөлөх ба энэ нь хүний нүдний торлогт бий болж болох юм. Тиймээс хиймэл шарлага хийхийн тулд тусгай нүдний хамгаалалтын шил хэрэглэж сурах хэрэгтэй ба энэ нь таны нүдийг хэт ягаан туяанаас хамгаалах болно.

 

3. Чанар муутай нарны шил

Чанар муутай нарны шилнээс сайн шилний ялгарах гол онцлог нь хэт ягаан туяаг нэвтрүүлдэггүй байх явдал юм. Нарны шил зүүх үед бид бие организмын хамгаалалтаа идэвхгүй болгодог бөгөөд хурц гэрэлд нүдээ аних, хараа буруулах зэрэг үйлдэл хийдэггүй байна. Чухам ийм үед сайн хамгаалалт болох сайн шил хэрэгтэй ба муу шилтэй бол хэт ягаан туяаг ихээхэн хэмжээгээр авдаг билээ. Тийм учраас муу нүдний шил зүүх нь огт шил зүүхгүй байснаас илүү хортой.

Бас нэг чухал зүйл нь шилний өнгө. Хамгийн сайн өнгө нь саарал, хар ногоон, бор өнгө юм. Цэнхэр болон хөх шил нь нарны хурц гэрлээс хамгаалдаггүй, шар, улбар шар шүүлтүүр нь мэдрэлийн системийг хямрааж нүдний дотоод даралтыг ихэсгэдэг учир эмч нар эдгээр шилийг хурц нартай үед зүүхгүй байхыг зөвлөдөг байна.

Сайн шилний бас нэг онцлох зүйл нь ямар нэг сэв зураасгүй байх явдал. Хамгийн жижиг сэв нь ч гэсэн байнга хараанд нөлөөлөх бөгөөд энэ нь яваандаа хараа муудах нэг нөхцөл болно.

 

4. Тамхи татах

Тамхи татах нь нүдэнд очих судасны хүчилтөрөгчийн урсгалыг хааж нүдний янз бүрийн эмгэг, болор бүдгэрэх нөхцөл бий болгодог байна. Энэ нь нүдний болор бүдгэрснээс хараа муудаж удалгүй бүр сохрох ч аюулд хүргэдэг үндсэн шалтгааны нэг юм. Судалгаагаар тамхи татдаг хүний нүдний хуурайшилт 2 дахин их байдаг ба энэ нь мөн төдий хэмжээгээр нүдний болор бүдгэрэх эрсдэл бий болгоно.

 

5. Хуучин гоо сайхны бүтээгдэхүүн ашиглах

Нүдний эмч нарын хэлж байгаагаар бол гоо сайхны аливаа бүтээгдэхүүнийг 3 сараас илүү хугацаагаар хэрэглэх нь нүдний эрүүл мэндэд муу гэнэ. Сормуусны хуучин будаг нь нүдэнд янз бүрийн бактери, мөөгөнцөр орох нөхцөлийг эрс нэмэгдүүлнэ. Хэрвээ нүдэнд орох юм бол нүдний янз бүрийн өвчин тусах магадлал ч мөн эрс нэмэгддэг байна.

 

6. Гараараа нүдээ нухлах зуршил

Нүдээ гараараа хүчтэй нухлах нь нүдний ойролцоо байх жижиг судсыг гэмтээж хагалан улаан нүдтэй болгодог билээ. Хэрвээ нүдэнд юм орсон бол нухлах хэрэггүй ба ингэснээр нүдээ гэмтээж болзошгүй. Харин аль болох нүдээ ихээр аниж нээж орсон зүйлийг гаргах ба эсвэл нүдээ “хиймэл нулимсаар” угаах хэрэгтэй.

Гарт байх микробын хэмжээ хүний биеийн бусад хэсгээс илүү их учир гараараа нүдээ нухлах нь тэдгээр микробыг нүдэндээ ор гэсэн урилга болдог. Үр дүн нь нүдэнд микроб орох, янз бүрийн өвчлөл бий болно.

 

7. Нүдээ крантны усаар угаах

Нулимс гэдэг бол зүгээр нэг ус биш бөгөөд бүтцэд нь нүдний гадар тослох янз бүрийн липид, рН дэмжих элетролит, нүдний халдвараас сэргийлэх уураг гэх зэрэг олон зүйл бий. Харин гоожуурын усанд хүний нүдийг гэмтээж болох хлор бий. Хэрвээ та тоостой орчинд байгаад нүдэнд их тоос орсон санагдвал аль болох нүдээ их нээж хааж, хэрэгтэй бол сормуусаа цэвэр усаар шавшиж угаагаарай.

 

8. Ажлын сандал тань эвгүй байх

Хүний нугасаар хоёр том артерийн судас явах ба эдгээр нь тархинд очиж хүчилтөрөгчөөр хангадаг байна. Нуруу нугасны хамгийн жижиг өөрчлөлт хараанд нөлөөлөх ба тархины цусан хангамж муудаж, цаашид нүдэнд нөлөөлнө. Нүдэнд хүчилтөрөгч дутагдах нь ойрын хараа муудах нэг нөхцөл билээ.

 

9. Үс угаах шингэн

Натрийн лаурисульфат агуулсан үсний шампунь нь нүдний торлогт муугаар нөлөөлдөг. Хүний нүдний гадаргуу дээр маш нимгэн липидийн давхарга байдаг бөгөөд шампунь нүдэнд орох үед натрийн лаурисульфат нь тэр давхарга болон нүдний тослогийн молекулд шингэж нулимс алга болж нүд хуурайшдаг. Мөн натрийн лаурисульфат нүдний болорт хуримтлагдан болор бүдгэрэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

 

Бонус

Энэ нийтлэлийг уншиж дууссан бол одоо нүдээ амраах цаг болжээ. Үүний тулд пальминг буюу Уильям Бейтсийн зохиосон аргыг хэрэглэх хэрэгтэй. Тохойгоо ширээн дээр тавьж алгаараа нүдээ хааж гэрэл орохгүй болгох бөгөөд гараараа нүдэндээ даралт өгөхгүй. Биеэ суллан булчин шөрмөсөө суллан нүүр, хүзүү, мөр болон бусад биений булчинг амраана. Иймэрхүү байдлаар 5 минут биеэ суллахад хангалттай. Хэрвээ та энэ дасгалыг зөв хийсэн бол хараа тань сайхан сэргэж байгааг мэдрэх болно.

139
ГоёГоё
29
ХөөрхөнХөөрхөн
25
Ха ХаХа Ха
24
ТэнэглэлТэнэглэл
21
ХарамсалтайХарамсалтай
17
БахархмаарБахархмаар
11
БурууБуруу
11
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Harly Quinn

    Harly Quinn

    2018/06/06 at 11:41

    Gegeeleg Gglg

  2. Harly Quinn

    Harly Quinn

    2018/06/06 at 11:41

    Gegeeleg Gglg

  3. Ariunsanaa Boir

    Ariunsanaa Boir

    2023/09/24 at 13:10

    Баярлалаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *