Алдарт “Money Heist” цувралын тухай таны мэдэхгүй 12 сонирхолтой баримт

0

Алекс Пинагийн бүтээл, испанийн алдарт “La Casa de Papel” буюу бидний сайн мэдэхээр “Money Heist” цуврал нь англи хэлнээс бусад хэл дээр бүтээгдсэн хамгийн олон үзэгчтэй бүтээл болж олон амжилтуудыг эвдсэн байдаг билээ. Тэгвэл манай сайт уншигч танд уг цувралын тухай таны мэдэхгүй 12 баримтыг хүргэхээр бэлдлээ.

Орон нутгийн телевизийн энгийн нэгэн цувралаас эхэлсэн түүх

1. Орон нутгийн телевизэд амжилт олоогүй бүтээл олон улсын тавцанд шуугиан тарьсан нь

© La casa de papel / Atresmedia and co-producers, © Antena 3, © Netflix

2017 оны 5-р сард испанийн Antena 3 сувгаар анх цацагдаж байсан “Money Heist” цуврал анх сүр дуулиан дүүрэн нээлтээ хийсэн ч 3-р ангиас эхлэн үзэгчдийн тоо огцом буурснаар тус суваг цувралыг цаашид гаргахаа зогсоож байсан гэдэг. Тухайн цаг үед Netflix уг цувралын эрхийг худалдаж авч, тодорхой өөрчлөлтүүдийг оруулснаар өнөөгийн бидний мэдэх алдарт цувралын эхлэл тавигдаж байжээ.

 

2. Кино зохиол маш богино хугацаанд бичигдэж дууссан

© La casa de papel: El fenómeno / Vancouver Media and co-producers, © La casa de papel / Atresmedia and co-producers

Цуврал эхлэх үед кино зохиол бүрэн бичигдэж дуусаагүй байсан тул цуврал гарч байх үед зохиол маш хурдан хугацаанд бичигдэж дууссан түүхтэй. Ийнхүү түүхийн өрнөл дундаас төгсгөлийг бичиж дуусгах арга нь зохиолчийг түүхийн гүнд автаж, илүү сонирхолтой эргэлтүүдийг гаргаж бичих боломжийг олгодог гэдгээрээ сүүлийн үед ихэд хэрэглэгдэх болоод буй билээ. Иймээс ч тус кинонд тоглож буй жүжигчид өөрсдийн бүтээж байгаа дүрийн хувь заяа цаашид хэрхэхийг ч мэдэхгүй байсан гэдэг.

 

3. Кино зохиолчдын нэг нь урьд өмнө нь зохиол бичиж байсан туршлагагүй нэгэн байсан

© La casa de papel / Atresmedia and co-producers

Тус цувралын найруулагч Алекс Пина кино зохиолын багт урьд өмнө нь ямар ч кино бүтээлд ажиллаж үзээгүй Хавьер Гомез Сантандерыг урьж ажиллуулжээ. Нэгэн ярилцлагадаа тэрбээр найруулагч Алекс намайг дуудах үед, “Хэрвээ танд миний туршлагагүй байдал хамаагүй гэж үзвэл би танай кино багт дуртайяа орж ажиллах болно” гэж хэлж байсан талаараа дурссан байдаг. Ийнхүү тэрээр 15 жилийн сэтгүүлчийн ажлаа орхиж, кино зохиол бичих ажилд шамдан оржээ.

 

Киноны дүрүүдийн тухай баримтууд

1. Хэний ч мэдэхгүй жүжигчдээс дэлхийн хэмжээний одод болсон нь

© La casa de papel / Atresmedia and co-producers, © La casa de papel: El fenómeno / Vancouver Media and co-producers

Netflix платформд тус кино байршихаас өмнө цувралд тоглосон жүжигчид тийм ч их алдар нэрд хүрээгүй, дэлхийн хэмжээнд танигдсан хүнгүй байсан гэдэг. Харин өдгөө тэд дэлхийн хэмжээний одод болсон төдийгүй Италийн Флоренц хотод болсон зураг авалтын үеэр Берлин болон Профессор нарыг шүтэн бишрэгчид нь хэрхэн бүчиж байсныг та дээрх зургаас харж байгаа биз ээ.

 

2. Эх зохиолд Найробигийн дүр байгаагүй

© La casa de papel / Atresmedia and co-producers

Өдгөө тус цувралыг Найробигүйгээр төсөөлөхөд бэрх хэдий ч эх зохиол дээр түүний дүр байгаагүй гэдэг. Ийнхүү эхний хоёр ангийн зохиол бичигдэж дууссаны дараа Алекс Пина кинонд Токиогоос гадна эмэгтэй дүр хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүснээр Найробиг санаачилсан аж.

Ийнхүү испанийн алдарт “Vis a Vis” цувралд дүр бүтээсэн гэдгээрээ алдартай жүжигчин Алба Флорестой холбогдож дүрийн санал тавьснаар бидний мэдэх Найробигийн дүр биелэлээ олсон түүхтэй.

 

3. Берлиний дүрийг хасахаар ярилцаж байсан

© La casa de papel / Atresmedia and co-producers

Үзэн ядмаар боловч хүндэлмээр Берлиний дүрийг кино багийнхан оруулах эсэх талаар хэлэлцэж байжээ. Багийн зарим гишүүд тун их нөлөөтэй боловч сэтгэлзүйн асуудалтай ийм дүр кинонд байх шаардлагагүй гэсэн бодолтой байсан аж. Гэсэн ч эцэстээ түүний дүрийг авч үлдэхээр шийдсэн бөгөөд хоёрдугаар улиралд түүний дүр үxсэн ч одоог хүртэл хамгийн их нөлөөтэй дүрүүдийн нэг хэвээр байсаар байгаа билээ.

 

4. Хайме Лорентэгийн өвөрмөц инээд л түүнийг Денверийн дүрд тоглоход нөлөөлсөн

12 Datos sobre “La casa de papel” que incluso muchos fanáticos de la serie desconocen

Тус дүрийн өвөрмөц содон инээдэг байдал үзэгчдийн сэтгэл зүрхэнд тодоор үлдсэн байдаг билээ. Тэгвэл тус дүрийг бүтээсэн жүжигчин Хайме Лорентэ инээдийнхээ тухай ярихдаа, “Зохиолыг унших үед дүр маань зүгээр л ха ха гэж инээхгүй байгааг би анзаарсан юм. Нэг биш бүр маш олон удаа нэг л өвөрмөц байдлаар инээж байгаа нь бичигдсэн байсан учраас би бусдын анхаарлыг татах содон байдлаар инээх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон” хэмээн ярьж байжээ.

 

5. Профессорын дүрд өөр жүжигчин тоглуулах гэж байсан

© La casa de papel / Atresmedia and co-producers, © Bajocero / Morena Films and co-producers

Киноны бүх үйл явдлын зангилаа нэгэн болсон Профессорын дүрд жүжигчин Альваро Мортег бус Хавьер Гутиерезыг тоглуулахаар санал тавьсан ч жүжигчин өөрөө “Somos campeones” нэртэй кинонд дүр бүтээж байсан тул татгалзаж байжээ.

 

6. Энрике Арсе Артуритогийн дүрд тоглох сонирхолгүй байсан

© La casa de papel / Atresmedia and co-producers

Жүжигчин Энрике Арсе цувралын дүрүүдийн сонгон шалгаруулалтад Артуро Роман болон хурандаа Приетогийн дүрүүдэд оролцож байжээ. Түүний хувьд хурандаагийн дүрд тоглох сонирхолтой байсан ч Артуро Романы дүрд тоглох санал хүлээн авсан аж.

 

Бусад сонирхолтой баримтууд

1. Энэхүү цувралын ачаар дэлхий даяар испани хэл сурах хүсэлтэй хүмүүсийн тоо асар ихээр нэмэгдсэн

© La casa de papel / Atresmedia and co-producers

“Narcos” цувралд испани хэл, хэллэг ихээр ашигладаг нь дэлхий дахинд испани хэлний уянгалаг сайхан байдлыг таниулаад зогсохгүй, тус хэлийг мэдэхгүй ч үг хэллэгийг нь мэддэг болох нөхцлийг бүрдүүлж байв. Тэгвэл өдгөө “Money Heist” цувралын амжилт дэлхий дахинд, ялангуяа Ойрх Дорнодын орнуудад испани хэл сурах хүсэлтэй хүмүүсийн тоог үлэмж хэмжээгээр нэмэгдүүлээд байгаа ажээ. Тухайлбал, Египет улсын Кайр хот дахь испани хэлний Сервантес академид хандах хүмүүсийн тоо нэмэгдэж, компани аж ахуйн нэгж болон хувь хүмүүст зориулсан сургалтуудыг нээж эхэлсэн бол Дубайд хэдэн арван академи, 16 сургууль, 3 их сургуульд испани хэл зааж байна.

 

2. Дэлхийн хэмжээний алдартнууд ч тус цувралд дүрээ мөнхлөөд амжсан

© neymarjr / Instagram, © La casa de papel / Atresmedia and co-producers

Пуучин Romeo Santos, италийн бизнес эрхлэгч Chiara Ferragni, алдарт зохиолч Stephen King зэрэг алдартнууд өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Money Heist” цувралд дуртай гэдгээ илэрхийлж байсан бол алдарт хөлбөмбөгчин Neymar Jr. цувралын 3-р бүлэгт мөн харагдаад өнгөрдөг ажээ.

 

3. Хувцас загварын Pull&Bear бренд тус цувралд зориулан коллекц гаргаснаа танилцуулж байв

© Pull&Bear

“Money Heist” цуврал дэлхий дахинд Дали маск, “Bella ciao” дуу, улаан өмсгөл зэрэг олон зүйлсээрээ нэн алдартай билээ. Тэгвэл тэр бүхнийг шингээсэн хувцас загварын коллекцийг Pull&Bear бренд танилцуулж, өөрийн нэрийн бүх дэлгүүрүүдээр худалдаалдаг ажээ.

Хэрэв та тус кинонд дүр бүтээх боломжтой байсан бол ямар хотын нэрийг өөртөө өгөх байсан бэ?

3
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *