Сонжоо: Та өөрийнхөө хамрын хэлбэрээр хувийн зан чанарынхаа талаар их зүйлийг олж мэдэх боломжтой

0

Нэгэн судалгаагаар Европ болон Газрын дундад тэнгис орчмын нутгаар оршин суудаг хүмүүс 14 төрлийн хамрын хэлбэртэй байдгийг судалгаагаар олж тогтоожээ. Харин хүний хамрын хэлбэр зан араншинтай нь ямар нэг холбоотой байдаг болов уу? Мэдээж энэ хоёр зүйл өөр хоорондоо шууд холбоогүй боловч энэ тухай онолууд байдаг ажээ.

1. Ром хамар

Энэ төрлийн урт өндөр хамартай хүмүүс амьдралыг эрүүлээр харах чадамжтай, аливаа шийдвэрийг бие даан гаргах чадвартай байдаг. Мөн тэд амьдралд тулгарах сорилтуудад дуртай, өөртөө итгэлтэй хүмүүс юм. Тэдний хувьд дунд насандаа амжилт олох нь элбэг байна.

 

2. Богино хамар

Ийм хамартай хүмүүс өөртөө итгэх итгэл султай, өөрийн үзэл бодлоо төдийлөн илэн далангүй илэрхийлэхгүй, товчхон байдлаар бодлоо гаргах нь олон байдаг. Хайр дурлалын хувьд тэд эрүүлээр ч хайрлаж чадна, хартай ч байж чаддаг хүмүүс юм.

 

3. Монхор хамар

Аливаа зүйлд алсын хараатай ханддаг, бүтээлч сэтгэхүйтэй, тэсвэр хатуужилтай хүмүүс монхор хамартай байх нь элбэг.

 

4. Сартгар хамар

Жижиг сартгар хамартай хүмүүс ерөнхийдөө бие болон сэтгэхүйн хувьд сул, анхааралгүй байдлаасаа болж хүнд байдалд орох магадлал ихтэй байдаг.

 

5. Шулуун өндөр хамар

Ийм төрлийн хамартай хүмүүс түшигтэй, хүний итгэл даадаг хүмүүс байдаг.

 

6. Грек хамар

Шулуун хамартай хүмүүс ерөнхийдөө амьдралд бодитоор ханддаг, тэвчээртэй, итгэл даахуйц хүмүүс байдаг. Мөн урлагийн хувьд өргөн мэдлэгтэй байх хандлагатай. Харин ийм хамартай эрчүүд бизнес, урлаг, хэвлэл мэдээллийн салбарт ажиллах хандлагатай байдаг бол бүсгүйчүүд хувиараа хөдөлмөр эрхлэх, загвар өмсөгч болох, нарийн бичиг зэрэг ажил хийх магадлалтай байдаг.

 

7. Тахир хамар

Ийм хамартай хүмүүс үргэлж амжилтаар цангаж байдаг, боловрол, бизнесийн салбарт амжилт олох магадлалтай байдаг.

 

8. Товгор хамар

Ихэвчлэн эрчүүд ийм хамартай байдаг бөгөөд тэд өгөөмөр, сэтгэл хөдлөл ихтэй, мэдрэмжтэй бас анхаарал болгоомж сайтай хүмүүс байдаг. Хувийн амьдралын тухайд тэд бусдад туслах маш их хүсэл эрмэлзэлтэй хүмүүс юм. Харин ийм хамартай бүсгүйчүүдийн хувьд эдийн засаг, маркетинг менежментийн салбарт амжилт олох магадлалтай.

 

9. Хэвийн бус хэлбэртэй хамар

Ийм хамартай хүмүүсийг зөрүүд, маш их хүч чадалтай хүмүүс байдаг гэж үзэх нь элбэг байдаг ч яг үнэндээ тэд харьцангуй өгөөмөр, зөөлөн зан чанартай хүмүүс байдаг.

 

10. Хавтгай хамар

Хавтгай хамартай хүмүүс хөгжилдөх дуртай, бага зэрэг гутранги үзэлтэй хүмүүс байдаг.

 

11. Нарийн хамар

Нарийн хамартай хүмүүс өөртөө итгэлтэй, зөрүүд, бага зэрэг эмзэг байх хандлагатай байдаг.

 

12. Өндөр хамар

Энэ төрлийн хамартай хүмүүс урлаг, гоо зүйн өндөр мэдрэмжтэй, хөдөлмөрч хүмүүс байдаг ч амьдралынхаа ихэнх цагийг ганцаараа өнгөрүүлэх хандлагатай байдаг.

Таны хувьд ямар хэлбэрийн хамартай вэ?

9
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *