
Видео тоглоомуудыг ихэнх тоглогчид өнгө дүрслэл, нягтралын чанараар дүгнэх нь их болоод байна. Энэ нь ч гайхах зүйл биш юм. Хэдэн арван жилийн турш компьютерийн тоглоомын салбарт хамгийн хурдацтай хөгжиж байгаа нь дүрслэлийн чанар билээ. Ингээд хуучны тоглоомууд хэрхэн өөрчлөгдснийг та бүхэн харна уу.
Shogun: Total War (2000) & Total War: Rome II (2013)
[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”] [/before-after]Анх 3D талбар дээр хавтгай хэлбэртэй цэргүүд тулалдсан нь Total War цувралын эхлэл болжээ. Тус тоглоомыг анх худалдаанд гаргасан байгууллага бол Их Британи улсын The Creative Assembly юм. Тухайн тоглоом нь арга ухаан шаардсан тоглоомуудын нэг бөгөөд тулалдааны хамрах хүрээ болон нарийвчлал ихтэй үзэгдлүүд нь тоглоомыг тун ч сонирхолтой болгож өгдөг байна.
Grand Theft Auto III (2003) & Grand Theft Auto V (2013)
[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”] [/before-after]Бодит ертөнцөд эрх чөлөө гэдэг зүйл зарим тохиолдолд худал хуурмаг мэт санагддаг бол GTA танд хийсвэр ертөнцийн эрх чөлөөг бэлэглэх болно. Тоглоомын явцад тоглогч дараалсан даалгавруудыг биелүүлэхийн оронд өөрийн хүслээр тоглоомын явцыг шийдэх боломжтой байдаг. Мөн нэмэлт даалгавар, өргөн хүрээтэй хийсвэр хот гээд олон нэмэлт зүйлүүд бий.
Fallout (1997) & Fallout 4 (2015)
[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”] [/before-after]RPG тоглоомуудын дунд тодрон гарч ирэх энэхүү тоглоом нь дистопийн ертөнцийг харуулна. Цөмийн дайн дэлхийг нөмөрсний дараа АНУ-ын газар нутаг дээр үйл явдал өрнөх бөгөөд тоглогч өөрийн хүсэлтээр газар бүрээр хэсэн хэрж болно.
Tomb Raider (1996) & Tomb Raider (2013)
[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”] [/before-after]Археологчдын ажил уйтгартай байх ёстой гэж хэн хэлж байна? Лара Крофт бол Англи улсын залуу археологич бөгөөд эрсдэлээс айдаггүй нэгэн юм. 15 жил оршсон уг цуврал тоглоом нь 30-58 сая хувь борлогдоод байгаа юм.
The Elder Scrolls: Arena (1994) & The Elder Scrolls V: Skyrim (2011)
[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”] [/before-after]Уран сэтгэмжийн ертөнцөөр аялах бүрэн боломжийг Bethesda Game Studios болон Bethesda Softworks нар олгож байна. The Elder Scrolls бол өөрийн зоргоор тосгод, толгодоор аялан дурын даалгавраа биелүүлэх боломжтой тоглоом юм.
Doom (1993) & Doom (2016)
[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”] [/before-after]Нэгдүгээр биеийн буудлагын тоглоомуудын байр суурийг тавьж өгсөн анхны тоглоом бол Doom юм. Тус тоглоомыг анх компьтер дээр л тоглох зориулалттай байсан ба өнөө үед бүхий л тоглоомын төхөөрөмжүүд дээр тоглох бололцоотой болсон байна.
Civilization (1991) & Civilization: Beyond Earth (2014)
[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”] [/before-after]Та дэлхийг эзлэх тухай боддог бол уг тоглоомыг тоглох хэрэгтэй. Өөрийн соёл иргэншлийг удирдан эдийн засаг, дипломат харилцаа, худалдаа наймаа, техник технологи мөн цэргийн хүчээр та бусад 8 соёл иргэншлийг өөрийн мэдэлд оруулах ёстой.
The Need for Speed (1994) & Need for Speed: Most Wanted (2012)
[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”] [/before-after]Анх гарснаасаа хойш 2009 он хүртэл 140 сая хувь борлогдсон амжилтын эзэн дэлхийн хамгийн алдартай уралдааны тоглоом одоог хүртэл байсаар байна. Төрөл бүрийн зам дээр, янз бүрийн авто тэргээр уралдах боломжтой бөгөөд Need for Speed: High Stakes хувилбар гарснаар машинаа ч мөн тохируулах боломжтой болсон юм.
FIFA International Soccer (1993) & FIFA 16 (2015)
[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”] [/before-after]Уг тоглоом нь дэлхийд алдартай хөлбөмбөгийн тоглогч бүрийн нэрийг ашиглах эрхтэй ба жил бүрийн аваргын тоглолтын өөрчлөлтийг хадгалан тоглогчдод хүрдгэдгээрээ онцлогтой. Тоглоомыг EA Sport нэрийн дор EA Canada хэвлэн гаргадаг байна.
Metal Gear (1987) & Metal Gear Solid V: The Phantom Pain (2015)
[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”] [/before-after]Дайсны хараанд өртөхгүйгээр даалгавар биелүүлэх естой энэхүү тоглоомын цуврал нь сэтгэл хөдөлгөм өрнөл мөн кино үзэж буй мэт мэдрэмж төрүүлэх чадвараараа алдартай. Тоглоомын гол дүр үргэлж Солид Снэйк байдаг.








Эрдэнчимэг Батням
2015/08/18 at 15:53
……
Narannuruu Gendendaram
2015/08/18 at 15:55
vvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvcc .3.
Narannuruu Gendendaram
2015/08/18 at 15:55
.3
Зочин
2015/08/18 at 17:35
Rome Total War арай л өөр зураг байх шиг байхын 2 биш 1ийнхан зураг байна
:(
2015/08/18 at 19:01
Сэтгэгдэл dislike
ene odoo yu ve
Зочин
2015/08/18 at 20:18
Энэ гүйлгэдэг зүйл чинь утсаар ороход ажилахгүй байнаа.
Мөнх Оргил
2015/08/18 at 21:08
https://www.facebook.com/gkmebel.mn/photos/a.882770718467122.1073741873.548004388610425/883716728372521/?type=1&__mref=message_bubble Зураглуу нь ороод like emoticon дараад егееч 3хан секунтын ажил. Таны 1 like emoticon их тус болно шуу ! Маш их баярлалаа
Зочин
2015/08/18 at 21:11
sega ni togloomiig ps4 iin togloomtoi xaritsuultsiin muu
Зочин
2015/08/19 at 22:41
fallout 97 ondool tugs hiijee
Forza
2015/08/20 at 21:39
Need For Speed Rivals 13 garsan shuude bas odoo Need For Speed 2015 ond garah gej bna aldaatai zuil bas baina2
Зочин
2015/09/11 at 19:04
contra haana bnaa
Зочин
2016/02/14 at 17:02
ЗӨВ ШҮҮ