Хэрэв та 30 хоногийн турш өдөр бүр нэг ширхэг авокадо идэж эхэлбэл таны биед ямар өөрчлөлтүүд гарах вэ?

0

Авокадо жимс нь нүдийг хамгаалж, дархлааны тогтолцоог дэмжиж, хавдрын эсийн эсрэг тэмцэх зэрэг олон эерэг нөлөөг хүний биед үзүүлдэг. Манай сайт уншигч танд 30 хоногийн турш өдөрт нэг авокадо идвэл таны биед ямар өөрчлөлт гарах тухай мэдээллийг бэлдлээ.

1. Бөөрний үйл ажиллагаа сайжирна

© depositphotos.com, © depositphotos.com

Авокадо нь калигаар нэн баялаг байдаг тул бөөрний үйл ажиллагааг эрүүл аргаар маш сайн дэмжигч болдог ажээ.

 

2. Амны эвгүй үнэр арилна

© depositphotos.com, © depositphotos.com, © depositphotos.com

Байгалийн гаралтай амны эвгүй үнэр дарагчтай болохыг хүсвэл авокадо хэрэглэхийг танд зөвлөж байна. Учир нь авокадо нянгийн эсрэг үйлчилгээтэй тул амны хөндийг сайтар цэвэрлэж, эвгүй үнэр сайн дардаг аж.

 

3. Хараа сайжирна

Өдөрт нэг удаа шинэ, дундаж хэмжээний авокадо идэх нь бие дэх каротеноидын хэмжээг нэмэгдүүлж нүдний үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлж, үрэвсэл дарах нөлөө үзүүлдэг байна.

 

4. Дархлааны тогтолцоог дэмжинэ

© depositphotos.com, © depositphotos.com, © depositphotos.com

Авокадо нь дархлааны тогтолцоог дэмжиж, элдэв нянг устгаж, вирусын халдвараас хамгаалах эерэг нөлөөтэй.

 

5. Цусны даралтыг бууруулна

Хэрэв та цусны даралт өндөртэй бол кали, лутеинээр баялаг авокадог хэрэглэж, зүрх судасны үйл ажиллагаагаа дэмжиж, цусны даралтаа бууруулах боломжтой.

 

6. Элэгний үйл ажиллагаа сайжирна

© depositphotos.com

Элэг бол цусан дахь олон төрлийн бодисын хэмжээг тэнцвэржүүлж байдаг эрxтэн тул хэвийн үйл ажиллагаанд нь анхаарч байх нь хамгаас чухал. Харин авокадо нь элэг гэмтэхээс сэргийлж байдаг тул өдөр тутмын хэрэглээндээ нэвтрүүлээд үзэхийг танд зөвлөх байна.

 

7. Жин хасахад тустай

Дэлхий даяар хэт таргалалт газар авч байгаа энэ цаг үед авокадо хэрэглэж илүүдэл жингээсээ салах боломж танд бий. Авокадо нь маш өег байдаг тул цадсан мэдрэмж төрүүлж, хэт их идэхээс сэргийлэх төдийгүй ходоод гэдэсний үйл ажиллагаанд ч эерэг нөлөө үзүүлж байдаг ажээ.

 

8. Хавдрын эрсдлийг бууруулна

© depositphotos.com, © depositphotos.com

Зөв хооллолтоор зарим төрлийн хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой байдаг гэдгийг бид мэддэг боловч авокадоны үзүүлэх эерэг нөлөөг төдийлөн мэддэггүй. Авокадод ситотоксин гэх нэгдэл агуулагддаг бөгөөд энэ нь хавдрын эсийг устгаж, ургахаас нь хамгаалах үйлчилгээтэй байдаг ажээ.

 

9. Арьсыг толигор, гэрэлтсэн болгоно

© depositphotos.com

Авокадо идэх, арьсан дээрээ тавих замаар арьсны эрүүл мэндээ дэмжих нь хэт ягаан туяанаас арьсыг хамгаалж, илүү залуу, гэрэлтсэн толигор арьстай болоход тань туслах болно.

 

10. Үе мөчний үрэвслийг дарна

© depositphotos.com, © depositphotos.com

Үе мөчний өвчтэй хүмүүс үл исэлдүүлэгчээр баялаг авокадо хэрэглэж энэ өвчнөөс ангижрах бүрэн боломжтой байдаг байна.

 

11. Анхаарал сайжруулна

Аливаад анхаарал хандуулж чадахгүй байгаа бол кофе уухын оронд авокадо идэхийг танд зөвлөж байна. Учир нь авокадо тогтмол хэрэглэдэг хүмүүсийн тархины үйл ажиллагаа идэвхтэй байж, танин мэдэхүйн чадвар нэмэгддэг нь тогтоогдсон байдаг.

 

12. Холестерин, триглицеридийн хэмжээг бууруулна

© depositphotos.com, © depositphotos.com

Харвардын Их Сургуулийн эрдэмтэд нэгэнтээ, “Ганц авокадо холестерины хэмжээг тэнцвэртэй барьж чадна” хэмээн тодорхойлсон байдаг билээ. Учир нь авокадо нь ислэг, ханаагүй тос, ургамлын стерин зэргээр баялаг байдаг тул холестерины хэмжээг бууруулах нөлөө үзүүлж байдаг ажээ.

Та авокадог ямар байдлаар хэрэглэдэг вэ?

6
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *